АНУ дайны хөлд сүйдсэн Газын зурваст шинэ хот босгох төлөвлөгөөгөө Давосын чуулганы үеэр танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу 2.1 сая хүн амтай бүс нутагт тэнгэр баганадсан өндөр барилгууд, үл хөдлөх хөрөнгө, орон сууцнууд баригдаж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бүсийг үе шаттайгаар хөгжүүлнэ.
"Энх тайвны зөвлөл"-д нэгдсэн орнуудын удирдагчид гарын үсэг зурах ёслолын үеэр Трамп хэлэхдээ "Бид Газад маш амжилттай байх болно. Нүд баясгахуйц гайхамшигтай ажил болно. Би чин зүрхэндээ бол үл хөдлөх хөрөнгийн хүн. Гол нь байршлын асуудал байгаа юм. Далай тэнгистэй ойр энэ байршлыг хараач. Энэ үзэсгэлэнтэй үл хөдлөх хөрөнгийг хараач. Олон мянган хүнд зориулж үүнийг юу болгож болох вэ?" гэсэн юм.
2023 оны аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст 90 мянган тонн зэвсэг, тэсрэх бөмбөг хаягджээ. Үүний ул мөр болох 60 сая тонн хог хаягдал, нурангийг цэвэрлэх шаардлагатай байгаа юм.
АНУ-ын гаргасан мастер төлөвлөгөөнд зурснаар Газын эрэгт 180 ширхэг өндөр барилга, орон сууцны хэд хэдэн хороолол, аж үйлдвэрийн төв, дата төвүүд, цэцэрлэгт хүрээлэн, хөдөө аж ахуй болон спорт байгууламжууд баригдана. Мөн Египетийн хилийн ойролцоо шинэ боомт болон нисэх буудал барих бөгөөд Египет, Израильтай хиллэсэн гурван талт гарцтай болох аж.
Сэргээн босголтын ажил дөрвөн хэсгээс бүрдэнэ. Ажил Рафах бүсээс эхлээд хойд зүг рүү буюу Газа хот руу чиглэх юм.
Мастер төлөвлөгөөнд Египет, Израилийн хил дагуу хоосон зурвас газрыг мөн заажээ. Тэрхүү нарийн зурвас нь Трампын 20 зүйлт төлөвлөгөөнд заасан аюулгүй байдлын периметр бөгөөд Газыг бүрэн аюулгүй болтол Израилийн хүчин тэнд байршина.
Шинэ Рафах гэсэн тусдаа төлөвлөгөөг мөн АНУ танилцуулсан. Рафах бүсэд 100 мянган орон сууц, 200 боловсролын байгууллага, 75 эрүүл мэндийн байгууламж барихаар төлөвлөжээ. Газын зурвасын өмнөд хэсэгт байрладаг Рафах бүсэд нэгэн үе 280 мянган хүн амьдарч байлаа. Шинэ Рафах бүсийн барилгын ажил 2-3 жилд дуусна гэж Трампын хүргэн Жаред Кушнер мэдэгдэв.
Вашингтон хотноо ойрын хугацаанд Газын сэргээн босголтын асуудлаар бага хурал болно. Энэ хурлын үеэр улс орнууд сэргээн босголтод ямар хувь нэмэр оруулахаа мэдэгдэх бөгөөд хувийн хэвшлүүдэд хөрөнгө оруулалтын боломж нээгдэх аж.
3,548.92






















































Нэргүй 2026-01-23 66.181.161.175
ЗҮГЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ТӨВХНҮҮЛЭХЭД Л БОЛНО. ДАРАА НЬ ДАХИАД Л СҮЙДХЭЭС ХОЙШ НЭГ ИХ ҮНЭТЭЙ СУПЕР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХЭРЭГГҮЙ.
ХАРИН ТИЙМ 2026-01-23 103.212.117.239
ХЭДЭН ИХ НАЯДААР 2 ДАХЬЧ ДУБАЙ БОЛГОСОН Ч ДАРАА НЬ ДАХИН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨН ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ.
security Kamer ytsaar Gavlax erxtei yu 2026-01-23 132.194.13.92
security Gavlax erxtei yuxgl ?
НЭМЭРГҮЙ ДЭЭ 2026-01-23 122.201.31.67
ДАРАА НЬ ДАХИАД Л БАЛГАС БОЛНО. НЭГ СЭРГЭЭД Л НЭГ СҮЙДЭЭД БАЙДАГ ГАЗАРТ ЯМАРЧ САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ЯМАРЧ НЭМЭРГҮЙ.
CYITEEXglxzz 2026-01-23 132.194.13.92
gyilagchnui baliar byteel
Нэргүй 2026-01-23 202.126.89.53
жүүд нар бас ямар юм сэдээд байна? зальтай шуналтай новшнууд
Нэргүй 2026-01-23 66.181.164.23
Хоосон ядуу Палестинууд яг орж харагдаач хахах, дан жүүдүүд л орийшдээ маанаг юмуу, Израйль ингээд Сэм ахаараа нэг сайхан хот бариулаад газар нутгаа тэлээд байж дээ
Нэргүй 2026-01-23 66.181.179.189
Монголд шинэ хот босгоосой.
НЭМЭРГҮЙ ДАА 2026-01-23 103.212.117.28
ДАРАА НЬ ДАХИАД Л БАЛГАС НЬ БОЛНО.
Нэргүй 2026-01-23 100.15.71.234
Эмээ уу оркоо
Нэргүй 2026-01-23 103.212.117.239
Битгий х**! Муу гөлөг минь!