"CL"-ийг урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

"CL"-ийг урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

"CL"-ийг урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газраас "2NE1" хамтлагийн дуучин, реппер "CL"-ийг Поп соёл, урлагийн салбарын хөгжлийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, "CL"-ийг олон жилийн турш бүртгэлгүй хөгжмийн агентлаг ажиллуулсан гэж үзэж байна. Түүний үүсгэн байгуулсан "Very Cherry" агентлагийг ч мөн прокурорт шилжүүлэх аж.

"CL"-ийг цагдан хорихгүйгээр яллана гэв. Хэрвээ тэр гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ. Эс бол 20 сая вон хүртэлх торгууль төлнө.

Тэрбээр "Very Cherry" агентлагийг 2020 онд үүсгэн байгуулсан. Гэвч ямар ч бүртгэлгүйгээр таван жил гаруй үйл ажиллагаа явуулсан гэж түүнийг буруутгаж байна. Хуульд зааснаар, энтертайнмент агентлагуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд бүртгүүлэх ёстой. Тэгж байж эрх мэдэлтнүүд тухайн агентлаг дээр байгуулагдаж буй гэрээг хянаж, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах асуудал яригдах юм.

Жүжигчин Ган Дон Вон мөн үүнтэй ижил хэргээр буруутгагдсан боловч цагдаа нар мөрдөн шалгалтаар түүнийг буруугүйг тогтоожээ. Тодруулбал, Ган Дон Вон агентлагийг удирдахад оролцоогүй тул тус байгууллагын гүйцэтгэх захирлыг прокурорт шилжүүлсэн байна.

Өмнөд Солонгосын дуучин Сун Си Кюны төлөөлдөг агентлаг 10 гаруй жил бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл 2025 оны есдүгээр сард анх гарсан. Үүний дараа энтертайнмент агентлагуудын бүртгэлийг шалгах ажил Өмнөд Солонгост эрчимжсэн юм. Улмаар бүртгэлгүй агентлагууд олон гарч ирсэн тул тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам тэднийг бүртгэлээ дуусгахыг уриалан, хэрэгжилтийг хангах кампанит ажил зохион байгуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA JOONGANG DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 172.58.243.28

Дутагдлаа засахыг УРИАЛДАГ газар бна, манайд бол ЦАГДАА нар алгаа үрчээд, арзайтлаа инээлдэж очоод, хүч хэрэглэж баривчлаад, 461-ийг дүүргэж бгаа доо !
Бид бол коммунист дарангуйлал, пролетарийн диктатур, ангийн тэмцлийг УРИАЛАН үргэлжлүүлэгчид юм бнаа !

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.114.155

ODOO TEGEED YAHUU

Avatar

Catrina 2026-01-23 132.194.13.92

yxsenee tamuin gyilagchind

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж