Крипто хулгайн хэмжээ 3.4 тэрбум долларт хүрсэн байжээ

Крипто хулгайн хэмжээ 3.4 тэрбум долларт хүрсэн байжээ

Крипто хулгайн хэмжээ 3.4 тэрбум долларт хүрсэн байжээ

Криптовалютын салбарын хувьд 2025 он хүнд жил байлаа. Дижитал хөрөнгийн хулгайн хэмжээ тасралтгүй өссөөр, криптовалютын аюулгүй байдалд ноцтой сорилт тулгарсаар байна.

Шинэ судалгаагаар крипто хулгайн чиг хандлагад дөрвөн гол өөрчлөлт ажиглагдсан байна. Үүнд Хойд Солонгос улс гол крипто халдлага үйлдэгч хэвээр байгаа бөгөөд төвлөрсөн крипто платформуудад чиглэсэн халдлага нь улам их хохирол учруулах болсон. Мөн хувийн крипто данс руу болон төвлөрөлгүй санхүү (DeFi)-рүү чиглэсэн халдлага бүртгэгдсэн байна.

2025 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын эхэн хүртэл нийт 3.4 тэрбум ам.долларын криптовалют хулгайд алдагджээ. Үүний 1.5 тэрбум ам.доллар нь зөвхөн хоёрдугаар сард "Bybit" биржид гарсан халдлагын улмаас алдагдсан юм.

Хувийн крипто данс руу халдах хулгай сүүлийн жилүүдэд огцом өссөн байна. 2022 онд нийт крипто хулгайн 7.3 хувь нь хувийн данснаас алдсан хэргүүд байсан бол 2024 онд 44 хувь болтлоо өссөн байв. Харин 2025 онд "Bybit"-ийн томоохон халдлага гараагүй бол хувийн данснаас алдсан хөрөнгө нийт хохирлын 37 хувийг эзлэх байв.

Хакерууд хувийн түлхүүр, гүйлгээг баталгаажуулах системийг онилж, өндөр түвшний халдлага үйлдэж байна. Мэргэжлийн аюулгүй байдлын баг, “cold wallet” хамгаалалттай байсан ч эдгээр платформууд халдлагад өртөх эрсдэлтэй хэвээр байна. 2025 оны эхний улиралд төвлөрсөн үйлчилгээ рүү чиглэсэн халдлагууд нийт хулгайн 88 хувийг эзэлжээ. Халдагчид ихэвчлэн гуравдагч талын дансны системийг эсвэл хууль ёсны баталгаажуулагчдыг вирустэй болгож халддаг байна.

Криптовалютын аюулгүй байдал зарим талаар сайжирч байгаа ч, өндөр түвшний хулгай үргэлжилж буй нь халдагчид олон төрлийн аргаар дижитал хөрөнгийг хууль бусаар олж авах боломжтой хэвээр байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-01-23 66.181.189.141

Нөгөө энхрий хайрт эх орончдын орон гээд байсан Ардчилсан Социалист Солонгос улс маань төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн луйварчин хулгайч ард иргэдтэй хулгайч Солонгос улс болжээ!!!

Avatar

Гоод 2026-01-23 103.212.116.14

Юу ч ойлгодоггүй хөөргөн амьтан ч болдоо.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.161.241

ХУЛГАЙЛАГДСАН КОЙНУУД НЬ ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН ХОЙД СОЛОНГОСЫН ДЭГЛЭМИЙН ОРШИН ТОГТНОЛД ЗАРЦУУЛАГДДАГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж