Монгол Улсын нэгдсэн "Энх тайвны зөвлөл" гэж юу вэ?

Монгол Улсын нэгдсэн "Энх тайвны зөвлөл" гэж юу вэ?

Монгол Улсын нэгдсэн "Энх тайвны зөвлөл" гэж юу вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд  Г.Занданшатар өчигдөр (2026.01.22) Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлийн гишүүн орон болох гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл энэхүү зөвлөл яг ямар зорилготой, юу хийх талаар онцлон тэмдэглэж байна.


ГАЗЫГ СЭРГЭЭН БОСГОХ “ЭНХ ТАЙВНЫ ЗӨВЛӨЛ”

Трамп анх өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын зуучлалаар боловсруулсан Газын зурвас дахь гал зогсоох 20 зүйлт төлөвлөгөөний хоёр дахь үе шатны хүрээнд Энх тайвны зөвлөлийг байгуулах тухай санал дэвшүүлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр сарын дараа нь уг төлөвлөгөөг дэмжсэнээр олон улсын хууль ёсны санаачилга болгожээ. Төлөвлөгөөний дагуу Энхийн зөвлөл нь Газыг зэвсэггүй болгох болон сэргээн босголтыг хянах үүрэгтэй байх юм.

CNN агентлагийн олж авсан дүрмийн мэдээлэлд, Энхийн зөвлөлийг мөргөлдөөнд өртсөн эсвэл мөргөлдөөнд өртөх эрсдэлтэй бүс нутгуудад тогтвортой байдал, энх тайван, засаглалыг дэмжих зорилготой “олон улсын байгууллага” гэж тодорхойлжээ.

Дүрэмд зааснаар Трамп уг зөвлөлийн даргаар тодорхой хугацаагүйгээр ажиллах бөгөөд энэ албан тушаалыг хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаасаа ч даван хаших боломжтой аж.

Тус зөвлөлийн доор Үүсгэн байгуулагч гүйцэтгэх зөвлөл ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Уиткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар багтах юм.

Давост өчигдөр болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Кушнер үг хэлэхдээ “энх тайван бол бизнесийн хэлцлээс өөр” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр засаг захиргааны боловсруулсан Газын талаарх “үндсэн төлөвлөгөө” нь өөр хувилбаргүй, дайныг зогсоож, бүс нутгийг өөрчлөх олон үе шаттай үйл явцад бүрэн тулгуурлаж байгааг хэлсэн байна.

Кушнер мөн уг төлөвлөгөөний гол нөхцөл нь Хамасыг зэвсэггүй болгох явдал гэдгийг онцолж, АНУ энэ заалтыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх тодорхой арга замын талаар тайлбарлаагүй байна.

Мөн танилцуулгын үеэр ирээдүйн өнгө төрх бүхий өндөр барилга, шинэ зам, эрчим хүчний дэд бүтэц бүхий дүрслэлүүдийг харуулжээ. Харин Трамп Газын зурвасыг “үзэсгэлэнтэй газар” хэмээн нэрлэж, сэргээн босгох тухай ярихдаа өөрийгөө “угтаа бол үл хөдлөх хөрөнгийн хүн” гэж тодорхойлсон байна.

НЭГДЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН УЛС, ОРОН

Энх тайвны зөвлөлд нэгдэх урилгыг олон улс хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү байгууллага нь мөргөлдөөнд өртсөн бүс нутгуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжих зорилготой юм. Урилгыг хүлээн авсан орнуудын тоонд Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Катар, Бахрейн, Пакистан, Турк, Унгар, Марокко, Косово, Албани, Болгар, Аргентин, Парагвай багтжээ.

Мөн Төв Азийн Казахстан, Монгол, Узбекистан, зүүн Өмнөд Азийн Индонез, Вьетнам улс нэгдэхээ илэрхийлсэн байна.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн оролцохоо мэдэгдсэн ч Газын Гүйцэтгэх зөвлөлд Турк, Катарын төлөөлөгчид багтсанд дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах захирамжтай тулгарч байгаа юм. Давост болсон Энх тайвны зөвлөлийн ёслолын үеэр Израилийн төлөөлөгч тайзан дээр гарч ирээгүй ч тус улсын ерөнхийлөгч Ицхак Херцог ирсэн байжээ. Харин Нетаньяху өөрөө оролцоогүй байна.

Өнгөрсөн жил АНУ-ын зуучлалаар энхийн гэрээ байгуулсан Армени, Азербайжан улсууд мөн Энхийн зөвлөлд нэгдэхээр зөвшөөрсөн байна. Уг гэрээний хүрээнд АНУ бүс нутгийн чухал тээврийн коридорыг хөгжүүлэх онцгой эрх авах юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон гэгддэг, Европын “сүүлчийн дарангуйлагч” хэмээн тодорхойлогдож буй Беларусын удирдагч Александр Лукашенко ч мөн оролцохоор болжээ.

Трамп “Надад маргаантай хүмүүс ч бий” хэмээн, Владимир Путин нэгдэхийг зөвшөөрсөн гэж хэлсэн байна.

Гэсэн хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч үүнийг албан ёсоор хүлээн авснаа батлаагүй байгаа. Мөн тус улсын удирдлага АНУ-д царцаагдсан Оросын хөрөнгийг ашиглан байнгын гишүүн орны 1 тэрбум ам.долларын хураамж төлөх боломжтойг өмнө нь дурдсан юм. Үүнээс гадна, дайн явуулж буй улс энхийн санаачилгад оролцож болзошгүй байгаа нь олон хүний санаа зовнилыг төрүүлжээ.

АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер өчигдөр Москвад очсон бөгөөд өнөөдөр Украинтай холбоотой энхийн хэлэлцээрийн асуудлаар Путинтэй уулзах болсон. Канадын Ерөнхий сайд Марк Карни Канад улс тодорхой нөхцөлтэйгөөр Энхийн зөвлөлд нэгдэх бодолтой байгааг мэдэгдсэн бөгөөд санхүүгийн гэх мэт нарийн асуудлууд хараахан шийдэгдээгүй байна гэж мэдэгджээ. Путин болон Карни нар Давост болсон Энхийн зөвлөлийн ёслолд оролцоогүй байна.

НЭГДЭХЭЭС ТАТГАЛЗСАН УЛС, ОРОН

Трампын санаачилсан Энх тайвны зөвлөлд нэгдэх урилгыг зарим улс хүлээн зөвшөөрөөгүй, харин зарим нь тодорхой шийдвэр гаргаагүй хэвээр байна.

Их Британи тус зөвлөлд нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүний шалтгаан нь Орос оролцож буйтай холбоотой ажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер "ВВС"-д өгсөн ярилцлагадаа, энэ нь өргөн хүрээтэй улс төр, хууль эрх зүйн асуудал хөндсөн олон улсын гэрээ тул Британи гарын үсэг зурахгүй гэж хэлсэн байна.

Мөн ОХУ Украинд энх тайвныг эрхэмлэж байгааг харуулах ямар нэгэн бодит алхам харагдахгүй байхад Владимир Путин энх тайвны байгууллагад оролцох нь зохимжгүй хэмээн онцолжээ.

Франц, Норвеги улсууд мөн татгалзсан байна. Тэд Энхийн зөвлөл нь НҮБ-тай хэрхэн уялдан ажиллах нь тодорхойгүй байгаа талаар эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Хятад улс урилга авснаа баталсан ч нэгдэх эсэхээ хараахан мэдэгдээгүй байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч НҮБ төвтэй олон улсын тогтолцоог хамгаалах байр сууриа хэвээр хадгална гэж мэдэгджээ.

Украин энэхүү санаачилгыг эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Володимир Зеленский Оростой нэг зөвлөлд хамт суух боломжгүй хэмээгээд, Оросыг дайсан, Беларусийг түүний холбоотон гэж тодорхойлжээ. Итали улс мөн болгоомжтой хандсан байна. Ерөнхий сайд Жоржиа Мелони зөвлөлд нэгдэхэд Үндсэн хуулийн асуудал үүсч болзошгүй гэж үзэн, гарын үсэг зурах ёслолд оролцоогүй байна. Ирланд одоогоор эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд Хелен МакЭнти уг урилгыг нухацтай авч үзнэ гэж мэдэгджээ.

ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСААР

Дональд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөл нь олон улсын түвшинд ихээхэн маргаан дагуулж байна. Дипломат, төрийн албан тушаалтнууд болон олон улсын удирдагчид уг байгууллагын талаар ноцтой санаа зовнил илэрхийлжээ. Гол асуудлын нэг нь Энх тайвны зөвлөлийн эрх мэдэл хэт тэлэх болон Трамп зөвлөлийн даргаар тодорхой хугацаагүйгээр ажиллах юм. Үүнийг нэг хүнд хэт их нөлөө төвлөрөх эрсдэлтэй гэж шүүмжилж байна.

Мөн тус зөвлөл нь НҮБ-ын үүрэг, нөлөөг сулруулж болзошгүй гэсэн болгоомжлол бий.

Трамп өмнө нь Энх тайвны зөвлөл НҮБ-ыг орлож магадгүй гэж мэдэгдсэн нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалахаар 80 жилийн өмнө байгуулагдсан байгууллагын ирээдүйд заналхийлж байна гэж үзэхэд хүргэжээ. Тус зөвлөлийн дүрэмд “олонтой бүтэлгүйтсэн байгууллагууд” хэмээн дурдсан нь НҮБ-ыг шууд нэрлээгүй ч шүүмжилсэн утгатай гэж олон хүн харж байна. Трамп НҮБ-ыг өмнө нь олонтоо шүүмжилж байжээ.

Өөр нэг маргаантай асуудал нь гишүүнчлэлийн тогтолцоо юм. Улс, орнууд гурван жилийн хугацаатай гишүүнээр ажиллах бөгөөд дараа нь байнгын суудал авахын тулд 1 тэрбум ам.доллар төлөх шаардлагатай.

АНУ-ын албаныхны хэлснээр, уг мөнгийг Газын сэргээн босголтод зарцуулна. Гэвч энэ тогтолцоо нь авлигад өртөх эрсдэлтэй гэж шүүмжлэл дагуулж байна. Мөн Энхийн зөвлөл НҮБ-ын одоогийн энх тайван, хүмүүнлэгийн ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа. Үүнд хариу тайлбар хийхдээ НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан дээд албан тушаалтан, Онцгой байдлын тусламжийн зохицуулагч Том Флетчер, Энхийн зөвлөл нь НҮБ-ыг орлохгүй гэдгийг тодорхой мэдэгдсэн байна.

“НҮБ хаашаа ч алга болохгүй,” хэмээн тэр хэлжээ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 103.229.120.23

Газыг зэвсэггүй болгох зорилготой гэсэн байна. Израилыг дэмжинэ гэсэн утга шиг санагадах вм…

Avatar

МЭВ 2026-01-23 172.225.27.68

Өндөр хөгжилтэй, ардчилсан орнууд элсээгүй. Харин диктатуртай, ардчилалгүй орнууд орсон байна лээ. Энэ өгүүллийг бичигч өөрөө учры нь олоогүй бололтой

Avatar

Нэргүй 2026-01-23 203.91.115.50

элсэх нь зөв

Avatar

Нэргүй 2026-01-23 122.201.31.67

АНУ-ЫН АЗИ ГАРАЛТАЙ ЦАГААЧДААС ХАМГИЙН БАГА ОРЛОГОТОЙ НЬ МОНГОЛЧУУД ГЭНЭ ЭЭ. МОНГОЛ Ч АРГАГҮЙ Л УЛНЫ УЛС, МОНГОЛЧУУД АРГАГҮЙ Л УЛНЫ ҮНДЭСТЭН МӨН ДӨӨ. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЭЛГЭЭ НЬ ХҮРТЭЛ УЛНЫХ. ЗӨВХӨН ТӨРИЙН ЗАРДЛААР ГАДААД РУУ ЗУГААЛДАГ ДАРГА НАР НЬ Л ГАДААДАД ТАНСАГЛАЖ ЧАДДАГ. ТЭГЭЭД ТЭР МӨНГӨӨ ӨӨРСДӨӨ ЗӨВ ШУДАРГА АРГААР ОЛЧИХСОН ЮМ ШИГ ТЭДГЭЭР ТАНСАГЛАЛУУДАА СОШИОЛООР ОНГИРЧ ГАЙХУУЛАХЫГ НЬ ЯАНА АА. ХОШИН ШОГ ЦААШАА ШҮҮ.

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-23 202.9.47.4

МОНГОЛ УЛНЫ БАЙНА УУ ЯМАР БАЙНА ӨӨР ХЭРЭГ .,, ЯМАРЧ БАЙСАН АМЬДРАЛЫН ТҮВШИНГЭЭР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД 110 -д БАГТАНА.,, БИД АЛИВАА УЛС ҮНДЭСТНИЙГ ХҮЧИРХЭГ СЭРГЭЭН БОСГОХОД ХҮЧИН ЗҮТГЭДЭГ ИХ ҮНДЭСТЭН БАЙСАН. ,,,,ТИЙМ БОЛОХООР ХОЁР ТОМ ХӨРШТЭЙ БОЛСОН ХЭРЭГ . ӨНӨӨ ҮЕД МОНГОЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАТАЙ УЛС ХОЙНО. ,,,ЭНЭ АСУУДЛЫГ МОНГОЛЫН 126 ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАТЛГААЖУУЛЖ АЛБАЖУУЛАХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ.,,,ОДОО ХЭН, АЛЬ НАМ НЬ БҮХ ЗҮЙЛИЙГ НУРААЖ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ИРСЭНИЙГ ӨӨХ ТОСООРОО ЯЛГАРЧ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.161.87

МОНГОЛЧУУД АНУ-ЫГ Л ЛАВ БОСГОЖ ИРЭЭГҮЙ ШҮҮ!

Avatar

Зочин 2026-01-23 202.179.18.179

Зөнөг өвгөний хүргэнийг тэжээх гэж тэрбум доллор өгөх болж байна уу Зандаа гуай тэгэж солиорч байхаар буурал өвгөдийнхөө тэтгэврийг нэмсэн нь зөв байхөө.

Avatar

Квадрат 2026-01-23 202.126.91.144

ЗӨВ ШҮҮ

Avatar

Зочин 2026-01-23 109.231.209.82

Юун ч яаруу юмб!!!

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.113.96

Занданшатар гуай Монголоо босгож чадаагүй байж юугаа элийрээд тэнэгтээд байнаа??? Юун Газын зурвасыг сэргээн босгоход оролцох вэ???

Avatar

Батбаяр 2026-01-23 66.181.180.235

Ингэж болох уу? НҮБ-г тараах байгууллагад Занданшатар очоод шууд элсүүлж шанд нь манайх 1 тэрбум доллар төлөх нь. Нөгөө УИХ ЯАСАН БЭ? Ийм эрхийг түүнд УИХ өгсөн үү? Занданшатар энэ үйлдлийн төлөө огцрох битгий хэл ял авах боллоо доо

Avatar

зочин 2026-01-23 66.181.160.30

Манай Зандка тархиний сааталтай хүн шиг үе үе хачин үйлдэл гаргадаг нөхөр шдэ ..Ийм хүнээр улс орноо удирдуулж болохгйү дэ ..
Дараа нь дааж давашгүй хохиролд унах бий ..

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.88.202

Арай л түргэдчив үү дээ Зандка маань. Зурагтаар их л айсан, биеээ барьсан байдалтай тээр буланд очоод зогсчихсон харагдсан. Трамп муу хог айлгаагүй байгаадаа. Трамп дараагийн сонгуулиар алга болоод өгнө. Тэгэхээр энэ байгуулгын нөлөө ч байхгүй болно гэсэн үг. Америкийн ерөнхийлөгч л биш бол Трамп байдаг л нэг тэрбумтан. Мөнгө төлж байнгын гишүүн болдог, өөрөө байнгын дарга, хэдэн өөрийнх нь талын удирдах зөвлөлтэй гэхээр л энэ бол олон улсын хувийн клуб гэсэн үг

Avatar

Хотын уугуул 2026-01-23 202.126.90.173

том зургаар бол энэ Энх тайвны зөвлөл нь яваандаа НҮБ-ыг орлох олон улсын том байгууллага болох зорилттой аж. Одоогийн НҮБ нь ямарч нөлөө, ач холбогдолгүй, хоосон хуралдаж хэнч хэрэгжүүлдэггүй баахан тогтоол баталдаг байгууллага болсон. Тэтгэвэрт гарсан хөгшин дипломатуудын амралтын газар болсон гэж Трамп ах хэлсэн. Тиймээс энэ шинэ Зөвлөлд манайхан нэгдэх нь зөв.

Avatar

ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-01-23 202.126.90.233

ЕРӨНХИЙ САЙДЫН ШИЙДЭЛ МӨН…………….

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-23 202.9.47.48

БИД ТУСГААР МОНГОЛ УЛС ХОЙНО ХОЁР ХӨРШӨӨСӨӨ ЗВШӨӨРӨЛ АВАХ ХЭРЭГҮЙ .ТЭГЭЭД ЭНЭ БАЙГУУЛЛАГА БАЙХ ЮУ НЬ БУРУУ ГЭЖ.,,,,

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.113.96

Монголоо босгоход 1тэрбум доллароо зарцуулаах ёстой юмаа хуулийн дипломын гол минь

Avatar

- Ctrany### 2026-01-23 50.147.160.114

baryyn Xyyligyi yjas ?

Avatar

Нэргүй 2026-01-23 103.229.121.48

Еврйчүүд төрсөн нутгаасаа хэдэн зууны тэртээ арабуудад хөөгдөж зовсон хүмүүс гэх түүхээр сэнхрүүлдэг ч энэ нь бүрхэг. Жүүдүүд хамгийн хөгжилтэй баян тансаг оронд "харлаж" хямрал тарьдаг өөдгүй амьтад. Америкг жүүд бүлэглэл атгаж бн. Зөнөг Трамп тэдний тоглоом. Израилийн геноцид балгас болсон Газын сүйрлийг сэргээхэд улс бүр нэг тэрбум доллар гаргах жүүд заль мэхэнд ядуу монгол ядаж хэмжээгээ мэдмээр. Гитл рийн устгал зөвтгөх аргагүй ч жүүдүүдэд юм бий гэдгийг ярьдаггүй улс дэлхийд байдаггүй.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.179.189

За мөдхөн бензин түр тасарч Хятадаас бас сануулга ирнэ дээ. МАНгар орк Зандангийн балагийг бид үүрхэнэ. Татварыг нь төлнө. төвийг сахих бодлого яав аа.

Avatar

Нэргүй 2026-01-23 202.179.24.90

Америк Израйл хоёр Газын зурваст эзэн сууж Палестиныг үгүй хийх гэж зөвлөл байгуулж байгаан бишүү

Avatar

ччч 2026-01-23 122.201.23.44

Дэмжиж бн. Монгол Оросын боол байхаа больсон шүү дэ

Avatar

иргэн 2026-01-23 103.229.121.93

Америк , Израйль хоёр Палестины газар нутагт *геноцид* үйлдчихээд одоо Энхтайвны зөвлөл ч гэх шиг,,,,тэрэнд нь манайх давхиж очоод элсэж д байдаг,

Avatar

Зочин 2026-01-23 103.119.92.1

Одоо бодит бүтэц,бодит мөнгө, бодит оролцоо, бодит хамтын нөлөөлөл үүсэх магадлалтай болох нь дээ. Орос шууд л 1 тэрбум гаргая одоо пуужингүй, хориггүй,элдэв яриагүй хэлэлцээрээр явчих шинжтэй боллоо бид цэгцрэхэд хүн бүр дор бүрэнээ чадах юмаа хийцгээе хийрхэл мэдэмхийрэлээ зогсоочмоор бгм

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.89.78

НҮБ – ын гол гишүүний нэг орос улс дүрмээ зөрчин итгэл эвдэж байгаа нь энэ байгууллага цаашид үүргээ биелүүлэхэд нэн бэрхшээлтэй болж байна. Дүрмэндээ өөрчлөлт оруулж гол улсууд гэх томъёоллоо арилгах дүрэм зөрчсөн гишүүндээ хариуцлага тооцох гэх мэт өөрчлөлт хийхгүй одоогийнхоороо байвал мөдхөн задрахад хүрнэдээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж