Трамп Канадаас урилгаа буцааж авав

Трамп Канадаас урилгаа буцааж авав

Трамп Канадаас урилгаа буцааж авав

Трамп "Энх тайвны зөвлөл"-д нэгдэх урилгыг Канад улсад хүргүүлсэн байсан боловч тус улсын ерөнхий сайд Марк Карнигийн Давос дээр хэлсэн үгээс болж урилгаа эргүүлэн авлаа. Марк Карни "Хүчирхэг гүрнүүд эдийн засгийн интеграцийг зэвсэг, тарифыг зорьсондоо хүрэх арга болгон ашиглаж байна" гэж шүүмжилсэн юм. Мөн тэрбээр улс орнуудыг дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын төгсгөлийг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.

Трамп хариуд нь "Truth Social" хаягаараа "Канад улсыг урьд өмнө байгаагүй хамгийн нэр хүндтэй зөвлөлд элсүүлэхээр урилга илгээсэн байснаа буцаан авч буйгаа энэ захидлаар мэдэгдэж байна" гэж жиргэжээ.

Марк Карнигийн ажлын алба Трампын урилгын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Тэр бүү хэл урилгыг хүлээн авахаар төлөвлөж байгаа гэж байжээ.

Канад улс саяхан Хятадтай худалдааны гэрээ байгуулсан. Энэ үйлдлээрээ тэд АНУ-ын ноёрхлын эсрэг дундаж гүрнүүд хэрхэн хамтарч болохыг харуулжээ.

Гэвч Трамп "Канад улс АНУ-ын хүчинд л оршин тогтнож байна. АНУ-ын өгөөмөр сэтгэлд Карни талархах ёстой. Дараагийн удаад үг хэлэхдээ үүнийг санаж аваарай, Марк" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-24 202.9.46.184

Ха ха өвчтэй хөг ш дээ энэ Трамп

Avatar

Нэргүй 2026-01-24 202.126.91.189

хаха

Avatar

Нэргүй 2026-01-24 202.9.46.81

Зөнөг шар хүг болгонтой хэрэлдээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж