Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яамны удирдлагууд уулзалт зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдааг хангах талаар санал солилцжээ.
Уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын мөнгөн хөрөнгийн дутагдал, санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын талаар мэдээлэл өгсөн байна. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий Монгол Улсын эрчим хүчний салбар нь эх үүсвэрийн дутагдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдалд орж буйг онцлон тэмдэглэжээ. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хамтарсан судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлогын шийдэл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, салбарын хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх, томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийн шинэ механизм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Уулзалтын төгсгөлд талууд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй төслүүдийг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-22 66.181.160.79
Төрийн нарийн газар агентлагийн дарга нар нь хууль зөрчиж, өмч хөрөнгийг шамшигдуулан иргэдийг хөлдөж үхэх эрсдэлд оруулж байхад Чойжилсүрэн сайд нь яг мэдэхгүй байж яг харагдаач. Огцруулах төдийгөөр хязгаарлахгүй Сайдыг нь мөн шоронд суулгаж, шалгаж, шийтгэлийг оногдуулах хэрэгтэй. эх орон ард түмнээ бодохгүй.Иргэд цахилгааны хосдолоос болж угаартаж өвчин тусч үхэж, байр байшин нь шатаж, тог тасалдуулж байгаагаас цахилгаан хэрэгсэл нь эвдэрч шатаж энэ их хохирол үүсч байгааг хэн хариуцах юм бэ
зочин 2026-01-22 49.0.138.67
Усан цахилгаан станцтай байсан бол ТЭЦ-4 -д гэмтэл гарахад дор нь нөхөж ажиллаад хязгаарлалт хийх шаардлагагүй болох байлаа. Гэтэл Баруун бүсэд барих Майхан 72 МВт УЦС-ын төслийг ЭХЯ-ий сайд Б.Чойжилсүрэн гацаагаад 2 жил болох гэж байгаа нь үнэхээр харамсалтай. Цаашид 400 МВт УЦС-ын төсөл байгаа гэсэн түүнийг барьчихвал ингэж хязгаарлалт хийх шаардлагагүй болно
Р.Батаа 2026-01-22 103.229.122.214
Юуны өмнө эрчмийн эх үүсвэрийг хэрэглээний ачаалалтай зохицуулах ёстой. энэ чиглэлд даацтай арга хэсжээ авахгүй бол бусад санаа ач холбоглгүй болно. ийм нөцөлд эх үүсвэрийг хувьчилвал Монгол улс эрчмийн хангамжгүй болно.
Нэргүй 2026-01-22 172.58.243.28
Хамгийн гол зүйлээ яриагүй бнаа !!!
Монголд хэрэгжүүлэх эрчим хүчний эх үүсвэр барих байгу улах төслүүд яагаад гацаад байдаг, тэр бэрхшээлийн уг үн дэс хаана юунд бна гэдгийг ярихгүй, тэр талаао ярих зүрх зориггүй бнаа, тэгтэл цаана нь 10%-ийн Аваадсүрэн нтр инээд хүиээд л сууж бна доо !!!
Нэргүй 2026-01-22 103.168.34.110
yooy dahiad terbuntan toruuleeheeer yarav
Нэргүй 2026-01-22 103.212.116.210
ЭРЧИМ ХУЧНИЙ САЙДААР ГАНХУУ ДАВААСАМБУУ. ГЭЭД АЖЛАА МЭДЭХГУЙ БОГЛООСУУД Л ЭРЧИМ ХУЧНИЙ АСУУДЛЫГ ИЙМ БОЛГОСОН ДОО
Нэргүй 2026-01-22 103.212.116.210
БОДЛОГЫН ТОМ АЛДАА ГАРГАЖ МАШ ИХ ХОХИРОЛТОЙ ДУЛААНЫ СТАНЦ БУЮУ УУРЫН ЗУУХНУУД БАРЬЖ БАЙГАА ОРОНД НЬ МИНИ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ЕСТОЙ БАЙСАН НУУРСЭЭР ГААЛЛАДАГ ИЙМ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АШИГТ УЙЛИЙН КОЭФФИЦИЕНТ 95 хувьд ХУРДЭГ ДЭЭР НЬ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЖ ЭРЧИМ ХУЧНИЙ ХАНГАМЖАА 100 хувь баталгаатай болгое
сонгогч 2026-01-22 202.9.47.48
ТА НАР МЯНГА УУЛЗААД ЮУ Ч ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ
Бэхээ 2026-01-22 202.126.88.77
Өөрсдийн хариуцлагагүй ажиллагаанаас гарсан зөрчил бүрийн дараа үнэ нэмээд өг гэсэн шаардлага тавьж ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхээ 1рт тавих юм.Шинэ эх үүсвэр иновац бодооч.