АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарлаа

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарлаа

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарлаа

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах үйл явцыг эцэслэн дуусгасан гэдгийг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам Пүрэв гаригт /2026.01.22/ мэдэгдлээ. Трамп 2025 онд албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөө л АНУ-ыг ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлэх тухай тушаалд гарын үсэг зурсан.

ДЭМБ-ыг 1948 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш АНУ гишүүн нь байсан. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа мэргэшсэн агентлаг бөгөөд өвчний тандалт, дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ зэргээр дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн хүчин чармайлтыг зохицуулах үүрэгтэй.

ДЭМБ Covid-19 цар тахлыг сайн зохицуулаагүй, бусад улс оронтой харьцуулахад АНУ хамаагүй өндөр төлбөр төлдөг зэрэг шалтгааныг Трамп дурдаж буй. Тодрулбал, АНУ ДЭМБ-ын үйл ажиллагааны 25 хувийг санхүүжүүлдэг атал хэзээ ч тус байгууллагыг даргалж байгаагүй аж.

"ДЭМБ Covid-19 цар тахлын эхэн үед эрүүл мэндийн онц байдлыг эртхэн зарлаагүй. Энэ нь вирус тархахын хэрээр дэлхий нийтийг хүнд байдалд оруулсан. Тухайн үед ДЭМБ-ын удирдлагууд нотлох баримтуудыг үл харгалзан Хятадын хариу арга хэмжээг дэмжиж, сайшаасан" гэсэн байр суурийг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам илэрхийлжээ. АНУ ДЭМБ-аас гарсан ч гэлээ олон нийтийн эрүүл мэндийн асуудал дээр дэлхийн тэргүүлэгч хэвээр үлдэнэ гэдгийг мөн хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 122.201.31.67

АНУ-ЫН АЗИ ГАРАЛТАЙ ЦАГААЧДААС ХАМГИЙН БАГА ОРЛОГОТОЙ НЬ МОНГОЛЧУУД ГЭНЭ ЭЭ. МОНГОЛ Ч АРГАГҮЙ Л УЛНЫ УЛС, МОНГОЛЧУУД АРГАГҮЙ Л УЛНЫ ҮНДЭСТЭН МӨН ДӨӨ. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЭЛГЭЭ НЬ ХҮРТЭЛ УЛНЫХ. ЗӨВХӨН ТӨРИЙН ЗАРДЛААР ГАДААД РУУ ЗУГААЛДАГ ДАРГА НАР НЬ Л ГАДААДАД ТАНСАГЛАЖ ЧАДДАГ. ТЭГЭЭД ТЭР МӨНГӨӨ ӨӨРСДӨӨ ЗӨВ ШУДАРГА АРГААР ОЛЧИХСОН ЮМ ШИГ ТЭДГЭЭР ТАНСАГЛАЛУУДАА СОШИОЛООР ОНГИРЧ ГАЙХУУЛАХЫГ НЬ ЯАНА АА. ХОШИН ШОГ ЦААШАА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-01-23 202.9.46.132

Америк ДЭМБ-аас гарсан чигээрээ л байгаасай. Эргэж өнгөлзөөд үйл ажилд нь хошуу дүрээд байж мэдэх л нөхдүүд.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.179.189

Манайх эсрэгээр элдэв юманд ороод байх.

Avatar

Нэргүй 2026-01-23 103.168.34.120

Одоо АНУ-ын байр суурийг Хятад шурдхийгээд эзлээд авчихна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж