Трамп: Иран руу "асар том" флот очиж байна

Трамп: Иран руу "асар том" флот очиж байна

Трамп: Иран руу "асар том" флот очиж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хандан анхааруулга өгч, “асар том флот” тус улс руу чиглэн хөдөлж байгааг мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр (2026.01.22) "Air Force One" онгоцонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Болзошгүй нөхцөл байдалд бэлэн байхын тулд бид олон тооны хөлөг онгоцыг тэр зүгт илгээж байна” гэж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр “ямар нэгэн зүйл болохгүй байгаасай гэж хүсэж байна” хэмээн онцолжээ. Мөн уг флотыг ашиглах шаардлага гарахгүй байж магадгүй гэж хэлээд “Яахыг харцгаая” гэж нэмж хэлсэн байна.

Ирантай бизнес эрхэлдэг аливаа улсад 25 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөнийхөө талаар Трамп “Би үүнийг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн бөгөөд “Маш ойрын хугацаанд” гэж тодотгожээ. Трамп өмнө нь Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг хүчээр дарах гэсэн тохиолдолд АНУ цэргийн арга хэмжээ авах боломжтойг удаа дараа мэдэгдэж байсан юм.

Гэсэн хэдий ч тэрбээр нэгдүгээр сарын 16-нд Иранд талархал илэрхийлж, “Иран 800 гаруй хүний цаазаар авах ялыг цуцалсан” хэмээн мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 122.201.31.67

ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН ГАХАЙГАА НЕПАЛДАН ЗАЙЛУУЛААД ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМДАА ОРОХЫН ТУЛД АМЕРИК, ӨМНӨД СОЛОНГОСЫН Ч ОРОЛЦОО ХЭРЭГГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-01-23 100.15.71.234

Эмээ уу дебиль ээ

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.239

х** муу! хүн малын дундаас гарсан э****з гөлөг минь!

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.174

democracy peace гэсэн ойлголт байдаг Иран ардчилсан орон болвол зүгээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж