Монгол Улс энхийн зөвлөлд нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Монгол Улс энхийн зөвлөлд нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Монгол Улс энхийн зөвлөлд нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо

Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.

Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.

Дүрэмд заасан  нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.

Энхийн зөвлөлийн дүрэмд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Шебхаз Шариф, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль-Тани, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал ибн Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нарын нийт 17 улсын төр засгийн тэргүүн, сайд нар гарын үсэг зурж, уг зөвлөлд нэгдэн ороод байна.

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.176.67

Ямар өгөөжтэй болоод ингэж байгаа юм бол? Эсвэл хэн нэгний нөлөөгөөр балайрч байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.160.67

Гажиг хулгйчхужааманжууд хулгаызэлгээ хужааманэ манжбодлго илрээд сүйрэнд ирхээр хахшхх хждлаашааж нахлдж чадх даврцн пздагууд.

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.114.21

Засаг дэнжигнэхээ болилоо…

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.160.67

Юууу хуцаад бгаам бэээ х***а манж хулгайн яллгдаал ирхээр х***а манжууд хаа хамаагүй очж наалдаад нальаналт гэхээрихужа манж алга болчхуу хужааманж хулгайг х***а манжууп наль нөль гээд наалдхааргэхэээр нь мултлчхуу мултлчдийгмуу тийм юм бдгүймаа.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.160.67

Юууу хуцаад бгаам бэээ х***а манж хулгайн яллгдаал ирхээр х***а манжууд хаа хамаагүй очж наалдаад нальаналт гэхээрихужа манж алга болчхуу хужааманж хулгайг х***а манжууп наль нөль гээд наалдхааргэхэээр нь мултлчхуу мултлчдийгмуу тийм юм бдгүймаа

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.160.67

Юууу хуцаад бгаам бэээ х***а манж хулгайн яллгдаал ирхээр х***а манжууд хаа хамаагүй очж наалдаад нальаналт гэхээрихужа манж алга болчхуу хужааманж хулгайг х***а манжууп наль нөль гээд наалдхааргэхэээр нь мултлчхуу мултлчдийгмуу тэгдггүймаа.

Avatar

Нэргүй 2026-01-23 122.201.31.184

dolignoj bolnoo gehdee geopolitic yah we

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.112.94

Монголчууд аа, та нар АНУ-аас цагаачлалын вмз авч чадахааргүй болсон. Тиймээс та нар АНУ-д долгиноод хэрэггүй

Avatar

зочин 2026-01-23 66.181.188.111

Тэрбум доллер бага тоо биш хэзээ нэгэн цагт гишүүүний татвар нэхэгдэж баялаг газар нутаг барьцаанд ,, кк

Avatar

Zochin 2026-01-23 103.57.95.242

wtf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж