"Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байна"

"Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байна"

"Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байна"

Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал, анхаарах асуудлын талаар өнөөдөр /2026.01.22/ ХЭҮК-ын орон нутаг хариуцсан дарга Д.Ёндонжамц мэдээлэл өглөө.


Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комисст 1344 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 300 орчим гомдол, мэдээлэл нь хөдөө, орон нутгаас ирсэн байгаа юм. Эдгээр ирсэн гомдол мэдээллээс шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн гэх гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Мөн орон нутгуудад хүүхдийн эрх нэлээд зөрчигдөж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа аж. Нэг орон дээр хоёр хүүхэд унтдаг, халаалт, номын сан байхгүй, хаалга нь цоожгүй гэх мэт.  Мөн хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнээ гутаан доромжилдог асуудал нэмэгдэж, энэ төрлийн асуудал нэлээд гарах болсон байна. Уг асуудалд Засгийн газар, Боловсролын яам гээд холбогдох газрууд шат дараатай арга хэмжээ авч, анхаарал хандуулах шаардлагатай байгааг ХЭҮК-ын орон нутаг хариуцсан дарга Д.Ёндонжамц хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 202.55.188.81

дотуур байрныхан жаргасан гарууд шдээ тогооч цэвэрлэгчийн хөдөөнөөс эрдэмтэн манлайлагч төрхөө больсон бүгд халамжийн хан болсон маргааш мал үхлээ эх орны мал 365хоног нойр хоолгүй шар махтайгаа хатлаа гээд унана халамжаа л нэхнэдээ

Avatar

Нэргүй 2026-01-22 158.59.146.30

хүүхдийн эрхийг монголд багш нар хамгийн ихээр зөрчдөг, багш нар эцэг, эхчүүдийн хэн нь мөнгөтэй, албан тушаалтайг сайн мэдэж байдаг учир хүүхдүүдийг нь бялдуучлан долигонох, ая тал засах гэх мэт байдлаар ялгаварлан гадуурхаж харьцдаг. тэд ичих нүүргүйгээр бялдуучилж байхдаа хэнээс ч юунаас ч үл ичмой. тэр өөрсдөөсөө ч үл ичмой.

Avatar

зочин 2026-01-22 59.153.112.194

Олон нийтийн сүлжээгээр бас бусад сайтаар оюутан байхдаа ангийнхаа 7 хүүхдэд хүчиндүүлсэн, доромжлуулсан хохирогч эмэгтэй уйлаад шүгэл үлээж байх юм. Олон нийт маш их зэвүүцэж бна. Хуулийнхан хэргийг 3 удаа хэрэгсэхгүй болгосон гнэ. Хүний эрхийн комисс таг. Яасан дүлий байгууллага вэ?

Avatar

зочин 2026-01-22 202.21.126.30

Орон нутагт сургуулийн дотуур байр, хоол унд, сурах орчин нэг үеэ бодвол сайжирсан даа. Одоогийн 60-аас дээш насны сумын дотуур байраар дамжсан хүмүүс одоогийн дотуур байрны нөхцлийг хараад атаархмаар. Дүлий хар пийшинд харгана чихээд халахгүй хөлдөнгөө алдана, ноцолдож биеэ халаана, хоол голдуу шар будаа гэдэс дотор, өлсөнө гэж тоймгүй, бөөс тархсан, байраараа хамуурахаар төмөр ваннтай усанд хамуутай тэмээ угаадаг керолин хийж оруулна. Тэгж л хүн болсон, муудсан юм байхгүй. Харин ч биеэ даасан

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.119.129

VANXANDI UILCHLEED BOOW XXNO BOOW DOLOOMOOR SEKSEER BIEE UNELLEED VANXANI XUCHINDUULI80955877ALNI SEKSEER ANUSDAAD

Avatar

Найз Адья 2026-01-22 202.9.40.177

Энэ ХЭҮК гэж яриад л байна яриад л байна

Yondoo андаа ажиллаа солио

Надаах чинь бүтэхгүй газар

Амьдралаа бод бод

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.117.223

Солонгос киноны гай даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж