Монополын эсрэг газрын даргын 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 01 дугаартай удирдамж батлагдаж, үндэсний уламжлалт баяр цагаан сарыг угтан өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хангамж нийлүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийж эхэлжээ. Хяналт шалгалтын явцад Амгалан захад худалдаалагдаж буй махны үнийн хувьд 2025 оны 11-12 саруудад өсөлттэй байсан бол он гарснаас хойш нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой үнэ харьцангуй тогтворжсон аж. Харин Жанжин худалдааны төвийн мах худалдаалах цэгт үйл ажиллагаа эрхэлж буй махны худалдаачдын хувьд үнэ төдийлөн өсөөгүй гэх тайлбарын албаныханд өгсөн байна.
Түүнчлэн, Амгалан захад үхрийн ястай мах 22,500 төгрөг, цул 25,500-28,500 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14,000 төгрөг, ястай мах жижиглэнгээр 17,000 төгрөг, цул нь 19,500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин Жанжин худалдааны төвийн мах худалдаалах цэгт үхрийн ястай мах 18,000-19,500 төгрөг, цул 22,000 төгрөг, хонины мах гулуузаар килограмм нь 14,000 төгрөг, ястай нь 16,000 төгрөг, адууны мах 12,500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн аж ахуй эрхлэгчдэд лангуу болон үйлчилгээний хэсэгт үнийн мэдээллийг байршуулж хэвших, үнийн өөрчлөлттэй холбоотой үндэслэл бүхий бодит мэдээлэл, төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд өгөх, баталгаат хэмжих хэрэгсэл ашиглах, үйлчилгээний соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг чиглэлээр шаардлагыг тус албанаас үйлчилгээ эрхлэгчид тавьсан аж.
3,548.92






















































Нэргүй 2026-01-23 202.55.188.81
малчны хотноос үнийн хөөрөгдөл эхэлдэг хулгайчууд
Нэргүй 2026-01-23 66.181.179.189
Үргэлж хийж үнийн хөөрөгдөл, валютын ханшны өсөлтийг шалгаж буулгаж байх ёстой. ажлаа хийгээч ээ оркуудаа.