БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа зарлалаа

БНХАУ АНУ-ын нийт үнийн дүн нь  60 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүн тутамд татвар ногдуулахаа зарлалаа. Тус тарифт кофе, зөгийн бал, үйлдвэрт ашиглах химийн бодис гэх мэт бараа бүтээгдэхүүн багтах аж.

БНХАУ-ын Сангийн яамнаас дэлхийн эдийн засагт хор хохирол учруулахуйц мэдэгдэл гаргасанд Трампын Засгийн газрыг болчимгүй сүрдүүлэг хийлээ хэмээн шүүмжилжээ. Энэ шийдвэрээ тэд АНУ-ын сүрдүүлгийн эсрэг авч буй арга хэмжээ гэж Хятадын талаас  мэдэгджээ.  

АНУ-аас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах дараагийн алхам 200 тэрбум ам.доллартай бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ба ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ хэмээн сүрдүүлсэн.

Өнгөрсөн долдугаар сарын 6-нд АНУ-аас Хятадын нийт үнийн дүн нь 34 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Үүний хариуд Хятад улс мөн адил тарифыг АНУ-д ногдуулсан юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Хятадын зарласан татварын нэмэгдэлд хариу өгсөн юм. Тэрбээр ‘БНХАУ өшөөгөө адилхан замаар авахын оронд худалдааны шударга бус арга хэрэглэдгээ зогсооход анхаарлаа хандуулах ёстой’ гэжээ.

Эх сурвалж: CNN 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!