"Гэрэгэ" бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар Х.Номингэрэлийг томилов

"Гэрэгэ" бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар Х.Номингэрэлийг томилов

"Гэрэгэ" бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар Х.Номингэрэлийг томилов

Ардчилсан намын дэргэдэх "Гэрэгэ" бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл хуралдсан байна. Хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Х.Номингэрэл нь төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай.

Тэрбээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан.

Х.Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй магистр зэрэгтэй төгссөн. Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэн нь Ардчилсан намын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шарав 2026-01-22 202.179.3.111

Намынхаа үнэт зүйлсийг хамгаалж, намын хөгжлийн үндсэн чиг шугам болгохын зэрэгцээ шударга ёс зүй, мэдлэг боловсролыг эрхэмлэж, авилгагүй төрийн тогтолцоог бий болгохын төлөө их зүйл хийгээрэй. Чадна гэдэг итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж