2016 онд айл өрхийн цахилгааны тариф нэг кВт.ц тутамд дунджаар 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөгт хүрч, 2.3 дахин өсөөд байна. Гэвч тариф ийнхүү огцом нэмэгдсэн ч эрчим хүчний салбарын санхүүгийн хүндрэл арилаагүй, харин ч улам гүнзгийрсээр байгааг өнөөдрийн бидэнд тулгараад буй бодит нөхцөл байдал харуулж байна.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний станцуудын хуримтлагдсан алдагдал ойролцоогоор нэг их наяд төгрөгт хүрч, уг алдагдлыг нөхөхийн тулд улсын төсвөөс тогтмол татаас олгож иржээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн эрчим хүчний салбарт 250 орчим тэрбум төгрөгийн шууд татаас олгосон бөгөөд үүн дээр нэмээд сүүлийн найман жилийн хугацаанд 1.5 их наяд төгрөгөөс давсан гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. Эдгээрийг нэгтгэн тооцвол нэг өрхөд дунджаар хоёр сая төгрөгийн санхүүгийн ачаалал ногдож буйг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.01.22/ эрчим хүчний асуудлаар мэдээлэл хийх үеэр онцоллоо.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2026 оны төсвийн хязгаарын төсөлд нийт 460.1 тэрбум төгрөг тусгагдсан. Үүний 85.3 тэрбум нь урсгал зардал, 374.8 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал байна. Гэвч энэ их хэмжээний санхүүжилт салбарын бүтцийн шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэхэд бус, голчлон хуримтлагдсан алдагдлыг нөхөхөд чиглэсэн нь анхаарал татаж байна.
Тодруулбал, сайдын багцын урсгал зардлын 50 хувь нь эрчим хүчний үйлдвэр, компаниудын алдагдлын татааст, 44 хувь нь гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд, үлдсэн 6 хувь нь Эрчим хүчний яамны үйл ажиллагааны зардал болон Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийн бэлтгэл ажилд тус тус зарцуулагдахаар төлөвлөгджээ.
Салбарынхны тооцоогоор, эрчим хүчний компаниудын алдагдлыг улсын татаасгүйгээр шийдвэрлэхийн тулд цахилгаан, дулааны тарифыг одоогийнхоос 80-100 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай аж. Гэвч бодит байдал дээр тариф нэмсэн ч алдагдал буурахгүй, татаас олгосон ч салбар эрүүлжихгүй байгаа нь асуудлын гол юм.
Харин эрчим хүчний томоохон мега төслүүдийн хувьд гадаадын зээл, тусламжид найдахаас өөр сонголтгүй нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний төслүүдийг эрэмбэлж, ойрын жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах саналыг Эрчим хүчний яамнаас Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон олон улсын донор байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлд ажиллаж эхэлснийг салбарын сайд мэдээлсэн.
Түүнчлэн Улаанбаатар хотын цахилгаан хангамж ирэх өвлүүдэд дахин хүнд байдалд орох өндөр эрсдэлтэй байгаа тул уг системийг өргөтгөхөд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан байдаг. Энэ нь Монгол Улсын жилийн төсөв, өрийн ачаалалтай харьцуулахад асар их хэмжээний санхүүжилт юм.
Уг хөрөнгийг дараах эх үүсвэрүүдээр бүрдүүлэх хувилбар яригдаж байна. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас (AIIB) 900 орчим сая ам.долларын санхүүжилт босгож, Монголын талаас 100 сая ам.доллар гарган нийт нэг тэрбум ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх талаар хоёр тал уулзалт хийсэн бөгөөд хэлцэл энэ ондоо багтан байгуулагдах боломжтой гэж үзэж байна. Мөн Чайна Эксим банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт олгох урьдчилсан боломжтой гэсэн хариу ирсэн бөгөөд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй аж. Үүнээс гадна Дэлхийн банкнаас 2026-2027 онд Монгол Улсад олгох зээлийн хүрээнд 200 орчим сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулахад ашиглах талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ.
Энэ нь Засгийн газар эрчим хүчний салбарын хямралыг бодитоор хүлээн зөвшөөрч эхэлснийг илтгэж байгаа боловч бодит гарц, шийдэл нь дахин зээл, өрийн хэлбэрээр яригдаж буй нь болгоомжлол төрүүлж байна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-22 66.181.160.79
Төрийн нарийн газар агентлагийн дарга нар нь хууль зөрчиж, өмч хөрөнгийг шамшигдуулан иргэдийг хөлдөж үхэх эрсдэлд оруулж байхад Чойжилсүрэн сайд нь яг мэдэхгүй байж яг харагдаач. Огцруулах төдийгөөр хязгаарлахгүй Сайдыг нь мөн шоронд суулгаж, шалгаж, шийтгэлийг оногдуулах хэрэгтэй. эх орон ард түмнээ бодохгүй.Иргэд цахилгааны хосдолоос болж угаартаж өвчин тусч үхэж, байр байшин нь шатаж, тог тасалдуулж байгаагаас цахилгаан хэрэгсэл нь эвдэрч шатаж энэ их хохирол үүсч байгааг хэн хариуцах юм бэ
зочин 2026-01-22 66.181.188.111
Үнэ өсгөх нэмэх хяналт шалгалт тооцоо хариуцлага чадамж сул үед хулгай луйвар үүрэлсэн танил тал ахан дүүс нутаг усаар бүлэрхсэн засаг төртөй орчинд цаад учир утга нь хувьчилж авах гэсэн атгаг хар санаа алсын далд бодлого ,,к
Нэргүй 2026-01-22 103.229.122.214
Эрчим хүчний үйлдвэрлэлийг устгах бодлого явуулж байгаа УИХ, түүний ЗГ-ыг монгол төр түмний адгийн дайсан гэхээс өөр үг олдохгүй байна.
Нэргүй 2026-01-22 202.126.91.54
Эрчим Хүчний салбар хэдхэн жилийн дотор ингэж дампуураагүй, Эрчмийн дамппуурал өнө эртнийх
Zochin 2026-01-22 202.126.90.232
Хулгайлдаг мөнгө нь ихэссэн юм байна Өөр юу ч өөрчлөгдөөгүй
Зочин 2026-01-22 162.229.191.188
Даваасүрэн Чойжилсүрэн мэтийн нөхдүүд төрд байгаа цагт яаж улс орон хөгжих юм бэ. Төр,төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудад ямар ч хариуцлага тооцдог механизм алга. Сайн муу хийсэн хамаагүй, ямар ч шалгуургүй. болчихсон. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа асар их өртэй байгаа юм байна. Цаашид энэ байдал нь бүр хүндрэх төлөвтэй байна даа .
ХУУЛЬЧ 2026-01-22 202.9.47.48
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ЖИЛИЙН ЖИЛД ӨСӨЖ ,,,ТЭР ОЛОН ЗАМБАРААГҮЙ БАРИГДСАН ЦЕМЕНТЕН ШУГУЙ НЭРТЭЙ ОРОН СУУЦ, БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ДУЛААНААР ХАНГАЖ ИРСЭН НЬ БАС ҮНЭН. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ САЛБАРТ ЭРС ШИНЭЧЛЭЛТ 1998 ОНООС ҮЕ ШАТТАЙ ХИЙХИЙН ОРОНД,,УЛС ТӨРЧЖИЖ, ПОПДОЖ ,,,ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ НИЙГМИЙН СУУРЬ ЭДИЙН ЗАСГИЙН ОЙЛГОЛТЫГ МАРТАЖ ИРСЭНИЙХ ШҮҮ ДЭЭ . ҮҮНИЙ БУРУУТАН ГАНЦ " МАН" БИШ БАС "АН " ГЭДЭГЭЭ УХААРЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМ ЁСООР НЭГДЭЖ АЖИЛЛАХ УЧИРТАЙ БОЛЖ ДЭЭ.
Иргэдийн нэгдэл 2026-01-22 202.9.46.19
дэлхийд байхгүй өндөр үнээр оросоос аваад шөнө болхоор үнэгүй буцаагаад оросод өгдөг тогтолцоотой..тэр оросруу гаргадаг үнэгүй тогоо л шөнө өрхүүдэд тараадаг шүүдээ..Чойжилсүрэн огт боловсролгуй, цахилгааны мэргэжилтгүй төрөлхийн хулгайч хүн Сайд болсон гэхээр хулгай хийх гэж л энд байгаад байгааштээ. одоо эхлээд Чойжилсүрэнг зайлуулах шаардлагатай..сайдаар алт нэг цахилгаан станцын даргыг томил..хулгай зогсохгүй бол мянга үнээр нэмээд нэмэргүй…
Иргэн 2026-01-22 103.229.123.114
Авлигч сайд, дарга, УИХ гишүүддээ ард түмэн арга хэмжээ авахгүй бол иргэд үхэх бол асуудал биш болжээ, өвчин үү, дулаангүй юу нүүрсгүй юу хамаа байхгүй. Хамгийн их тэрбумтангууд бий болсон салбар бол эрчим хүчний салбар. Салбарын бүх хүмүүс мэддэг.
Иргэн 2026-01-22 66.181.187.249
Үр дүнд нь МАН -АН мафиууд л баяжих шиг боллоо!! ХҮН – намын дарга Доржханд бүр баяжсан сурагтай!!
d 2026-01-22 103.57.92.74
Хүн муулахаас өөр юм мэдэхгүй олон юм хуцаад байгаа здакууд болих хэрэгтэй ш дээ. Та нарт таалагдах гээд үнээ нэмэхгүй байсаар эрчим хүчний салбар чинь дампуурсан ш дээ. Та нарын төлж байгаа мөнгөөр ямар ч их засвар байхгүй, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд, дөнгөн данган аргацааж байгаа ш дээ. Цавчаа, авлига байгаа л байх. Гэхдээ гол юмаа хараачээ. Үнээ чөлөөлөөд, хувьчлахгүй бол энэ салбарт ямар ч мундаг сайд ирсэн гэсэн 20 жилийн дараа бас иймэрхүү л байдалтай хэвээрээ байна ш дээ.
Нэргүй 2026-01-22 66.181.187.249
тэгээд хувьчилаач жирийн иргэд хувьчилах эрхгүй шүү дээ лалраа
М.Амар настан. 2026-01-22 103.229.120.162
Эрчим хүчинд байгаа хулгайч авилгачдаа шоронд суулгахгүй хэвтэж ард олон руу дайрдаг чи хэн бэ.Бууны нохой минь.Пиз даа минь нэр утсаа тавьж чадахгүй шүүдээ гөлөг.
Нэргүй 2026-01-22 66.181.191.58
сэтгүүлч нар гэж харанхуй ацнууд нийгмийг талцуулахаа л бодох. өгсөн гарчиг энэ тэр нь, чааваас даа. шийдэлгүй шүүмжлэл. хэн ч чадна. эргүү ацнууд.
Нэргүй 2026-01-22 66.181.191.58
1 өрхөд 2 сая төгрөг ноогдохоор их алдагдалтай, өртэй гэнэ. гэтэл 1 өрхөд 2 сая төгрөг ноогдохоор хэмжээнд үнээ нэмсэн бил үү? үгүй. тэгэхээр дахиад үнэ нэмэх болох нь. нөгөө талаасаа зардлаа бууруулах, хулгайгаа цэгцлэх хэрэгтэй. энэ ажил явахгүй байна. тэрнээс биш үнэ намсэн нь бол буруу биш. үнэ нэ лээ гээд ганцхан жилд шийдэгдэх асуудал ч биш. үнэтэй болж байж хүмүүс цахилгаанаа хэмнэдэг болно. одоо хулгайгаа цэгцлэх хэрэгтэй.
Зочин 2026-01-22 49.237.14.185
жинхэнэ хулгайчууд бусдыг хулгайч гэж бичиж бгаа юм. Чойжилсүрэн ч бай хэнч байсан энэ салбарыг авч явах маш төьөгтэй.Ажил мэдэхгүй үхэрнүүд хүнийг муу хэлж бгаа юм.
Нэргүй 2026-01-22 103.168.34.56
Тэнэг өгүүлэл юм бичих юм аа. 30 жил хуримтлагдсан өрийн сүлжээ, тоног төхөөрөмжийн элэгдлийг үнэ нэмээд жил ч бололгүй шийднэ гэж байхгүй биз дээ! Нэг сар дасгал хийгээд 10 жил хураасан өөхөө тураанэ гээд байгаа юм шиг
Нэргүй 2026-01-22 66.181.179.243
OGTSOR -khulgaichuud mine.!!😡
Цаазал 2026-01-22 202.126.90.155
Шуналын тулам, бузрын хар энергитэй хазгай хэлтэй энэ новшийг цаазлах хэрэгтэй.
Нэргүй 2026-01-22 203.169.50.241
Энэ салбарын дарга, сайд нар нь бүгдээрээ хулгайч юм биш үү? Нэг өдөр л 4 таваараа баригдаж хоригдоод бхыг бодоход.
Иргэн 2026-01-22 66.181.184.234
Үнээ чөлөөлж байж эрчим хүчний салбар хөгжинө.Одоогийн байдлаар явбал сүйрнэ.
иргэн 2026-01-22 103.168.34.144
үнэ нэмээд хэдийн ашиг олдог болсоныг цэнгүүн гэгч нөхрөөс асуу хөөж явуул огцруул
Нэргүй 2026-01-22 103.168.34.92
Үнэ нэмэгдэх ёстой. Харин үнийн хөнгөлөлтөө зогсоогоч ээ
Нэргүй 2026-01-22 103.168.34.144
үнэ чөлөөлөөд удлаа ш тээ 10 к төлдөг гэр хорооллын айлууд 86к хамгийн багадаа төлдөг болсон хэд дахин нэмсэнийг тооцоод үз дээ
сонгогч 2026-01-22 202.9.47.48
ХУЛГАЙЧУУД ХЭДЭН ИХ НАЯД, ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ, УЛСАА СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТАГНУУЛ, АУДИТОРЫНХАН ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ ?
Anonymus 2026-01-22 202.126.89.6
Чойжоог огцруулж дийлдэггүй Зандка одоо огцор до…
Нэргүй 2026-01-22 66.181.178.117
луйвар худлаа үнийн нэмэгдэл байсан биз хувьчивал Бүүр дордоно гэдэг л үнэн төртэй засагтай улс юм бол төр засгийн мэдэлд заавал байх хэдэн салбар байх учиртай тэрний нэг нь эрчим хүч ус дулаан
Нэргүй 2026-01-22 202.70.44.46
Бүх дэлхий эрчим хүчний хямралд байна. Эрчим хүчнээс үүдэд дайн болж байна, булаан эзэлж байна. Гэхдээ манай хямрал бол популист улс төрчидөөс болсон хямрал. Ковидын үед өнөө "Данх" нь 1 том дулааны цахилгаан станц барих мөнгийг тараачихсан. Бид баярлаад авчихсан. Цахилгаан, дулаанаа үнэгүй болгочихсон. Бид нохойныхоо байрыг хүртэл халаачихсан. Одоо ч шөнийн хөнгөлөлт гээд халамжаа үзүүлсээр л байгаа
Нэргүй 2026-01-22 188.162.254.93
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????
Bean 2026-01-22 202.126.89.128
Ene buh baidald yaj handadhaa c medku ym. Uilah uu ineeh u