Монгол Улсын иргэд Колумб Улсад визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын иргэд Колумб Улсад визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын иргэд Колумб Улсад визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб улс руу нэгдүгээр сарын 26-наас эхлэн визгүй зорчих боломжтой болжээ. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэхдээ “Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд нийт 30 улсад визгүй зорчих боломжтой бол дипломат паспорт эзэмшигч иргэд 68 улсад визгүй зорчдог. Визгүй зорчих асуудал нь хоёр улсын харилцан хэлэлцээрээр шийдэгддэг. Хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг талууд тохиролцсоны дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэн, эцэст нь албажуулж баталгаажуулдаг. Үүний дараагаар визгүй зорчих нөхцөл хэрэгжиж эхэлдэг.

Хамгийн ойрын хугацаанд бодит үр дүнд хүрсэн хэлэлцээр бол Колумб улстай байгуулсан визгүй зорчих хэлэлцээр юм. Уг хэлэлцээрийн хүрээнд нэгдүгээр сарын 26-наас эхлэн Монгол Улсын иргэд Колумб улсад визгүй зорчих боломжтой болсон.

Сүүлийн жилүүдийн онцлох үр дүнгээс дурдвал аялал жуулчлалын гол чиглэлд тооцогддог Вьетнам, Узбекистан улсууд руу визгүй зорчих нөхцөл бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм. Харилцан тавигддаг шаардлагууд нь олон улсын харилцааны практикт тулгуурладаг. Үүнд тухайн хоёр улсын улс төрийн харилцааны түвшин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтын түвшин, мөн тухайн улсын иргэд визний зөрчил гаргадаг эсэх зэрэг хүчин зүйлс чухал нөлөөтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд визний нөхцөлөөс чөлөөлөх, харилцан визгүй зорчих хэлэлцээрүүд үргэлжилж байна” гэв.

Колумбын тухай товч мэдээлэл хүргэхэд тус улс нь Өмнөд Америкийн аялал жуулчлалын хамгийн эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд дотоодын аюулгүй байдал сайжирч, олон улстай визгүй зорчих нөхцөл бүрдсэнээр гадаад жуулчдын тоо тогтмол өсөж байна. Карибын тэнгис, Номхон далайн эрэг, Андын нуруу, Амазоны ширэнгэн ойг нэг дор багтаасан өвөрмөц байгальтайгаараа алдартай. Цагаан элстэй наран шарлагын газрууд, халуун орны ширэнгэн ой, өндөр уулын хотууд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Колумб нь түүх, соёлоороо баялаг. Картахена хотын колонийн үеийн хуучин хот, Боготагийн алтны музей, Муйска, Тайрона соёлын дурсгалууд нь дэлхийн жуулчдын заавал үзэх газруудын тоонд ордог. Мөн кофе үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай бөгөөд “Кофены бүс нутаг” нь аялал жуулчлалын томоохон брэнд болжээ. Салса, кумбиа зэрэг латин хөгжмийн өлгий нутаг, өнгөлөг баяр наадам, найрсаг ард иргэдтэй гэдгээрээ онцлогтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 103.229.121.173

Хар тамхи хэрэглэгчид амар болждээ. Жинхэнээсээ хатуу хяналт визтэй баймаар юм. Санаатай бодлого уу. ГХЯ эргүү бна.

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.90.192

Хар тамхичин болно, хулгайлуудна, шүүрэн шанага болтол буудуулан. ккк. өөр нэг ч сайхан зүйл алга.

Avatar

Нэргүй 2026-01-23 202.179.24.90

колумбын мафид алуулах нь дутаж

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.32

угаасаа нам бол жинхэнэ нам өиш болсон.мөнгөтэй бөгөөд хамгийн муу хүмүүсийн цуглуулга болж дээ

Avatar

Хахаха 2026-01-23 202.9.47.26

Ашгүй хар тамхи урсан орж ирэх нь дээ, Колумбын мафинууд хар тамхины салбар үйлдвэрээ Монголд байгуулах боломжтой болж дээ, баяр хүргэе нам засагтаа!

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.32

тиийшээ визгүй явуулж яах гээд байгаам

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.178

Хар тамхичид нь энэ Колумб руу сүргээрэй зайлвал таарна

Avatar

oogii 2026-01-23 66.181.191.39

ЗА ХАР ТАМХИНИЙГ НЭГ ТОМ УУРХАЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

зочин 2026-01-23 66.181.191.178

Гадаад хэргийн сайдад өөрийн толгой байна уу

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.178

Одоо тэрэнд толгой байна уу үгүй юу ердөө хамаагүй. Юу л хийж боож байна хийх гээд л үзнэ. Буухдаа хэлэх үгтэй гэж тэр

Avatar

Нэргүй 2026-01-23 43.242.242.59

Тэнд очиж гэмть хэргүйн зоиос болох нь дутаж гэнэ.Гадаадад гарчихвал сайхан амьдрах мэтээр иргэдээ суртчилдаг уриалдаг байж таарахгүй. Эх орондоо эрх дураараа аав ээж хамаатан садан найз нөхдийнхөө дунд чөлөөтэй амьдарцгаая Монголчууд аа. Америк тивийн хамгийн аюултай улс бол Колумб улс мөн.

Avatar

Зочин 2026-01-23 202.21.111.170

Хонг Конгийн 14 хоногийн визгүй хугацааг ядаж 30 хоног болгож сунгаач ээ. б**с илэгч Одбаярт ийм юм санаачлах сэтгэл байхгүй учир ГХЯ өөрөө санаачлана уу

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.164.23

нутаг явах зардал хүрэхгүй байхад юуун Колумб хүүхээ…очоод ямар хар тамхи бөөндөж ирэлтэй биш хүүхээ

Avatar

з 2026-01-23 202.126.88.216

хэнд зориулсан визгүй эрх вэ

Avatar

Нэргүй 2026-01-23 210.148.94.144

Хар тамхины наймаа хийж, барьцаалагдахгүй л гэсэн юм бол чачгаа хийж тийшээгээ явах уу?

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.49

hen ochvde

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.189.235

АНУ, ЕХ, Япон, Солонгос, Австрали, Канад руу визгүй болгоочээ

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.49

cinii hoid nas cin ch hurehgui shde. yamar lalriin ornii irgen gedgee oilgo mallaa

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.113.222

Хэн ямар балдуушаа хийж тийшээ зорчих бол….Манай ГХЯ-ны бодлого ийм тэнэг… Өмнөд Солонгос руу визгүй зорчих талаар ажлаа хийгээч ээ Гаа яамны нөхдүүд эээ

Avatar

Нэргүй 2026-01-23 203.91.115.43

явах хүмүүс зөндөө байгаа, бүгд чам шиг ядуу бишээ

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.117.49

ci muu avilagchdiin baasiig idej sheesiig uudag l***r bolool ingej baigaa biz. uheerei ci

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.113.96

Визгүй ч мөнгөгүй ард түмэн юугаараа ертөнцийн нөгөө талд байгаа Колумб явах вэ дээ ккк. Авилгачин баячуудын хүүхдүүд л явж мансуурна биз

Avatar

Goyodoo 2026-01-23 66.181.161.70

columb huuhnuud ch saihandaa. s** tourism r aldartai uls

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.177.124

Мансууруулах бодисийн бөөний төв

Avatar

зочин 2026-01-23 66.181.189.122

Ямар ч шаардлагагүй дэлхийгээр хэсдэгээ боль,Гол орнууд ялангуяа худалдааны гол түншүүдтэйгээ л хамтарч ажиллахыг бод,

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.88.202

япон солонгос руу визгүй зорчмоор байна

Avatar

Нэргүй 2026-01-23 203.91.115.43

ойрын 20 жилдээ бүтэхгүй болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж