"Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна"

"Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна"

"Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна"

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт үргэлжилж байна. Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд, Улаанбаатар хотод ургаж буй тархацын талбайг устгах, эмийн хэтрүүлэн хэрэглээний талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хар тамхи, түүнтэй ижил төсөөт эм бэлдмэл зэргийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх ажилд техник технологи, эрэлч ноход ашиглах, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах шаардлагатайг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Э.Товуудорж танилцууллаа. Өнгөрсөн онд дээрх төрлийн 307 хэрэг илрүүлжээ. Үүнээс нийслэлд 273, орон нутагт 34 хэрэг үйлдэгджээ.

Мөн онд 11 аймгийн 51 сумын нутаг дэвсгэрт ургадаг олсны төрлийн ургамлын 1923 га, нийслэлд 2.5 га талбайд устгал хийжээ. Одоо улсын хэмжээнд 5000 орчим га талбайд тархац байна гэдгийг албаныхан дурдлаа.

Энэ үеэр Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг өөрчлөх хэрэгтэй санагдаж байна. Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна. Архи, тамхинаас татгалзах агуулгаар энэ нэршлийг нь ашиглахаар сурталчилгаа болоод байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга ажиллагааны буюу сургалтын модулаа өөрчилбөл яасан юм бэ” гэх санал хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 103.229.122.70

Ц.Нямдорж гэж жинхэнэ зүсээ нуусан гадаадын тагнуулд элссэн этгээд хар тамхи эрүүгийн хуулийн хэргийг орондоо зассан луйварчин

Avatar

анх удаа ийм ухаалаг үг ххарав 2026-01-23 66.181.161.81

…. Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна. Архи, тамхинаас татгалзах агуулгаар энэ нэршлийг нь ашиглахаар сурталчилгаа болоод байна…. Монгол улсад анх энэ үгийг түгээсэн \сэргийлэх гэж л \ мөчөөс л сурталчилгаа болсон

Avatar

Нэргүй 2026-01-23 172.58.243.28

Энэ хүн өөрөө маш хүчтэй сурталчилгаа хийж бнаа !!!

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.90.192

Эргүү малнууд тэр хар тамхичидтайгаа тэмцээч. Зүгээр байгаль дээр ургаж байгаа өвстэй байлдчих юм. Тэртээ тэргүй хаа сайгүй ургаж л байдаг ургамал шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-23 172.226.146.33

Har tamhi gej ugaasaa zuulruulsun utgagui ner, mansuuralah eswel setgetsed muugaar nuluukuh geh met huuhduuded oilgomjtoi iluu huchtei ugeer yavah heregtei

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.178.69

хэлэхгүй яаж сэрэмжлүүлэх юм бэ таавар таалгах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж