Засгийн газраас Монгол Улсын иргэн бүр 2030 он гэхэд хуримтлалын дансандаа 10 сая төгрөг хуримтлуулах тооцооллыг хийжээ. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын LEGACY. Ингэхгүй бол Монгол Улсын эдийн засгийн хараат байдал улам нэмэгдэж, халтиргаа гулгаатай "зам" руугаа орно гэдгийг тэрбээр "Цаг үе-үйл явдал" ярилцлагын төгсгөлд яриандаа онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн асуудлыг дахин эргэн харж, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх гэнэ.
ТАВАН ОРД ГАЗРАА АРД ТҮМЭНДЭЭ ӨГӨӨЖТЭЙ БОЛГОЖ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ
Ерөнхий сайд Г.Занданшатар "Манай Засгийн газар байгуулагдаад долоо хоногийн дараа нийгмийн шударга ёсыг сэргээх, авлига хээл хахуультай тэмцэх, Үндэсний баялгийн санг амилуулах албан даалгаврыг гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Тэр дотор бүх стратегийн орд газруудын олгох, эзэмшсэн байдалд дүн шинжилгээ хийж, ард түмэндээ өгөөжтэй байлгах ажлын төлөвлөгөө гаргаж үүргийг өгсөн. Ажил дэс дараатай хэрэгжиж байна. Бид энэ албан даалгаврынхаа хэрэгжилтийг хянаж, стратегийн орд газруудын 34-өөс дээш хувийг төрийн мэдэлд шилжүүлж, ард түмэнд өгөөжтэй болгох асуудлаар тодорхой шийдвэр гаргах төлөвлөгөөг баталсан.
Эхний ээлжинд таван орд газраа ард түмэндээ өгөөжтэй болгож, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг шийднэ.
Дараагаар нь УИХ-д ирэх гуравдугаар сард хаврын чуулганаар стратегийн орд газруудаа, Үндэсний баялгийн сангаа амилуулсан тогтоол өргөн барина. Ингэснээр бид ард иргэдээ хуримтлалын сантай болгож, орон сууцжуулах, эрүү мэнд, боловсролдоо зарцуулах өөрчлөлтийг хийнэ. Үүнийг бэлэн мөнгө хэлбэрээр бус хуримтлал байдлаар бий болгоно. Хэмнэлтийн бодлогын үр дүнд 2026 онд Ирээдүйн өв санд 1.5 тэрбум ам.долларыг хуримтлуулж чадсан. Үндсэндээ 5.7 их наяд төгрөг. Дээр нь бид Хуримтлалын сандаа нийт 239 сая орчим ам.доллар буюу 954 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ мөнгөө дараад хадгалахгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Бүтээн байгуулалтад энэ хуримтлалаа ашиглах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Энэ жил Ирээдүйн өв сангийн 1.5 тэрбум ам.доллараа Хуримтлалын сантайгаа нийлээд 2.2 тэрбум ам.доллар болох зорилт тавьсан" гэсэн юм.
НЭГ ХҮНД ОНОГДОХ ХУРИМТЛАЛЫГ ЭНЭ ЖИЛ НЭГ САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ
Мөн тэрбээр "Баялгийн хулгайтай тэмцэх асуудал манай Засгийн газрын тэргүүлэх зорилт. Тийм учраас байгуулагдсан өдрөөсөө Тавантолгой нүүрсний орд газар дээр онцгой дэглэм тогтоосноор экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг хоёр дахин сайжирсан. Тийм учраас олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг бий болгож чадсан. Гэхдээ Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 100 их наяд төгрөг хүрэхгүй. 100 их наяд төгрөгийн ДНБ-тэй улс 70 их наяд төгрөгийг алдах боломжгүй. Манай нүүрсний нийт экспортын хэмжээ 15 тэрбум ам.доллар. Ер нь хулгай байгаа юу гэвэл байгаа. Төрийн бүх шатанд буюу уурхай, нүүрс, гааль, татвар гэх мэт цэгцлэх ажил өрнөж байна. Энэ ажлыг нэг өдөр л өргөс авсан юм шиг арилахгүй. Тогтолцооны шинж чанартай байдаг асуудал учраас нэг хүний асуудлаар тогтохгүй. Хүндээ ч байна, тогтолцоондоо ч байна.
Тийм учраас эдгээр асуудлыг нэг мөр цэгцлэх "Цэгцрэх" хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Энэ хүрээнд бид баялгийн хулгайтай тэмцэж, 300 хоногийн ажлын төлөвлөгөөг гаргасан. Уг төлөвлөгөөний дагуу Таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, ард иргэдийн нэрийн данстай хуримтлалын дансыг үр дүнтэй болгоно. Ингэхдээ Ирээдүйн өв сан, Хуримтлалын санг үр ашигтай болгож, нэг хүнд оногдох хуримтлалыг энэ жил нэг сая төгрөгт хүргэх зорилтыг тавьж байна. Иргэдийг ирээдүйдээ итгэлтэй, орлоготой болгож, байгалийн баялаг нь хулгайд бус Баялгийн санд төвлөрч, ард иргэдэд зарцуулдаг хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Гэхдээ бид бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй. Сая цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд нэг дор нэмэхэд инфляцийг хөөрөгдөж байна. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл сул хөгжиж, импортын эдийн засагтай учраас дотоодын эдийн засгаас гарч байгаа мөнгө болгоны 60 хувь нь инфляцийг хөөргөдөж, гадаад валютыг гадагшлуулж байна. Энэ нь ард иргэдийн дунд үнийн өсөлтийн хулгай болж байгаа юм. Энэ асуудлыг нь цогцоор нь шийдэх "Цэгцрэх" хөдөлгөөнийг өрнүүлж байна" гэсэн юм.
ЯДУУРЛЫГ 2 ДАХИН БУУРУУЛЖ, НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙГ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ
Үүнээс гадна Засгийн газраас "Баялагтай эзэн байх Монгол" хөтөлбөрийн хүрээнд томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээн, хүүхдийн хуримтлалын дансыг шинээр нээх гэнэ. Төрийн өмчийг олон нийтийн хяналтыг бий болгож, Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих аж. Ингэснээр төрийн өмчийн компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөл, яам болгон дээр олон нийтийн хяналтыг бий болгоно. Ийм зорилгоор төрийн өмчийн компаниуд дээр 10-34 хувь хүртэлхийг олон нийтийн хяналт тавьдаг механизмыг бий болгох юм байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд МҮОНРТ-ийн "Ерөнхий сайдаас асууя" олон нийтийн хэлэлцүүлгээр "Нэн ялангуяа стратегийн шинж чанартай цахилгаан станцууд дээр арт түмний хяналт байх шаардлагатай байна. Тэгэхгүй бол сүүлд гарсан хэрэг явдлууд эрчим хүчний салбарт хулгай, авлига байгааг нотолж байна. Ингэж байж хүн өөрийн өмчийг хянадаг шиг төрийн өмчид хяналт тавихгүй бол эзэнгүй өмч шиг төрийн компаниудын хулгай даамжирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой.
Иргэдээ "Баялагтай эзэн байх Монгол" хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 1.3 сая хүүхэд, 500 мянга гаруй ахмад настан, 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуримтлалын данс нээнэ. Мөн "Цэгцрэх" хөдөлгөөнөөр хэмнэлттэй, хяналттай, хариуцлагатай төр гэсэн нийт найман реформыг хийхээр төлөвлөсөн. Ингэснээр ядуурлыг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ" гэсэн юм.
3,548.92






















































Монголхүн 6 цагийн өмнө 66.181.161.58
СОНГУУЛЬ УГТАЖ СОНГОГЧДОО БАРЬЦААЛЖ БГАМ ШИГ Л САНАРДЧИХЛАА
Нэргүй 2026-01-23 202.9.40.169
zeelinhee urtguig buruulj buyan bldgguin bhda esvel gadnaas banki ntree oruulaldaa davchidaj uhlee
Нэргүй 2026-01-23 103.229.122.24
Иймэрхүү амлалтыг популист улс төрчид л өгдөг дөө харин түүний оронд улс орондоо боловсруулах үйлдвэр болон уул уурхайн олборлолтоо нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулагчдаа татах, том болон бусад төслүүдийг гацаагч хуурамч эх оронч,шантаачлагч нарт төр төмөр нүүрээ харуулж,авилгал, хүнд сурталтай тууштай үр дүнтэй тэмцэх хэрэгтэй байна даа тэгвэл арай үнэмшилтэй харин дараагийн сонгууль хүртэл тэсэж үлдэхийн тулд л өгч байгаа амлалт шиг санагдаж байна шүү
Нэргүй 2026-01-23 103.57.92.72
Монголын Авилгачдын МАН нам, тэр тусмаа Ухаа худагийн хулгайч эм си эсийн хүүк тэргүүтэй тавиулууд чадахгүй
Та хошгоруулахаа болиоч ээ ичээч 2026-01-23 103.229.121.103
тэр үед 10 сая төгрөгөөр 10 ч хонохгүй байх шүү. Та нар үнэмш тэнэгүүдээ тэр хүртэл би МАН хуурсаар хүлээлгэсээр байгаад хоёр гурав дахин сонгогдоодхий гэж л хэллээ.
Zochin 2026-01-23 66.181.191.225
Neg talh1say togrogiin unetei bolchuul buh hun l karmandaa10 baituguia 100 saytai bolno
Taaruuhan ulsiin jishguudeer ywah geed bhiin
Pop uls torchdoos bolj ediin zasag sonoson jisheenuud bga bizde Argentina Venezuela
Зочин 2026-01-23 66.181.180.204
За даа хариуцлага тооцсон үед л итгэл төрнө. сайхан худал амлалт өгсөн болж аргацаасан л байх даа гэж бодогдож байна.
Нэргүй 2026-01-23 211.36.140.69
ийм амлалт бол бүх юмны үнийг бодит байдлаас хэд дахин хөөрөгдөх аюул шүү
Нэргүй 2026-01-23 66.181.177.123
баячуул хулгайчуэдын хөрөнгийг хурааж 10 сачыг шууд шилжүүлчих. ёи бал үхээрийн босоо ороолон
Нэргүй 2026-01-23 202.9.46.129
ш*****а бадамаа одоогоор 10 төгиөг ч алга лалараа
Зоачин 2026-01-23 66.181.191.230
мөнгөний ханшаа тогтворжуул Тнцл10 сая чинь мөнгө биш бодол бна. жил бүр 10 сая өг. Худлаа попрохоо болто
Нэргүй 2026-01-23 122.201.31.34
амлалт хууралт залилан хийхээс өөр юм хийхгүй чи 30онд бараг шоронд байх байлгүй ядаж 2028 оны сонгууль хүртэл гэж ярина байгаа да тэнэг
Нэргүй 2026-01-23 202.126.89.210
үлгэр яриад бай !
Нэргүй 2026-01-23 103.57.95.138
Албан тушаалдаа зууралдахаар худал ярьж эхэлвэ. Доржханд сайд шиг л юм болох вий дээ. Харах л үлдлээ.
Нэргүй 2026-01-23 79.241.54.226
Занданшатараа чи Хөгжөлийн банк гэж Усаа хөгжүүлэн гэж байсан тэр банк чинь дампуурсан .Худлаа битгий амал чи толгойгоорой бас нэг асуудал шийдсэн өнөөдөр чи Ард Түмэнийг 10саяаар хуримтлал гэж луйвардахгүй шүү .Чиний УИХ Хулгайч нарын удирддаг байхад Ард Түмэн сануулаад байсан Хоосон толгойг хэдэн удаа тавих гэсэн юм ..Чамд итгэхгүй байна Өөрөө огцороод өг .
Зочин 2026-01-23 66.181.188.243
Худ2
Зочин 2026-01-23 116.41.250.181
үлгэрт итгэхээ больсоон дараагийн сонгуульд гарчих санаатай худлаа амлалт ярих юм уул нь өгвөл өгөх баялаг байна.хувиарлах олгохоос нь урьдаас бүлэглээд хулгайлчих юм .хулгайчуудтайгаа солонгос орос улс шиг тэмцээнээ.
Нэргүй 2026-01-23 66.181.185.187
Хийгээч үлгэр яриад байх юм.
Монгол 2026-01-23 202.126.91.163
Үлгэр яах вэ татвар, тогоо зохицуулаач
Д.Алтанцэцэг 2026-01-23 66.181.161.174
Жаахан ашиг олохоороо ингээд хувааж тараагаад дуусгах уу?! Давын өмнө хэрэгтэй байгаа дэд бүтцэд зориулаач ээ.Цахилгаан станц шинээр барих засах сэлбэх, орон сууцжуулах гээд гол чухал асуудалдаа зарцуулмаар байна аа
Зочин 2026-01-23 202.9.46.137
28 онд сонгоод өгвөл 30 онд амьдрал чинь сайхан болно шүү л гэсэн үг юм байхдаа. МАН бол дууссан. Ахмадууд бүүр гомдсон. Сонгууль дөхөхөөр жаал мөнгө хэвлэнэ. МАН бүтэхгүй ээ. Тэр дотроо энэ засгийн газар түүхэнд хамгийн муу нь…
Нэргүй 2026-01-23 202.126.91.73
үлгэр зохиож ярихаа болио дандаа өлөн юм ярина бүгд худал 30 он гэхэд 10 сая чинь одоогын 1сая байж чадах уу зүгээр оюутолгойн уурхайгаа буцааж аваад канадуудыг хөөж гарга өөр зүйл ердөө хэрэггүй
иргэн 2026-01-23 202.179.15.114
Тэтгэврийг ижил хувь хэмжээгээр нэмэх хуулиа хэрэгжүүлээрэй. Саяын нэмэлтээр 1,0 сая, түүнээс доош авдаг хүмүүсийг 8-10%, тэрнээс дээш авдаг хүмүүсийг 2-4% л нэмлээ. Энэ хуулийн засаглал уу? Шударга явдал уу? ЗГ-т хууль зөрчих эрхийг хэн өгсөн юм бээ? Их хөдөлмөрлөж, илүү НДШ төлсөн хүмүүс хохирдог, бага хөдөлмөрлөж, НДШ төлөөгүй хүмүүс хождог ийм систем байж болох уу? Энэ чинь Монгол халамжийн системтэй, шударга ёс алдагдсаныг нотолж бн. Ийм бхад хэн НДШ төлж НДС бүрдүүлэх юм бээ? Болиорой!
Нэргүй 2026-01-23 66.181.186.195
ТЭТГЭВЭР ХАНГАЛТТАЙ НЭМЭЭЧ
Нэргүй 2026-01-23 202.9.41.73
шилний цаанаас чихэр долоолгож гэж хошигруулж бна даа
Мөөгий 2026-01-23 202.21.126.154
ДАНДАА Л ТИЙМ БОЛГОНО ГЭДЭГ ШҮҮ
зочин 2026-01-23 202.126.91.104
мөнгөний ханшаа барьж чадахгүй бол хэдэн ч сая байгаад нэмэргүй шүү дээ.
ИРГЭН 2026-01-23 202.126.89.176
Венесуэлийн араас орохоор шийдэж байгаа юм бн!!! Венесуэлийн мөнгөн тэмдэгт хавтгай халамжийн бодлогын гайгаар хаягдал цаас болж сүйрсэн!!! Яаахав даргуйлагчид хэдэн жил иргэдийн толгойг угааж өөрсдөө баяжиж хөлжсөн нь үнэн!!! МАН мафиууд энэ Морин жилийн Хаврын хувьсгалаар саарал ордноосоо хөөгдөхгүйн тулд иргэдийг хуурч хулихдах тактикаа хэдийнээ болвсруулсан юм бн Тиймээс Монголчуудаа сэрэмжтэй байж бүү хууртаарай!!
Нэргүй 2026-01-23 103.212.117.210
наад мөнгөөр чинь яах юм нийгмийн идээ бээр бугширсан авилга хулгай луйвраас чинь болж монголчууд далд стрест автаж өвдөж өвчилж байна үхсэн хойшоо хэдэн цаасаар яах юм цэвэрлэгээ хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй
Нэргүй 2026-01-23 202.179.14.99
Хоолтой хүн л хуримтлал ярина даа. Цалин, тэтгэвэр амьдралд хүрдэг байх хэрэгтэй. Хуримтлал, ирээдүйн үйлдвэр энэ тэрийг бодолтой, мөнгөний хэдэн хувийг зарцуулахыг зөв тооцох хэрэгтэй. Өнөөдөр хоолгүй иргэд, хүүхдүүд маргаашдаа ямар байдлаар орох болоо…Энэ засгийн газар зөв зүтгэж байвч сангийн сайд, эдийн засгийн зөвлөхүүд зөв зүтгээсэй. Цаасан дээрх баахан тоогоор хачин хачин юм ярьж хүмүүсийг эргүүлээд л…Мөнгө ийм уналттай байхад хуримтлал, нөөц ярих уу ???
Нэргүй 2026-01-23 103.212.117.210
тэгээсэй ингээсэй гээд ямар ч хэрэггүй хэн ч тоохгүй
Зочин 2026-01-23 122.201.23.226
Дулааны станцын засвар үйлчилгээ тогтмол хийж нөөц зуухтай болох арга хэмжээ аваач нэг л өдөр зогсож хот даяар хөлдөх цахилаангүй болох аюул ойрхон бна газар дээр очиж инженер ажилчид ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа хараач юун хуримтлал вэ хоосон амлалт хэн ч итгэхгүй болсон
Нэргүй 2026-01-23 103.212.117.210
засс юу ч амлаад хэрэггүй авилга идэж уултаа зогсоо авилгачидаа хөөж явуул өөр юу ч хэрэггүй
Нэргүй 2026-01-23 172.225.79.192
Hudlaa amlalt ogood ehleheer ch ym hiihgyi songuulid beldej bn gj haragdaj bn
Зочин 2026-01-23 162.229.191.188
Ирээдүй цаг дээр л маш их ярих юм. Жаахан ч гэсэн юм хийх хэрэгтэй байна. Уг нь эдийн засгийг өөд татая гэсэн сэтгэл байсан бол үгүй ядахдаа чухал дэд бүтцээ чадавхжуулах боломж байсан.Хятадыг удирдаж байгаа өвөө нар эдийн засгаа 10 20 жилээр төлөвлөж, төсөвлөж байж ийм үсрэнгүй хөгжилд хүрч байна. Бид болохоор хүн болгон хөгжлийн өөр өөр үзэл баримтлал яриад хийсэн юм алга. Аль нам нь хамаагүй Нэгдсэн бодлогоор хөгжинө
Нэргүй 2026-01-23 202.126.89.78
ингээд эхлэхээр нэг л болохоо байж байгаагийн шинждээ..ха..хаа…