Украины ерөнхийлөгч Зеленский Давосын чуулганы үеэр Дональд Трамптай уулзсан. Уулзалтын дараа тэрбээр Арабын нэгдсэн Эмиратад ОХУ, АНУ, Украины гурван талт уулзалт болно гэдгийг хэллээ. Тэрбээр "Зөвхөн Украин гэлтгүй ОХУ ч буулт хийхэд бэлэн байх ёстой. Газар нутгийн асуудал л байна. Энэ бол шийдэгдээгүй үлдсэн асуудал. Гурвалсан хэлэлцээр нь талуудад хувилбар гаргаж өгч магадгүй юм" гэжээ.
Энэ үйл явдалтай зэрэгцээд АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар Путинтэй уулзахаар Москваг зорив.
Энхийн хэлэлцээний ихэнх нөхцлүүдийг талууд харилцан тохирсон ч зүүн Украин буюу Донбассын статус л тодорхойгүй хэвээр байгаа билээ. Украины аюулгүй байдлын баталгааны хариуд Донбасст цэрэггүй, чөлөөт эдийн засгийн бүс байгуулах саналыг АНУ дэвшүүлж буй.
Аюулгүй байдлын баталгааны асуудлаар АНУ, Украины талууд зөвшилцөлд хүрсэн ч үүнийг баталгаажуулахын тулд АНУ-ын Конгресс болон Украины парламентын зөвшөөрөл шаардлагатай юм. Их Британи, Францын тэргүүлсэн багууд Украинд цэрэг илгээнэ гэж байгаа ч АНУ байхгүй л бол ямар ч аюулгүй байдлын баталгаа байхгүйтэй адил гэдгийг Зеленский хэлж байна.
Давосын чуулганд оролцсон Украины өндөр албан тушаалтнууд болох Үндэсний аюулгүй байдал, батлан хамгалаахын зөвлөлийн тэргүүн Рустем Умеров, ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Кирилл Буданов, хэлэлцээч Дэвид Арахами, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Андрей Гнатов нар бүгдээрээ Арабын нэгдсэн Эмиратыг зорих ажээ.
3,548.92



















































Нэргүй 2026-01-23 103.212.117.28
Ногооноо улсаа самарч алиалсаныхаа төлөө Оскар аваад л, шагнал нь ч эзнээ олсон шүү.
Нэргүй 2026-01-23 100.15.71.234
Эмээ уу оркоо