Шүд сугалах уу, засагтаа сэлгээ хийх үү?

Шүд сугалах уу, засагтаа сэлгээ хийх үү?

Шүд сугалах уу, засагтаа сэлгээ хийх үү?

Ерөнхий сайдыг Швейцариас ирэхэд Улаанбаатар хот харанхуй, албан өрөөндөө орж ирэхэд Тэргүүн Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохыг шаардсан УИХ-ын гишүүн Ө.Шижирийн албан бланк угтах нь. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадаагүй үндэслэлээр хариуцлага тооцохыг Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.

Б.Чойжилсүрэн сайдын хувьд дөрөв дэх жилдээ Эрчим хүчний яамыг удирдаж байгаа бол Тэргүүн Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүч экспортлох үлгэр ярьсаар хоёр дахь жилтэйгээ золгосон.

Энэ хугацаанд ДЦС-III-т дэлбэрэлт болж,  эрдэнэт хүн амиа алдсан ч эрхтэн дархтнуудаас хэн нь ч хариуцлага хүлээгээгүй юм.  “Эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэлгүй, төрөөс олон жил барьснаас  Дулааны цахилгаан станцуудын техникийг шинэчилж чадалгүй осол гарч, харамсалтай явдал боллоо” гэдэг тайлбараар биеэ өмөөрцгөөгөөд хариуцлагаас мултарсан.  Харин энэ удаад ДЦС-IV-т эвдрэл гарч, улсын нийслэл нь хөлдөх эрсдэл нүүрлэснээр огцруулах асуудалтай нүүр тулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд Ардчилсан намын бүлгээс хоёр дахь удаагийн шаардлага хүлээн авлаа.  Дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн сард шаардлага хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганыг хааснаар хэсэгтээ амьсгаа авахтайгаа болсон ч УИХ-ын хаврын чуулган эхлэхэд асуудал дахин сөхөгдөнө. Учир нь, Ардчилсан намын дарга дээрх асуудлыг үргэлжлүүлэн тавихаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хувьд дэд сайд нараа буцаан татаагүй суутал танхимын хоёр сайдаа огцруулах шаардлага авснаар асуудал нь нэмэгдэж байна.  Шүд сугалах уу, эсхүл гүрийж сууж байгаад засгаа хөнтрүүлэх үү.  Сонголт Ерөнхий сайдад бий.

Сайд Б.Чойжилсүрэнг чөлөөлж, орны хүнийг томилж болох ч Т.Доржхандыг Шадар сайдаас нь чөлөөлсөн нөхцөлд ХҮН нам Засгийн газраас гарна, энэ тохиолдолд танхимд том хөдөлгөөн орно.

МАН ИЗНН-тай хамтраад Засгийн газраа цааш үргэлжлүүлэхэд асар хүндрэлтэй.  Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ерөнхий сайд танхимаа авч явж чадахгүй бол хамаг төлөвлөгөө нь нурна. Ардчилсан намтай зөвшилцөх үү, аль эсхүл тулалдаад ард нь гарах уу. Дайтаад ард нь гаръя гэхэд  ХҮН эргэн ноцохоос эхлээд МАН-ын бүлгээс гишүүд нь танхимынхаа эсрэг ажиллавал зогсоох хүч байхгүй.

Засгийн газраас 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад анхаараагүйн зэрэгцээ УИХ-аар төсвийг боловсруулах шатанд 20 тэрбум төгрөг танасан нь даарин дээр давсан үрсэн хэрэг болж, “гал” тавьж эхэллээ.

УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Х.Баасанжаргал нар “Х.Ганхуяг гишүүн улаан, ногоон лааз өргөж, гишүүдийн саналд нөлөөлж парламентын дархлаанд халдлаа” гэж шүүмжилсэн.  Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв задарч болзошгүй аюулаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг аварсан” гэж магтаж байсан ч хамгийн чухал салбарынхаа хөрөнгө оруулалтыг танасан нь эргээд хариуцлагын асуудал хөндөхөд хүргэж буй.

Дээр нь сайд Б.Чойжилсүрэн “цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь хүргээгүйгээс эрчим хүчний салбар өр ширэндээ баригдлаа” гэдэг үгийг олонтаа тоочиж ирсэн ч эрчим хүчний үнийг нэмээд үр дүн гараагүй, нэмэлт орлого нь ёроолгүй сав руу орсон мэт алга болсныг сануулах хүн олон байна. Тухайлбал, 2016 онд айл өрхийн цахилгааны тариф нэг кВт.ц тутамд дунджаар 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөгт хүрч, 2.3 дахин өссөнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тодотгосон. Нэг үгээр хэлбэл, эрчим хүчний үнийг өсгөснөөр 2025 онд 556 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон ч үр дүн гарсангүй.

Улсаас татаас олгож ирсэн ч бас өөдөлсөнгүй, өр ширэндээ баригдсан хэвээр байна.

Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл татан, төсөл хэрэгжүүлэхээр албан тушаалтнууд нь чадваргүй компани шалгаруулснаас өнөөдөр 10 аймаг дулааны асуудалтай нүүр тулаад буй. Дээр нь Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер П.Товуудорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн туслах Б.Нямаа нарыг шалгаж эхэлсэн нь улам ч асуудлыг хурцатгаж буй. Баривчилгаа үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнг саатуулсан нь энэ салбарт авлига шат шатанд үүрлэсний нотолгоо болов.

Иймээс Ерөнхий сайдад засгаа авч үлдэхийн тулд нам дотроо хэр бяртай байгаагаа, парламент дахь улс төрийн намуудтай хэрхэн зөвшилцөж, ойлголцож чадахаа, мөн авлига, хээл хахуультай эвлэрэх үү, тэмцэх үү гэдгээ одоо л харуулах цаг ирж байна. Чойжоо, Хандаа хоёрыгоо явуулах уу, авч үлдэх үү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.160.67

Нам төрхулгаыж эзлжтолгойд шаасн хлугайчхужааманж пздагууд далдр.

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.190.37

Хятадын Мсэс гэх компаний дохио зангаагаар ажилдаг засгийн газар , их хурал, цэцийн гол зорилго нь Ухаа худгийг л төрд өгөхгүй байх шдээ,
Ухаа худгийг төрдөө авах гэсэн оюук, амарбасгалан, булгантуяа нарыг хятадууд маш шуурхай нам дарсан шүү,
Ухаа худгаа хятадуудаас авч ард олондоо ашгаас нь хүргээе гэхээр үндсэн хууль зөрчиж байгаа юм гэнээ бас, ха ха

Avatar

Соёлоо 2026-01-23 116.41.250.181

СОЛОНГОСТ ЦАХИЛГААН АА ТӨЛӨӨГҮЙ БОЛ СУДАЛГАА ХИЙДЭГ ЯМАР ШАЛТГААН БАЙНА ГЭЭД БҮР ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХАЛАМЖИД ХММРУУЛНА 1 САРЫН ХУГАЦАА ӨГНӨ ДАРАА НЬ ТАСЛАДАГ.ДЭД САЙДУУДЫГ ХАСАЖ АММАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭЭЧЭЭ.АХМАДУУД ЯАЖ АМЬДРАХ ВЭ!!!!!!!!!

Avatar

зочин 2026-01-23 103.168.34.47

хууль дээдлэн шударга ёс ярьж гарч ирсэн хууль зүйн сайд дотоодын цэрэгийн цэрэг бие биенээ зодосон асуудал дээр дарга нарыг өөрчлөн хариуцлага тооцсон хууль зүйн сайд Энхбаяр цагдаа нь цагдаагаа буудаж амь насыг хохироосон хэрэг гаргасан газрыг удирдаж байсан дарга нөхрийг цэцрэг нь цэрэгээ зодсон асуудал гарсан газарт дарга бологож томилож байгаа хууль зүйн сайдаа дотоодын цэргийн даргаар томилсон нөхөртэй зайлуулан хариуцлаг тооцож байж шударга ёс ярих хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2026-01-23 103.57.92.178

Шүд байтугай арааг нь хосоор сугалахгүй бол МАН ахиад гарч чадахгүй болсон

Avatar

Саранхүү 2026-01-23 103.29.144.170

MCS-ийн Оджаргалын ХҮН намыг засгаас гаргаач Занданшатараа.Эсвэл Хүрэлсүх та хоёр хүзүүгүй эзнээсээ айгаад байна уу

Avatar

Үзэгч 2026-01-23 66.181.161.148

зайлуул
бузаруудыг
одоо болоо биз дээ
үнэхээр л ёроолгүй хүүдийлээд,
оройгүй тэнэгүүд юм аа
шалдан нүцгэн авсанд орох байж үхсэндээ шуналтаад үхэлдээд байдаг хүүрнүүд вэ
үр хүүхдэд чинь хоол болох ч үгүй
бэлэн хөрөнгөн дээр туйлж өссөн үр хөврөлүүд чинь та нараас ч дор тэнэгүүд болж байгаа ,тэд нарыг чин зүгээр л та нарын үйлийн үрийг эдэлж үлдэх тавилан угтаж байгаа

Avatar

Нэргүй 2026-01-23 202.131.249.90

khandaaa batsaaan 2,3 jiliin daraa tognii asuudalgui bolno barag gadagshaa zarna gej 24ond gutsaj yrij bsan yriaa bichleg n baidag .bvrr tsaitsan hudalch batsaaniig neg saihan zodoh ymsan petka

Avatar

Эрднээ 2026-01-23 103.212.117.41

Чойжилсүрэнгээ зайлуулаачээ. Тогийг чинь тасална шүү гэдэг төр энэ дэлхийд байдаггүй. Чойжоог зайлуулж чадахгүй бол Занданшатар огцор

Avatar

Зочин 2026-01-23 64.119.29.46

Хамгийн түрүүнд хүн намыг засгаас гаргаа

Avatar

Будрагчаа 2026-01-23 64.119.29.46

Энэ сайд нь зөв хүммүсээ хийж чадах газар тавиагүйгээс ийм алдаа гараад бна шүү дээ хэтэрхий намчирхаж чадвар туршлагатай хүмүүсийн оронд цүнх барьдаг нэг их хурлын гишүүний хүмүүсийг захиаралаар тавихаар яаж ажиллах юм вэ учир нь хөдөлгүүр хаалтны үнэ мэдэхгүй хүнийг станцууд сүлжээн дээр тавиад тэд нарыг дотор нь ажилладаг олон жил бсон инженерүүд нь маллаад буруу юманд хөрөнгө оруулаад бгааг сайд яамны дарга нар зөвлөхүүд нь мэдэж бна уу тэгээд алдагдалтай үнэ нэмэхгүй бол болохгүй гээд

Avatar

Нэргүй 2026-01-23 59.153.112.195

Хүн нам засгаас гарвал сайн л биз ямар ч хэрэггүй хүмүүс

Avatar

Т 2026-01-23 66.181.190.205

тогны үнэ нэмээд ч лаатайгаа л б.а..сар шинээр бас лаа.газтай бх юмууууу..30 жил болсонч лаатайгаа

Avatar

сонгогч 2026-01-23 202.9.47.60

МАН 30 ЖИЛ ЗАСАГЛАХДАА ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУЖ, ТӨРӨӨС ТЭРБУМТАН ТӨРҮҮЛЖ, УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЖ БАЙХЫН ОРОНД ГАНЦХАН V ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ? МАН – Г МОНГОЛЫН ТӨРӨӨС тэрбумтангуудтай нь хамт БҮР МӨСӨН ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ. Дайнтай бга Украйн, хариуцлагагүйн дайнтай Монгол 2адилхан хөлдөж, харанхуй бна…………!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-01-23 103.229.120.206

. 5/Дээд түвшиндээ эрчим хүчний шинэтгэлийн ажил зангигдахгүй байна.Ж-нь, одоо УИХ-ын дарга нарын хэсэг гишүүд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөөцөлдөөд эхэллээ. Одоо яахав?Эрчим хүчний асуудлаа томоор нь, улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд харж, судалгаанд суурилсан шинэтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдээд явмаар юм. Судалгаанд тулгуурлаж цогцоор нь шийдээд, нэгэнт шийдсэн бол түүнийгээ бүх түвшинд ягштал баримтлаад ажиллавал үр дүн заавал гарна

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.164.23

Ингэж зовж зүдэрч солиорч хэрэлдэж идэж ууж суухаар Хятадын муж болчий яршиг, тэд ус тосыг нь дор нь ялгаад хэдэн хүнийг жалганд аваачаад буудхад энэ жижигхэн улс дороо өндийгөөл ирнэ….

Avatar

Нэргүй 2026-01-23 103.212.119.79

энэ чинь 37 он биш үү ногоон малгайтны сүнс минь!

Avatar

Нэргүй 2026-01-23 66.181.164.211

Hahahhahaa eoooeee

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ШИЙДЭЛ АЛГА БОЛ ҮР ДҮН БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ ЗАЛУУС АА 2026-01-23 103.229.120.206

Бидний гол дутагдал: 1/Эхэлсэн ажлаа зогсоочихно. Ж-нь, Эрдэнэбүрэнгийн ус. цах. станцын ажил овоо эрчтэй эхэлсэн ч одоо чимээгүй. 2/Яриад л байдаг шийдэл байдаггүй. Ж-нь, Таван толгойн цах.станц, 5-р цах. станц, 3/Яах нь мэдэгдэхгүй чимээ алдардаг. Ж-нь, 3-р цах. станцыг оросуудаар засуулах яриа гараад чимээгүй.4/Эрчим хүчний салбарын удирдлага нэг гарт төвлөрөөгүй. Ж-нь, хороо, яам, корпорацид чиг үүрэг давхардсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж