Иран амиа алдагсдын тоог анх удаа зарлав

Иран амиа алдагсдын тоог анх удаа зарлав

Иран амиа алдагсдын тоог анх удаа зарлав

Ираны эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээс хойш улс даяар өрнөсөн засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 3,000  гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Энэ нь нас баралтын тоог албан ёсоор зарласан анхны тохиолдол болж байна.

Ираны төрийн мэдлийн телевиз өчигдөр (2026.01.21) мэдээлэхдээ, “гадаадаас дэмжлэгтэй" сүүлийн үеийн террорист үйлдлүүдийн улмаас аюулгүй байдлын хүчний алба хаагчдыг оролцуулан нийт 3,117 хүн амь насаа алдсан гэжээ. Исламын хувьсгалт гвардтай холбоотой Тасним мэдээллийн агентлаг мөн адил мэдээлэл гаргасан байна.

Харин "Reuters" агентлаг Ираны албаны хүмүүсийн хэлснээс эш татан, эмх замбараагүй байдлын үеэр аюулгүй байдлын хүчнийхэнтэй нийлээд дор хаяж 5,000 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм.

Сүүлийн үед томоохон жагсаал, цуглаан болсон талаар мэдээ гараагүй бөгөөд засгийн газар эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг “хяналтдаа авсан” гэж мэдэгдсэн байна. Иран улс нэгдүгээр сарын 8-наас хойш улс даяар интернэт хандалтыг эрс хязгаарласан хэвээр байгаа. Жагсаал, эсэргүүцлийн бодит цар хүрээ одоогоор бүрэн тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаалтай нийгэм 2026-01-22 192.82.92.204

дарангуйлагчид гэж "Жагсагч иргэдийгээ буудан хороох тушаал буулгаж байгаа т*******т этгээд"-ийг хэлж байгаамдаа.

Avatar

Нэргүй 2026-01-22 59.153.113.77

DARANGUILAGCHID GEDEGD IRGED UURSDUU CH ORJ BOLNO SHAHAJ SHAARDAJ UCHIR ZUGGUI AMIRALH CHIN BAS L DARANGUILAL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж