
Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 26-28 хэм дулаан байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгаар зарим газраас секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм дулаан. Говь талын нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна гэж Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Н.Түвшин