Монголын зохиолчдын эвлэл шинэчлэгдэх үү?

Монголын зохиолчдын эвлэл шинэчлэгдэх үү?

Монголын зохиолчдын эвлэл шинэчлэгдэх үү?

Үргэлж хэл амны бай болдог. Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн долоо хоногт  их хурлааараа шинэ удирдлагуудаа сонгов.  Удирдах зөвлөлийн даргаараа МУИС-ийн багш, дэд профессор, хэл бичгийн ухааны доктор Д.Нямдоржийг тодруулсан. Сүүлийн жилүүдэд зохиолчдын эвлэлийн үйл ажиллагаа бараг зогссон гэж хэлж болно. Салбарынхан нь сайн сайхан үг амнаасаа унагадаггүй энэ байгууллагын тухай хүмүүс бодохдоо хуучин балгас болсон барилгаар л төсөөлдөг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн “Болор цом” наадмын зохион байгуулалт, шүүлт байв. Уралдаан наадам биш урьдаас төлөвлөсөн хуйвалдаан байсан талаар олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Яруу найрагч Ч.Ууганбаяр “Болор цомын наадам Монгол Улсын филармонийн тайзан дээр зохион байгуулагдлаа. Ямар ч тоглолт ийм үзэмжгүй тайзтай байдаггүй. Тайзны тохижилт, зохион байгуулалт асар муу.

Шагналын өргөмжлөл нь бичгийн цаас уу, 00-ын цаас уу гэж андуурмаар харагдсан. Хичээл зүтгэл, сэтгэл гаргасан шинж огт ажиглагдаагүй.

Ер нь зохион байгуулж чадахгүй байгааг нь илт анзаарагдсан. Өмнөх жилийн “Болор цом” ч мөн адил зохион байгуулалт муу байсан. Орчин үеийн хүмүүсийн мэдрэмж өөр болсон, цаг үетэйгээ хөл нийлүүлж, илүү бүтээлч байдлаар хийх хэрэгтэй. Хэрвээ үүнийг хэн нэгэн бодлогын түвшинд хариуцаж, зохион байгуулахгүй бол “Болор цом” олон хүний дургүйг хүргэсээр байх болно” хэмээн хэлж байсан.

МЗЭ гишүүдийн татвар, Зохиолчдын ордон, Д.Нацагдоржийн музейн барилгын түрээсийн орлогоор санхүүждэг. Монгол Улс соёл, урлагийн бодлогыг дэмжих яамтай болсон ч тус төрийн бус байгууллагад сүүлийн гурван жил “Болор цом” наадмыг зохион байгуулахад бага хэмжээний төсөв олгосноос бусдаар дэмжлэг үзүүлээгүй байна.

Зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлс өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монголын зохиолчдын эвлэлтэй холбоотой дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “МЗЭ-ийг удирдахад сайн зохиолч байх нь хангалтгүй. Улс төрийн намуудаас эхлээд төрийн бус байгууллагуудын дарга, захирлууд үйл ажиллагааныхаа 50-иас дээш хувийг мөнгө босгоход чиглүүлдэг. Байгууллагаа тогтвортой авч явах, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, цалин тавих, урамшуулал олгох, урьдчилан төлөвлөөгүй бусад үйл ажиллагааны зардал гээд мөнгөгүй хийгдэх зүйл байхгүй. Хуучин цагт дарга нар төсөв хүлээж суудаг байсан бол одоо бэлэн төсөв гэж байхгүй болсон тул санхүүжилтийн олон суваг нээх шаардлагатай. Өөрөө төсвөө бүрдүүлэхээс аргагүй болно. Энэ тал дээр л шинэ даргын өмнөөс санаа их зовж байна. Тиймээс менежментийн болон мөнгө, санхүүгийн удирдлагын чадвар маш чухал” хэмээн бичсэн байна.

Төрийн соёрхолт зохиолч С.Оюун  “Зохиолчдын ордон нэгэн цагт зохиолчид хөлхөж, уран бүтээлийн тухай ярьдаг ордон байсан. Гэрч нь би. Харин өнөөдөр зохиолчид орохоо больж, сонгогдсон дарга нарын хувийн өмч мэт болсон байна. Энэ ордныг ийм хүмүүсээс салгаж, жинхэнэ утгаараа зохиолчдын ордон болгомоор байна. МЗЭ үндсэндээ хоёр л ажил хийдэг. ‘Болор цом’, ‘Алтан өд’ наадмыг зохион байгуулдаг. Гэвч үүнийгээ хийхдээ хэрүүл маргаан тасрахаа больсон.

Болор цомын нэр хүнд шалан дээр унаж, түрүүлсэн хүн нь олны шившиг болдог.

Зохиолчдын хороо татварын бодлогоо зөв явуулдаггүй улсын хууль дүрмийг уландаа гишгэн 80 нас хүртэл татвар авдаг. Багшийн дээдийг төгссөн ангийнхан сүүлийн арваад жил манай хороог удирдсан. МЗЭ-ийн нэр хүнд унаж, удирдлагууд нь дөрвөн жил тайлангаа тавьсангүй” гэв.

МЗЭ-ийн XIX Их хурлаар удирдлагаа шинэчилсэн ч ил тод байдал, санхүүгийн бодлого, өмч хөрөнгийн хамгаалалт, уран зохиолын наадмуудын нэр хүндийг өсгөх зэрэг асуудал шинэ удирдлагын шийдвэрлэх асуудал болж үлдлээ. Шинэ дарга, шинэ бүрэлдэхүүн эдгээр асуудалд бодитой, системтэй, зоригтой өөрчлөлт хийж чадвал МЗЭ гишүүдийнхээ итгэлийг дахин олж, уран зохиолын салбарт чиглүүлэгч, нэгдүүлэгч байгууллага болох боломж бий. Харин эсрэгээр хуучин хэв маяг, хаалттай бодлого үргэлжилбэл МЗЭ-ийн ирээдүйн хөгжил, нийгэм дэх нэр хүнд цаашид ч доройтсон хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.184.161

Соц нигмийн тогтолцооны үлдэгдэл болсон иймурлагийн хороод одоо хэрэггүй МЗЭвлэл МУЭхороо Хөгжмийн зохиолчдын хороо гм одоо дандаа хөдөөнийхүүхдүүд дарга олох мөрөөдлийн газрууд олсон хаана нь урлагбайхгүй болоод удаж бн

Avatar

Нэргүй 2026-01-22 103.168.34.212

Татан буулга

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.89.132

Хаа сайгүй хурл гэж худлаа шааж манжлж чиргдүлх гэсн х***а манж санаархл х***а манж цаг нөхцөөлт хороолт чиргдүллтийг хорглх хэргтэй.

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.89.132

Хаа сайгүй хурд гэж худлаа шааж манжлж чиргдүлх гэсн х***а манж санаахл х***а манж цаг нөхцөөлт хороолт чиргдүллтийг хорглх хэргтэй.

Avatar

Дамба 2026-01-22 192.82.65.175

Ийм зүйл коммунист улсад байдаг юм. монголын бичээчид энэ тэнэг юмнаасаа салсан цагт монголд хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, нээлттэй нийгэм төлөвшинө. Ном бичдэг хүмүүс яахаараа хэвэнд цутгасан юм шиг байх ёстой юм бэ? ичиж үхмээр тэнэгүүд.

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.88.103

тэнэгүүд ш дэ зориолё нэртэы

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж