АНУ-ын хэлэлцээчдийн Москва дахь уулзалт 3 цаг үргэлжиллээ

АНУ-ын хэлэлцээчдийн Москва дахь уулзалт 3 цаг үргэлжиллээ

АНУ-ын хэлэлцээчдийн Москва дахь уулзалт 3 цаг үргэлжиллээ

АНУ-ын хэлэлцээчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Давосын чуулганаас Москваг зорьсон билээ. Тэдний Путинтэй хийсэн уулзалт гурван цаг гаруй үргэлжилснийг Кремль мэдэгдэв. Виткофф, Кушнер нар Пүрэв гаригийн /2026.01.22/ орой Москвад ирсэн бөгөөд уулзалт үүрийн 03:00 цаг өнгөртөл үргэлжилсэн гэв.

Талууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уулзахад уулзалт таван цаг орчим үргэлжилж байсан билээ.

Путин энэ удаагийн уулзалтын үеэр АНУ-ын хэлэлцээчдэд "Газар нутгийн асуудлыг түрүүлж шийдээгүй цагт урт хугацааны тохиролцоонд хүрнэ гэж байхгүй" гэж хэлснийг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдэгдэв. Мөн Орос улс Украины хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгааг илэрхийлсэн гэлээ.

Хэдийгээр уулзалт бодитой бөгөөд бүтээлч болсон гэж байгаа ч ОХУ эцсийн шийдвэр гартал тулааны талбарт довтолгоогоо үргэжллүүлнэ гэв.

Дашрамд дурдахад, Давосын чуулганы үеэр АНУ, ОХУ, Украин улсууд Арабын нэгдсэн Эмиратад гурван талт хэлэлцээ хийх тохироонд хүрсэн. Энэ мэдээлэл үнэн гэдгийг мөн Юрий Ушаков баталгаажуулжээ. Абу Дабиг зорих Оросын багийг Тагнуулын ерөнхий газрын дарга Игорь Олегович Костюков тэргүүлнэ. АНУ-тай хийсэн өнөөдрийн хэлэлцээтэй холбоотойгоор Оросын төлөөлөгчид ерөнхийлөгч Путинээс нарийн зааварчилгаа авсан гэдгийг мөн Ушаков хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-23 203.91.115.51

гарчигаа ч зөв бичиж чаддаггүй

Avatar

Рашизм новая чума 21 века . Новый рейх 2026-01-23 103.57.92.178

Пуиин Оросыг мөхөөлөө дөө.

Avatar

Үхчихсэн үү 2026-01-23 202.55.188.104

Путин монгол ояа нарын зүрхэнд үүрд мөнх

Avatar

Б 2026-01-23 202.55.191.130

ЦАРЬ БСДАД МАНГАД ХҮНИЙ АМЬ ЧУХАЛ БИШ ХАРИН ДЭГЛЭМ НЬ, ӨӨРИЙНХ НЬ ХААНЧЛАЛ Л ЧУХАЛ. ТУЛААНЫ ТАЛБАРТ ДОВТОЛГООГОО ҮРГЭЛЖИЛҮҮЛНЭ Ч ГЭХ ШИГ. НЭГТ ТУЛААНЫ ТАЛБАР БИШ ГРУЗ-200-ЫН УУРХАЙ, ХОЁРТ ДОВТОЛГОО БИШ ХАМГААЛАЛТ ШАХУУ ЮМ Л БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА БИЛЭЭ. ЦААД УКРАЙНУУД НЬ САР БҮР 10,000 МАНГАД БООЛЫГ УСТГАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН БАЙНА БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.178

Мангад гэдгийг нь ойлгосонгүй. Бусад нь зөв дүгнэжээ

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.191.72

mangad gej oros gsn ug, buriadar

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.88.66

Буриад халимагууд оросуудыг мангас буюу мангудууд гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж