Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлах ээлжит хуралдаан өнөөдөр /2026.01.23/ болж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр "Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион, мөн мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд эдгээр төрлийн гэмт хэрэгт онцгой анхаарч, бодит тоон үзүүлэлтээр бууруулах зорилт тавин ажиллана. Тухайлбал, гудамж талбайг бүрэн камержуулж, иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох чиглэлд ажиллана. Дэлхийн улс орнууд ч энэ төрлийн гэмт хэргийг техник, технологийн дэвшлийн хүчээр бууруулж, урьдчилан сэргийлж байна. Бид ч мөн хөгжлөөс хоцорч болохгүй. Шинэ техник, технологийг нэвтрүүлэн ажиллах ёстой гэдгийг онцлон сануулж байна.
Хоёрдугаарт, залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, залилагч этгээдүүдэд боломж олгохгүй байх тал дээр бүгдээрээ хичээцгээе. Өнгөрсөн 2025 онд залилангийн гэмт хэрэг хамгийн их өсөж, нийслэлд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн залилагчид энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа давтан үйлдэж байгаа нь ял, шийтгэлийн бодлогыг чангатгах, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Үүнд бид бүгд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллах ёстой.
Гуравдугаарт, хар тамхинд хаалт хийх цаг нэгэнт болсон. Хар тамхийг хилээр орж ирсний дараа бус, орж ирэхээс нь өмнө таслан зогсоох нь чухал. Иймд илрүүлэлтийг шинэ түвшинд гаргах, дэмжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ оны анхны хурлаа "Чингис хаан" олон улсын нисэх буудлын гаалийн газарт хийж буй нь ч ийм учир шалтгаантай. Хар тамхичдад бид ямар ч нөхцөл, боломж олгож болохгүй.
Дөрөвдүгээрт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллая. Нэгнээ хайр найргүй зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулдаг балмад этгээдүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн архины хэрэглээтэй холбоотой бус, тухайн хүний хүмүүжил, соён гэгээрэл сул байгаатай салшгүй холбоотой юм" гэлээ.
Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийслэлийн есөн дүүргийн салбар зөвлөл болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг гишүүн байгууллагууд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэх юм.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг "Цагдаагийн байгууллага энэ онд цахим технологийг ашиглан гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 33,104-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 хувиар өссөн байна.
Нийт гэмт хэргийн 75.2 хувийг залилах, хүний эрүүл мэндийн эсрэг, хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа нь эдгээр төрлийн гэмт хэрэг нийслэлд давамгай байгааг харуулж байна. Тодруулбал, залилах гэмт хэрэг 42.2 хувь, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 16.8 хувь, хулгайлах гэмт хэрэг 16.2 хувийг тус тус эзэлж байна.
Мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хүн амын хэт төвлөрөл, нийгмийн өөрчлөлт, шилжилт, хэрэглээний ялгаатай байдал зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байгааг судалгааны дүн харуулж байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд камерын хяналт, дижитал мэдээллийн сан, ухаалаг технологи-д суурилсан арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцоллоо.
3,548.92






















































Зочин 2026-01-23 202.9.47.85
хүчирхийлэл зодоонтой кино дуу зурагтад зөндөө байна.Ийм зүйлийг үзээд залуучууд ад нөлөөлж байна.зурагтын кино ,харуудын нүцгэн эмэгтэйчүүдийн дуу клиппийг хориглох хэрэгтэй
Зочин 2026-01-23 59.153.112.64
Сүүлийн үед эмэгтэйчүүд хүний эрх чөлөө гэдгээр
их дээрэнгүй, хүмүүжил муутай болж эрчүүдээ дээрэлхэх болж байгаа юм даа.
Сургуулийн хөтөлбөрт хүмүүжлийн хичээл зааж
хэрэгтэй болсон байна шүү.
Нэргүй 2026-01-23 202.126.89.149
Сүүлийн үед хийж байгаа кинонууд н дандаа зодоон алаантай үүнийг үзэж байгаа хүүхдүүд ямар болхуу ийм кинонуудаа болиоч
иргэн 2026-01-23 202.126.91.225
Эхлээд киногаар гардаг дараа нь амтдрал дээр туршдаг, хэрэгждэг, мэрэгждэг! Энэ хахуул дээрэм хулгай зодоон хар тамих хүчин! Эхлэж сэдэгсэд нь дээдсүүд хэргжүүлэгч нь баячууд.
Нэргүй 2026-01-23 202.126.89.146
Инфляци утгаа алдсан ядуурал газар авч байгаа цагт гэмт хэрэг буурахгүй
ЭНЭРЭЛ 2026-01-23 202.126.91.225
Үнэн шүтлэгтэй хүмүүс өлсөж байсан ч бусдад муу юм хийдэгүй.
Батаа 2026-01-23 66.181.161.251
засаглаж чадахгүй бгаагийн л баталгаа.
Zochin 2026-01-23 66.181.180.207
huulia changal
Нэргүй 2026-01-23 43.242.242.59
Ардчилсан монголын иргэдийн ёс зүй суртахуун нь нэгэнт ийм юм чинь яаж болиулах билээ. Ямар нийгэм байна тийм ёс суртахуунтай байдаг. Бид социалист нийгэмд байсан бол ийм зүйл байхгүй байж магадгүй. Харин бид капиталист нийгэм байгуулж байгаа юм чинь ийм л ёс суртахуун хүмүүжилтэй байх нь гарцаагүй юм.Хар тамхи хэрэглээд 12-15 настай хүүхдүүд нь эр эмийн ажил хийж хүүхэдтэй ихэнх нь болцгоож байна.
Нэргүй 2026-01-23 103.57.92.178
Ерөөсөө л Америк кино, Facebookе ын зугаа шиг амьдралыг ойлгодог үе гараад ирсэн. Яг үнэндээ Америкт ч тийм зүйл байдаггүй. Хуулийн заалтыг чангатгах шаардлагатай
ub hyn 2026-01-23 193.30.83.14
zawaan hyatad solongos amerik kino duuraij negnee balmad zodoj surch bn, mongol hyn hyn bitgii hel mal nohoigoo zoddoggui ulamjlaltai. Soyon gegeeryyleh ajil hii deer n mongol ahuigaa surtalchilah heregtei bn
Нэргүй 2026-01-23 202.21.104.83
Баяр даргаа гэмт хэргийг бууруул гэчирхээр наад цагдаагийнхан чинь ажил хийсэн болж харагдах гээд иргэдээс иррүлсэн гомдол мэдээллийг бүртгэхээ больчихдаг юмаа. ингээ л гэмт хэрэг буурсан статистик гараад ирдэг юм.тэрийг нь сайн нягтлаарай
Нэргүй 2026-01-23 103.57.92.80
10 jiliin huuhduud ih humuujilgui bolj osoj bna daaaaaaaa
Нэргүй 2026-01-23 103.57.94.102
Түмний цэнгэл наадам дээр өрсөлдөгч бөхөө цохиж унагадаг, ажилын байрандээрээ албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдааг эцэг хүү хоёр нийлж зодож эрүүг нь хугалж байсан
Зочин 2026-01-23 103.215.14.4
Золбин Арсланхуяг нийслэлийн цагдааг удирдаж байхад яаж гэмт хэрэг буурахын хувийн асар их ашиг сонирхолтой өөрөө ёс зүйн доголдолтой эхнэрээ зоддог хогийн гар ш тэ