Вьетнам Коммунист намын тэргүүнээр То Ламыг дахин томиллоо

Вьетнам Коммунист намын тэргүүнээр То Ламыг дахин томиллоо

Вьетнам Коммунист намын тэргүүнээр То Ламыг дахин томиллоо

Вьетнам улс То Ламыг эрх баригч Коммунист намын тэргүүнээр дараагийн таван жилд улируулан томилсон тухай төрийн хэвлэлүүд өнөөдөр (2026.01.23) мэдээллээ. Энэхүү шийдвэр нь таван жил тутам зохион байгуулагддаг намын их хурлын төгсгөлд гарчээ.

Нэг намын тогтолцоотой тус улсад шинээр бүрдсэн Төв хорооны 180 гишүүн То Ламыг улсын хамгийн эрх мэдэлтэй албан тушаалд “нэг саналтайгаар” дахин сонгосон байна.

То Лам 2024 оны дунд үеэс намын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эдийн засгийн өсөлт хурдацтай байжээ. Түүний хэрэгжүүлсэн томоохон шинэчлэлүүд шийдвэр гаргах үйл явцыг түргэсгэж, хүнд суртлыг бууруулсан. Гэсэн хэдий ч олон арван мянган төрийн албан хаагч ажлаа алдахад хүрсэн нь шүүмжлэл дагуулсан байна. Өдгөө 68 настай То Лам мөн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихээр зорьж байгаа бөгөөд холбогдох шийдвэрийг удахгүй зарлах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хоёр дээд албан тушаалыг нэг дор хаших нь Хятадын удирдагч Ши Жиньпиний загвартай төстэй тогтолцоо бий болгож, хамтын удирдлага, дотоод хяналтад тулгуурласан Вьетнамын улс төрийн системд эрсдэл учруулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул 2026-01-23 202.126.88.83

Вьетнам маш хурдацтай хөгжиж байгаа. Тэнд манайх шиг хүний эрх, ардчилал гэж солиорохгуй, дэг журамтай дор дороо бизнесээ хөгжүүлж буй.

Avatar

Zochin 2026-01-23 59.153.113.238

Neg sanaltaigaar bishee sanal negteigeer gene shuu

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.161.175

1788 ОНЫ ҮЕД АРВАН ТҮМЭН МАНЖИЙН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН ө***г РҮҮ АМБААРДАН ХӨӨЖ ЯВУУЛСАН БААТАРЛАГ ТҮҮХТЭЙ УЛС. ТЭДГЭЭР АРВАН ТҮМЭН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ ЗАХИРЧ БАЙСАН МАНЖ ЖАНЖИН ЯЛАГДСАН ГЭЖ ЦААЗЛУУЛАХ ЁСТОЙ АТАЛ ХОХИРОЛ БАГАТАЙ ЭРГЭН ИРЛЭЭ ГЭЖ МАГТУУЛДАГ НЬ ҮНЭХЭЭР ИНЭЭД ХҮРГЭЖ ЭЛЭГ ХӨШӨӨМӨӨР.

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.112.94

Хүмүүс албаар зүүний намыг сонгож, дараа нь хуучны коммунистууд хавчиж байна гэсэн нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байдаг. Зүүний намыг сонгодог нь гадаадад орогнох хүсэл агуулдаг.

Avatar

Naymbaa 2026-01-23 59.153.112.231

Шударга бус байна, Манай нямбаатар сонгогдох ёстой. түүнийг маш олон вьетнам хаяг дагадаг билээ. хэнч гүйцэтэхгүй шүү. дэлхийн жишигт нийцсэн брожуртай болохоо мэддэггүй тэнэг вьетнамууп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж