БНСУ-д хувь заяа нь тодорхойгүй хагас сая нохой байна

БНСУ-д хувь заяа нь тодорхойгүй хагас сая нохой байна

БНСУ-д хувь заяа нь тодорхойгүй хагас сая нохой байна

Өмнөд Солонгос улсад нохойн махны хориг 2027 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нохойн махны фермүүд эхнээсээ үүдээ барих болсон. Тийм ч учраас тус улс даяарх фермүүдэд хүнсний зориулалтаар үржүүлж байсан 468 мянга орчим нохойн хувь заяа тодорхойгүй болоод буйг Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яам мэдээлжээ. Үүний зэрэгцээ нядалгаа, түгээлт, ресторан зэрэг нохойн махтай холбоотой үйлчилгээ үзүүлдэг 5900 бизнесийн хувь заяа тодорхойгүй байна.

Амьтны эрхийн "Humane World for Animals Korea" байгууллагын мэдээлснээр, Өмнөд Солонгос даяар байрлах төрийн өмчит байгууламжууд бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тэдгээр нохой суллагдсан тохиолдолд хэрхэх вэ гэдэгт чиглэсэн бэлтгэл хангалтгүй байгаа аж. Засгийн газар зөвхөн нохойн махыг хориглоход л анхаарал хандуулаад байгаагаас биш тэдгээр амьд амьтан цаашдаа яах вэ гэдгийг бодолцоогүй гэж шүүмжлэгсэд байна.

Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яамны мэдээлснээр бүртгэлтэй нохойн махны фермүүдийн 78 хувь нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар үйл ажиллагаагаа зогсоосон байжээ. Энэ нь 1537 фермээс 1204 нь хаалгаа барьсан гэсэн үг. Нохойн махны үйлдвэрлэлээ зогсоосон фермүүдийг мал аж ахуйн өөр хэлбэр рүү шилжихэд нь засгийн газраас тусламж үзүүлж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 172.58.243.28

Манай УИХ-ын гишүүн Шэасэнбаясгалан нтр мөдхөн малын эрхийг хамгаалан тэмцээд монголчуудыг мах иддэггүй болгох байх оо !

Avatar

зочин 2026-01-22 66.181.166.196

2027 оны хоёр сар хүртэл жилийн зай байна, хагас сая шахам нохойг бол идээд л дуусгах байлгүй дээ, манайх л гэхэд жилд хэдэн сая хонь идчихэж л байгаа байлгүй дээ, хувь заяа нь тодорхойгүй энэ тэр гээд сүржигнээд байх юм юу байгаа юм бол

Avatar

Нэргүй 2026-01-22 202.21.126.106

чи өөрийнхөө хувь заянд анхаар хаа байгаа согийн нохойны хувь заяа бичиж байхаа тэнэг ээ

Avatar

Нэргүй 2026-01-22 202.70.44.46

Ер нь тэгээд тэнэглэл хэтрэхээрээ ийм л юм болно. Нохой амьтан бусад нь амьтан биш юм уу. Мах хэрэглэж л байгаа бол ялгаа байхгүй

Avatar

** 2026-01-22 193.29.139.221

Монголоо алдаад х***а гуулин болоод нохой идмээр бгаа балиар здаа юу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж