Төв Ази болон Хятадын худалдааны эргэлт 106.3 тэрбум долларт хүрчээ

Төв Ази болон Хятадын худалдааны эргэлт 106.3 тэрбум долларт хүрчээ

Төв Ази болон Хятадын худалдааны эргэлт 106.3 тэрбум долларт хүрчээ

Төв Азийн орнууд болон Хятадын хооронд 2025 онд гадаад худалдааны эргэлт 106.3 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт үзүүлсэн тухай Хятадын Худалдааны яам мэдээлэв. Тодруулбал, экспорт, импортын нийт хэмжээ 2024 онтой харьцуулахад 12 хувиар өссөн нь тав дахь жилдээ дараалан тогтвортой өсөлт үзүүлж буйг харуулжээ.

Ийнхүү Хятад улс Төв Азийн орнуудын хамгийн том худалдааны түншийн байр суурийг анх удаа эзэлсэн байна.

Хятадаас бүс нутгийн орнууд руу гаргасан экспорт 11 хувиар өсөж, 71.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспортын дийлэнх хэсгийг цахилгаан хэрэгсэл болон өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Ялангуяа цахилгаан автомашин, литийн зай хураагуур, нарны хавтангаас бүрдэх “шинэ гурвал” хэмээх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Төв Азийн орнуудаас Хятад руу хийсэн экспорт 14 хувиар нэмэгдэн, 35.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ түүхий эдийн бус бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн бөгөөд химийн үйлдвэрлэл, металлурги, хөдөө аж ахуйн салбаруудад хамгийн их өсөлт ажиглагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.161.241

Хятадын Jetour T2 цахилгаан машин оросын зах зээлд яагаад эрэлттэй байдгийг авч унаж үзсэн хүн л сайн мэднэ. Монголын шороон замд үнэн янзтай, жинхэнэ кайф мэдрүүлдэг машин. LX570 шиг хүчтэй хэрнээ Prius шиг иддэг гээд боддоо. Замын нөхцөлдөө тааруулж явдаг 7-н горимтой. Жишээлбэл Rock горимонд нь шилжүүлэхэд говийн дэржигнүүрийг ерөөсөө мэдэрдэггүй. Mud горимон дээрээ гөлөөн дээр гулгаа мэдрүүлдэггүй. Бас шатахууны хомсдлын үед цагаа барж оочирлох ч шаардлагагүй сайхан цахилгаанаар нь цэнэглээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж