ОХУ "Starlink"-тэй өрсөлдөх зорилгоор "Rassvet" төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан ч эхний багцын хөөргөлтийг энэ оны сүүл хүртэл хойшлуулав. Тус төслийн хүрээнд сансрын нам дор тойрог замд өргөн зурвасын интернетийн 300 хиймэл дагуул байршуулахаар төлөвлөсөн байсан. "Роскосмос" компанийн тэргүүн Дмитрий Баканов өнгөрсөн есдүгээр сард мэдээлэл хийхдээ хиймэл дагуул байршуулах ажил 2025 оны сүүлээр эхэлнэ гэж байв.
"Rassvet" төслийн эхний ээлжийн 16 хиймэл дагуулыг хувийн хэвшлийн "Bureau 1440" компани хөөргөх ёстой байжээ.
Хиймэл дагуулуудыг бүрэн угсраагүй тул хөөргөлтийг хойшлуулсан байж магадгүй гэж Коммерсант хэвлэлд мэдээлсэн байна. Харин "Bureau 1440" компани хугацаа алдсан гэх мэдэгдлийг үгүйсгээд, ажил зорилтот хугацааны дагуу үргэлжилж байгаа гэжээ. Мөн огноо гэх зэрэг хөөргөлттэй холбоотой нууц мэдээллийг задруулахгүй гэв.
Гэвч энэ мэдэгдэл нь Дижитал хөгжлийн дэд сайд Дмитрий Угнивенкогийн мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Тэрбээр "Bureau 1440" анхны хөөргөлтөд шаардлагатай бүх 16 хиймэл дагуулыг үйлдвэрлэсэн гэж өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдэж байжээ.
Холбооны төсвөөс "Rassvet" төслийн санхүүжилтэд 102.8 тэрбум рубль хуваарилжээ. Харин "Bureau 1440" 2030 он хүртэл өөрийн хөрөнгөөсөө нэмэлтээр 329 тэрбум рубль гаргах аж.
"Rassvet" төслийн хүрээнд 300 хиймэл дагуул хөөргөж, алсдаа 2035 он гэхэд 900 гаруй хиймэл дагуулыг нам дор тойрог замд байршуулна гэж төлөвлөж байна. Тэдгээрийн 250 гаруйг нь 2027 оноос арилжааны зорилгоор ашиглаж эхэлнэ гэж Дмитрий Баканов мэдэгдэж байсан юм. Албан ёсны баримт бичгийн дагуу бол 2025 онд 16, 2026 онд 156, 2027 онд 292, 2028 онд 318 хиймэл дагуул хөөргөхөөр тус тус төлөвлөжээ.
Харин "SpaceX" компанийн "Starlink" сүлжээ нь дэлхийн нам тойрог замд 550 орчим километрийн өндөрт 7000 гаруй хиймэл дагуулыг байршуулсан байдаг.
3,548.92
















































зочин 2026-01-24 202.126.90.146
Нөгөө Байканурын пуужин хөөргөх станцд нь том осол гараад үйлчилгээний 3-р тавцан нь тэр чигээрээ салж унаад баыхгүй болчихсон ш дээ.Тэрийг засаж ажилд оруултал нэг ч пуужин хөөргөж чадахгүй л дээ. Нисгэгч ч бай ачаа ч бай хөөргөж чадахгүй болчихсон байгаа.Нөгөө хоёр станцын нэг нь гаргасан мөнгийг хулгайлаад баыхгүй болгочихсон нөгөө нь болхоор зэвсэглэлээс хасагдсан пуужинм хөөрөгдөг л станц. Юун старлинктэй өрсөлдөх. саяхан хөөрсөн хоёр нисгэгчээ яаж буцааж авчирахаа мэдэхгүй л сууж бна.
Ганаа 2026-01-24 103.229.122.161
хаа хаа битгий горьдоод ба салаавч АНУ руугаа
Нэргүй 2026-01-24 86.169.199.112
Барууны хоригийн улмаас технолгийн нариййн эд ангиуд дутагдсан. Орос яг өөрийнхөө технолгоор хийж чадахгүй, хоцрогдсон.
Зочин 2026-01-24 103.212.118.61
Одоо нэг ч хиймэл дагуулгүй байгаа улс тэр төлөвлөсөн 300-гаа хөөргөөд ч одоо 7000-ыг хөөргөчихсөн байгаа айлтай өрсөлдөхөд хэцүү л юм байна даа, дэндүү хүч тэнцвэргүй өрсөлдөөн
Нэргүй 2026-01-24 103.57.95.197
парламентын дарга Матвиенко нь хадаасаа ч хийж чаддаггүй гэдгээ холбооны зөвлөлийн индэр дээрээс хүлээн зөвшөөрсөн улс ацаараа старлинк хийхэв дээ
Зочин 2026-01-24 103.229.121.223
Орос ер нь худлаа бааварлахаас өөр юмгүй болжээ юу ч чадахгүй бж нэхэх л атман болох гэсэн сагсалзсан дурак бдгдаа яг л тэгж л санагддаг бьлчлоо нэгэх л цөмийн з****г ярьсан нохойнууд
Зочин 2026-01-24 66.181.191.83
Коммунист үзэл суртал нь л Орос, ЗХУ-ыг агуу, хүчирхэг, асар их хөгжсөн гэж сурталдаад байсан болохоос ЗХУ, Орос хэзээ ч тийм байгаагүй. Технологийн хувьд хоцрогдсон з****г, Сансарын технологиос бусдаар бол Монголын томсгосон хувилбар. Оросын экспортын 80, 90 % нь нефть, шатдаг хий, бусад түүхий эд…
Зочин 2026-01-24 66.181.161.231
Яг үнэн,одоо л Монгол цэргээ тэднийх рүү явуулж,Украинтай хүч хавсран бут цохих мөч ирлээ.
Нэргүй 2026-01-24 172.58.243.28
Оросууд чадахгүй дээ, одоо хоцрогдсон !
Хэдэн цөмийн пуужин нь ч цагаа тулахаар хөөрч чадахгүй суурин дээрээ дэлбэрээд Оросыгоо сөнөөнө дөө !!!
зочин 2026-01-24 66.181.160.115
Украйнтай газар булаацалдаж явхаар ийм л юмаа хийх хэрэгтэй байж дэ …Гэвч заадаа ..Бараг л мөнгө ш*** л арга байх дөөөө!!..