Камчаткачууд Москвагаас тусламж хүсч байна

Камчаткачууд Москвагаас тусламж хүсч байна

Камчаткачууд Москвагаас тусламж хүсч байна

ОХУ-ын Камчатка мужийг гал, мөсний орон гэж нэрлэдэг. Яагаад гэвэл Камчаткад хэд хэдэн идэвхтэй галт уул, алдартай мөсөн гол бий. Гэвч тус муж сүүлийн өдрүүдэд түүхэнд байгаагүй их хэмжээний цасанд дарагдаж, цасны орон болж хувирлаа. Алс Дорнодын хойгт хэдэн мянган хүний ажил амьдрал саатсан тул тэд Москвагаас тусламж хүсч байна.

Бүс нутгийн нийслэл Петропавловск-Камчатскийд 1.7-2.5 метр өндөр цас хунгарлаж, зам тээвэр саатав. Цас цэвэрлэх тоног төхөөрөмж хангалтгүй байгаа тул замын нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Мэдээж зам тээвэр саатсан нь гал түймэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ гээд онцгой байдлын албанд улам хүндрэл учруулжээ. Галын машин зорьсон газраа хүрч чадаагүй тул хэд хэдэн хүн шархадсан хэрэг ч гарчээ.

Боловсролын байгууллагууд ирэх долоо хоног хүртэл зайнаас ажиллах аж.

Зарим дүүрэгт ус, цахилгаан тасрах, хүнсний түгээлт саатах зэрэг асуудал ч үүссэн. Зөвлөлтийн үе шиг л дэлгүүрийн лангуунууд хоосорсныг иргэд ярьж байна. Гэрээсээ гарах боломжгүй ахмад настан зэрэг хүмүүс хүнс хоолны асуудлаа сайн дурын ажилтнуудад л найдаж байгаа аж.

Томоохон дэлгүүрүүдэд байдал тогтвортой байгаа гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдсэн. Гэсэн ч жижиг дэлгүүрүүд болон алслагдмал, төвөгтэй байрлалуудад хомсдол нүүрлэж байгааг хүлээн зөвшөөрчээ.

Мужийн эрх баригчид дээврийн цас, мөс цэвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна. Учир нь дээврээс унасан цасанд дарагдаж дор хаяж хоёр хүн нас барсан аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яам бүс нутагт цас цэвэрлэх тоног төхөөрөмж илгээх гэж буйгаа Пүрэв гаригт /2026.01.22/ мэдэгджээ. Хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг дэлхийн хамгийн том ачаа тээврийн онгоц болох "Ан-124 Руслан" ачааны онгоцоор авчрах юм байна.

Албаныхан болон хэвлэл мэдээллийн хүргэж буй мэдээллүүд учир дутагдалтай байгааг иргэд шүүмжилж байна. 180 мянган куб метр талбайн цасыг цэвэрлэсэн гэх зэрэг хэвлэлийн мэдээ зүгээр л ёс төдий зүйл бололтой. Бодит байдал дээр нөхцөл байдал илүү хүнд байгаа аж. Олон оршин суугч эрх баригчдын хариу арга хэмжээг шүүмжилж байгаа бөгөөд цасыг овоортол нь хүлээлгүй цэвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 118.235.74.78

Цас арилгадаг муусайн эрчүүдийг нь Пу дарга баатар болгохоор. СВО-д аваад явчихсан.

Avatar

Зочин 2026-01-23 202.126.89.73

Москва нь туслах чадалгүй, өөрсдөө учраа ол гээд зөнд орхихоос өөр аргагүй

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.80

dainaaaa yaaay gej bhad

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.178

Оросуудын дунд түгээмэл хэллэг болсон: Рашизм новая чума 21 века . Новый рейх

Avatar

Нэргүй 2026-01-23 202.126.91.87

Путин Хүн алж дайн хийж бхаар ард түмнээ бодооч.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.181.9

Орос бүхэлдээ Эдийн Засаг нь эвгүй байгаа. Ганц аварч байгаа юм нь асар хямдханаар бүх байлгаа Хятадүүдад өгч байгаа нь юм.. Эрчүүд нь дайнд үй олноороо үхэж байгаа болохоор бүх тэнцүү байдал нь алдагдчихсан

Avatar

Б 2026-01-23 202.131.225.197

ЦААД ЦАРЬ БСДА НЬ ТООХ ЮМ БОЛОВ УУ ДАА? УКРАЙНД НҮДҮҮЛЭЭД Л ӨӨРӨӨ БУНКЕРЭЭС ХОНШООРОО Ч ЦУХУЙЛГАХАА БОЛЬСОН ЮМ ШИГ БАЙНА БИЛЭЭ. ЦАРЬ БСДА ЯГ СТАЛИН НООВШИЙН ЗАМНАЛААР ЯВАА ХАРАГДААД БАЙХ ЮМ ДАА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж