Э.Амартүвшин төрөлх театртаа тоглоно

Э.Амартүвшин төрөлх театртаа тоглоно

Э.Амартүвшин төрөлх театртаа тоглоно
Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 17.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэнэ. Монголынхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо ирж, дэлхийн шилдэг долоон дуурийн нэг "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн бүтээсэн 170 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Травиата” дуурьд тоглох гэнэ.

Энхбатын Амартүвшин 2022 оны наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Түүний хувьд 2016 оны тавдугаар сард анхны бие даасан "Энхбатын Амартүвшин" тоглолтоо эх орондоо хийсэн бөгөөд өдгөө дуурийн урлагийн эх орон Итали улсад ажиллаж, амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-22 202.179.27.189

Ардын жүжигчин Э. Амартүвшин та Монголчууд бидний бахархал юм шүү. Та багшийгаа, анх гараагааэ хэлсэн театртаа үргэлж талархаж явдагт тань бид бас л баясч байна. Алдартай хүний ар талд бат зогсох ухаантай сайхан ханьд тань баярлаад барамгүй. Та аав ээж, ханиа үргэлжийн мөнхөд өргөж хүндэлж яваарай.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.118.15

Мэргэжлийн хэмжээнд ойлгож чадахгүй ч Багшаа өөрөөсөө илүү үнэлж байдаг нь гоё гоё

Avatar

Зочин 2026-01-22 103.212.118.61

Дэлхийн хэмжээний од бол биш, зүгээр л шилдгүүдийн нэг, дуурийнхан манайхны сонгодог урлагийн талаарх ойлголт, мэдлэг дутмагийг ашиглан өөрсдийгөө дэлхийн хэмжээний од болсон мэтээр ташаа ойлгуулдаг, тархи угаах гэж оролдох нь түгээмэл болсон цаг

Avatar

Нэргүй 2026-01-22 172.58.243.28

Чи муу атаархаал үхлээ юү

Avatar

Нэргүй 2026-01-22 143.58.197.44

Дуурийн ертөнцдөө бол үнэхээр том од нь шүү.

Avatar

зочин 2026-01-22 202.70.38.97

ямар сайхан юм бэ

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.188.29

Хүн болгосог Монголоо эргэж нэг бодсон нь яамай-даа.

Avatar

Иргэн 2026-01-22 203.153.113.158

Гадаад улсад хүрсэн өндөр амжилтуудыг нь дурдсангүй

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.88.173

НУТГЫН ДҮ ХӨГШИН ЭМЭГЭСЭ САЛЖ ЭХНЭР ХҮХЭДТЭИ БОЛОЧЭЭ ХОЖИМ ХАРАМСАХГҮИ

Avatar

М.Амар настан. 2026-01-22 103.229.120.162

Бичиг үсэгт тайлагдсан уу.Тэгээд бас хаяна.

Avatar

Бадам 2026-01-22 103.71.100.207

Жавхлан Ардын жүжигчин аваагүй байхад Энхтүвшин авчлаа гэж Жавхланг шүтэгсэд яриа гаргаж байж билээ Жавхланд нь Увсын 100 жилээр МУАЖ өгсөндөө Харьцуулж харахад ямар ялгаа тод байна вэ ,үзэгчдээ Бадам

Avatar

Хэн гэнүү 2026-01-22 202.126.91.171

Энхтүвшин гэж ямар ардын жүжигчин байдаг билээ хөгшөөн

Avatar

Нэргүй 2026-01-22 172.58.243.28

Чи дэндүү хоцрогджээ ! Жонхуугийн ЭХ ООРОНЧДЫН нэг л баыхаа доо, монгол хүний сайхан хоолоыгоор гадаадын рныг баясгасан муу урвагчиыг шоронд хийвэл таарна, тий мээ хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж