Саудын Араб 2.5 их наяд долларын ашигт малтмалын нөөцтэй

Саудын Араб 2.5 их наяд долларын ашигт малтмалын нөөцтэй

Саудын Араб 2.5 их наяд долларын ашигт малтмалын нөөцтэй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын газрын ховор элементтэй холбоотой хэлэлцээрийн тохиролцоонд хүрсэн гэж өнгөрч буй долоо хоногт мэдэгдсэн. Үүний дараа газрын ховор элементтэй холбоотой мэдээллүүд олны анхаарлын төвд ороод байна.

Цэвэр эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаан, дэвшилтэт цэргийн техник хангамж зэрэг олон чухал технологийн үндэс суурь болсон газрын ховор элементийн үйлдвэрлэлд Хятад улс ноёрхдог. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, тус улс дэлхийн цэвэршүүлсэн ховор элементийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувь, ховор элементийн олборлолтын үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзэлдэг.

Саудын Арабт өнгөрсөн долоо хоногт болсон Ирээдүйн эрдэс баялгийн форум дээр "SAFE" төрийн бус байгууллагын Ашигт малтмалын төвийн гүйцэтгэх захирал Абигейл Хантер "Хятад энэ салбарт АНУ-аас гэрлийн жилээр түрүүлж байгаа" гэсэн юм.

Тэгвэл энэ талбарт өдгөө Саудын Араб хүч түрэн орж ирж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар тус улс геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд ашигт малтмалын салбараа өргөжүүлж байна. Саудын Араб 2.5 их наяд ам.долларын ашигт малтмалын нөөцтэй аж. Үүнд алт, цайр, зэс, литийн ордууд багтахаас гадна цахилгаан машин, салхин турбинаас эхлээд өндөр хурдны тооцоолол зэрэгт ашигладаг диспрози, тербий, неодими, празеодими зэрэг ховор металлын ордуудтай.

Саудын Арабын хайгуулын олборлолтын төсөв 2021-2025 оны хооронд 595 хувиар өссөн аж. Гэхдээ хайгуул нэг хэрэг, эцсийн бүтээгдэхүүн бол тусдаа асуудал. Бодит байдал дээр уул уурхай бол үнэхээр удаан үргэлжлэх тоглоом гэдгийг Абигейл Хантер хэлжээ. Боловсруулах үйлдвэр барихад гурваас таван жил шаардагдана. Зарим улс оронд түүнээс ч олон жил шаардагдах аж.

Саудын Араб улс 2030 он гэхэд эдийн засгаа төрөлжүүлэх зорилготой бөгөөд үүнийхээ гол тулгуураар уул уурхайг нэрлэж буй. Тэдний төлөвлөгөөнд зөвхөн ашигт малтмал олборлохоос гадна дотоодын үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээг бий болгох ажил ч багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-24 66.181.161.240

ХАРИН ГАЗАР ДООРОО БАЯЛАГГҮЙ, ДАЙНААС ХОЙШ БҮГДИЙГ ТЭГЭЭС ЭХЭЛСЭН, ОЛОН УЛС ҮНДЭСТЭНД ДАЙНЫ НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОСОН, ЗҮҮН ГЕРМАНЫ ДАРААСЫГ ҮҮРСЭН ГЕРМАН ГЭХЭД Л ДЭЛХИЙН 3 ДАХЬЧ ТОМ ЭДИЙН ЗАСАГ БОЛЧИХСОН.

Avatar

зочин 2026-01-24 66.181.160.115

Бид энэ элс цөлийн дээрчидээс л дор байх юм дөөөөө

Avatar

Иргэн 2026-01-24 202.9.46.83

Яаж мэдсний

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж