Тайвань Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Тайвань Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Тайвань Украинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Тайванийн удирдагч Лай Чин Тэ Украинтай яриа хэлэлцээ хийж, хориг арга хэмжээг тойрч, зөрчиж буй үйлдлүүдийг таслан зогсооход хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Энэ нь Украины ерөнхийлөгч Зеленскийн Давосын чуулганы үеэр хэлсэн үгтэй холбоотой. Тодруулбал, Зеленский Тайванийг хууль бусаар пуужингийн эд анги нийлүүлдэг эх сурвалжуудын нэг гэж нэрлэсэн юм. Тэрбээр "Хятад, Европ, АНУ, Тайваниас нийлүүлдэг чухал эд ангиудгүйгээр ОХУ пуужин үйлдвэрлэх боломжгүй" гэж хэлжээ.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн хувьд Украин дахь дайн эхэлснээс хойш цэргийн зориулалтаар ашиглагдаж болзошгүй өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарлаж, барууны орнуудын Оросын эсрэг хоригт нэгдсэн юм.

Лай Чин Тэ "Х" хаягаараа "Тайвань нь хүмүүнлэгийн тусламж болон зохицуулалттай хориг арга хэмжээгээр дамжуулан Украинд тууштай дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын түншүүдтэй хамтран ажилласаар ирсэн. Хууль бусаар гуравдагч улсаар дамжуулан тээвэрлэх, эцсийн хэрэглээг нуун далдлах явдлыг таслан зогсоохын тулд бид ерөнхийлөгч Зеленскийтэй цаашид мэдээлэл солилцоход бэлэн" гэжээ.

Мөн тэрбээр "Тайвань залуус сайн дурын үндсэн дээр Оросын эсрэг тулалдаж яваад амь үрэгдсэн. Бидний байр суурь тодорхой. Түрэмгийлэгчид ямар нэг байдлаар тусламж үзүүлэх, олон улсын хориг болон экспортын хяналтын журмыг зөрчих явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Украинд энх тайван удахгүй ирээсэй гэж бид залбирч байна" гэжээ.

Дараа нь Лай Чин Тэ хэвлэлд яриа өгөхдөө "Хориг зөрчиж буй тухай аливаа мэдээллийг Зеленский бидэнд дамжуулна гэж найдаж байна. Бүтээгдэхүүн хүрэх эцсийн цэгийг нуун далдалж, гуравдагч орноор дамжуулан тээвэрлэдэг явдлыг хянах, тэдгээрийг Орост нэвтрэхээс сэргийлэх, Украиныг хамгаалахад бид бэлэн" гэсэн байна.

Тайванийн Эдийн засгийн яам мэдэгдэлдээ, 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Орос руу чип эсвэл машин тоног төхөөрөмж экспортлоогүй, цаашид ч холбогдох эд ангиуд Орос руу нэвтрэхээс сэргийлнэ гэжээ. Зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх олон улсын гэрээ болох Вассенаарын зохицуулалтад нийцүүлэн экспортын хяналтаа шинэчилж байгаагаа мөн мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-24 59.153.87.54

сайн ах дүү болохоор муусайн хятадууд түрэмгийлэгч Орост сэмээрхэн их тусалж байгаа.

Avatar

Нэргүй 2026-01-24 202.126.89.89

Украин живж байгаа онгоц болсон

Avatar

зочин 2026-01-24 66.181.183.31

Пуужин үйлдвэрлэхийн тулд оросууд гадаадаас түүний дотор Тайванаас чип зэргийг худалдан авдаг гэдэг ч бараг худал биз,Улс орон тусгаар тогтнолоо хамгаалахын тулд юуны өмнө цэрэг зэвсгээ хүчирхэгжүүлэх шаардлагатай Үүнийг оросууд маш амжилттай хэрэгжүүлж байна,Цөмийн цэнэг зөөгч хамгийн хурдан ,хамгаалалтын ямар ч з****г тогтоох боломжгүй пуужингууд орост байна, Бүр цөмийн хөдөлгүүртэй,бараг хязгааргүй нисэх,эсвэл далайн 1000 метрийн гүнд шумбах,илрүүлэх боломжгүй экипажгүй хөлгүүд бүтээчихлээ

Avatar

зочин 2026-01-24 66.181.183.31

Гэтэл бид жаахан нүүрс ухаж урд хөршдөө зарж амь зогооно Оросоос бензин шатахуун авч унаагаа залгуулж , хамаг юмаа хөдөлгөнө ,Ийм атлаа худалдааны гол түншүүдээ үзэн ядна дайсагнана Муу муухайгаар хэлж хараана, Бүх ард түмний саналаар сонгогдсон төрийн тэргүүнийг нь хүртэл доромжлоно, Манайх шиг ийм малууд энэ ертөнцөд байдаг болов уу

Avatar

Нэргүй 2026-01-24 172.58.243.28

Оросын ард түмэн мэдэж л байгаа доо ! Укрантай дайтсан аараа Орос улс яг амиа хорлож л бгаа хэрэг шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2026-01-24 66.181.160.67

Худла битгий жүжээд бай х***а манж жүжгллт бодлго х***а манж ятглгаар х***а манж бодогоор жүжиглхээр орос хужааты харилцж магдгүй гэж андуурч санаархж юууч гэж худла жүжиглээд орос хужаатаы тоож харьцгүй.

Avatar

Зочин 2026-01-24 103.57.94.112

өөрсдийгөө яая гэж байж хэлэлцээ ч жих шиг

Avatar

Нэргүй 2026-01-24 178.174.229.45

TAIPAI CHIN DELHIIN BUH SIM KARTNII 60& IIG HIIDEG GAIHAMSHIGTAI US SHUU DEE

Avatar

Нэргүй 2026-01-24 103.212.162.72

3a gaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж