Ардчилсан намаас эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.01.22/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, "Хоёр жилийн дараа сайхан болно" гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Гэтэл Монгол Улсад эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд цахилгаан станцуудад дараалан дэлбэрэлт гарч, хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл бий болсон. Харамсалтай нь, үүнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй болчихсон юм байна. Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан нэрийн цаана Шадар сайдын ажлын албан дээр түүнээс салаалсан нэгжүүдийг байгуулсан байна. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйгээр парламентын гишүүдэд зөвхөн шаардах эрх л бий.
Ерөнхий сайд өөрөө ажлын хариуцлага тооцох тухай их ярьдаг. Үр дүн шаарддаг. Тэгвэл хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харья. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй гэлээ.
3,548.92





















































ИРГЭН 2026-01-22 103.229.121.93
зөв,,,,,Зайлуулаад зогсохгүй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй,
зочин 2026-01-22 103.140.11.91
Энэ гишүүн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн үү эсвэл Монголыг хагалах, попорч нэр олохыг хичээдэг хүн үү
зочин 2026-01-22 66.181.189.224
Ийм орж гарсан юмнууд газар сайгүй л байдаг АН бол бараг ийм солиотой гэмээр хүмүүсээр дүүрсэн нам
Иргэн 2026-01-22 103.229.123.114
Идэж уусан хэмжээ нь хэрээс хэтэрлээ, 20/30 жил идлээ. Бодит байдал,, байгальд, үнэнд ялагдлаа ….
Иргэн 2026-01-22 103.229.123.114
Хувиа хичээсэн, хувийн ашигаа бодсон тэр Даваасүрэн, өөр хэн байна сайд нар эх орноосоо уравсан, ялгаа байхгүй. Эх орноосоо урвасан хүмүүсийг хуучин нийгэмд ганц ял өгч байсан
ААН 2026-01-22 202.9.47.53
ЕС эдгээр хариуцлага алдсан гишүүдээ огцруулахгүй бол хариуцлага өөрт нь оногдож огцрох болно. ЕС сайд нараа өөрөө мэдэж томилдог болсон нь их эрх мэдэл өгсөн биш, харин өөрт нь илүү хариуцлага үүрүүлсэн хэрэг шүү дээ. УИХ ын өмнө ЗГ -ын үйл ажиллагаад ЕС хариуцана гэдэг нь огцруулаагүй сайдынхаа төлөө өөрийгөө огцруулана гэсэн үг
Нэргүй 2026-01-22 202.9.41.119
Та нар огцруулж л чадна. Харин ямар гаргалгаа боломж байгаа тухай огт ярьж чаддаггүй юм байна лээ. Огцроод салбар нь сайжрах юмуу. Бодлого арга зам боломжийн тухай л ярих хэрэгтэй дээ. Бид л Ан-ынхан гэсэн шиг бүх зүйлийг огцруулна гэж ярьдагаа болиоч ээ.
Гэнэнхүү 2026-01-22 203.169.50.241
Тэгээд сүүлийн үеийн мэдээг харахад сайд, дарга бсан хүмүүс нь хувиа хэт хичээсэн гар урттай хүмүүс бололтой. Ингэж бодохоор Нямбаатар нь дээр бхаа. За тэгээд нам засгийн нарийн ухааныг ойлгох гэхээр ухаан боловсрол 2 дутаад бнаа.
Гэнэнхүү 2026-01-22 203.169.50.241
Манай намын энэ айхтар нарийн бодлогыг ард түмэн ойлгоод дугарахгүй бгаабийз. Бүгдээрээ хариуцвал буцах эзэнгүй гэсэн үг байдагдаа. Тэгэхээр Эрчим хүчний асуудлыг Чойжоо ганцаараа хариуцахгүй. Доржханд англи хэлтэйгээрээ толгойлоод Нямбаатар мөнгө гаргаад Голомт банк барьсан хамаагүй дээр гэсэн нарийн бодлого яваад байна. Би бол зөв гэж бодож байгаа. Ер нь ЭХЯ хэрэг байна уу? Нямбаатар ажилсагаараа хотын захиргааны 1хэлтэс болгоод өлхөн аваад явчихна.
Гэнэнхүү 2026-01-22 203.169.50.241
Шижирээ, Чи арай яаран дуугараад байна. Манай МАН худлаа ярьж, хуурамч амлалт өгдөггүй учраас ард түмэн байнга сонгодог юмшдээ. Аль 2020 оны сонгуульд орохдоо валютын ханшийг тогтворжуулж бууруулна, цахилгаан экспортлогч улс болно гэсэнээдээ. Миний бодоход тогоо хязгаарлаж байгаад тогоо экспортлож, бөөн доллар, юань олж ирээд ханшийг нь навс унагах бодлого яваад байх шиг байна, Тэгэхээр сонгуулийн амлалтууд биелнэ. Үгүй айхтар алсыг харсан нарийн бодлого яваад бнаа.
сонгогч 2026-01-22 202.9.47.48
ХУЛГАЙЧУУД ХЭДЭН ИХ НАЯД, ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ, УЛСАА СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТАГНУУЛ, АУДИТОРЫНХАН ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ ?
зочин 2026-01-22 59.153.112.194
IV хороололд өнөөдөр ч тог тасарлаа шд. Хариуцлага хүлээх хүн байна уу.
Өмнөх 2 өдөр дараалан 2 цаг тог тасарсан.
Нэргүй 2026-01-22 202.126.89.65
Ардчилсан намыг санхүүжүүлэгч АНУ нь Монголын эрчим хүчээр оролдоод байгаа. Сүүлийн үеийн гэмтлүүд Америкийн оролцоотой байх
Нэргүй 2026-01-22 103.229.121.235
Огцрох биш шууд 1худагт нь хаяж хөрөнгө хураа.
Нэргүй 2026-01-22 202.126.88.189
ЯАРАЛТАИ ОГЦРУЛ УИХ ЭРГҮЛЭН ТАТИ
Нэргүй 2026-01-22 188.162.254.93
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.
Монгол 2026-01-22 37.67.75.52
Ажил хийж чадахгүй, Хариуцлага хүлээлгэж чадахгүй яасан хөгийн төр вэ? Яана даа яаж энэ улс хөгжинө дөө удахгүй дампуурах нь дээ хөөрхий
Одоо яахав дээ нэг л нам нэг л хүн нэ сонгоод бай ингээд дуусна даа хөөрхий
Оргилмаа 2026-01-22 202.9.40.177
Энэ Ардчилсан Намыг хүн тоож байгаа юм уу даа
Яриад л байна Яриад л байна
Лидер ч байхгүй
Гишүүн Шижир нь яриад л байна яриад л байна үр дүн NO WAY
Зочин 2026-01-22 202.126.89.68
Ер нь энэ эрчим хүчний салбарын хүнд суртлыгнэн даруй арилгаж, тогтолцоог цоо шинээр бий болгох шаардлагатай байна. Айлд цахилгааны шүлжээ оруулахад асар өндөр зардлыг худлаа тооцож гаргадаг юм байна. Хувийн цахилгааны шугам татдаг байгууллага нэртэй хэдэн нөхдийн цаана төрийн эрчим хүчний салбарын ажилтнууд ашгийг нь хувааж авдаг сүлжээ буй болсон байна. Ийм бугшсан тогтолцоог нарийвчлан нэг бүрчлэн шалгаад иргэдийг яаж хохироосныг тогтоогоочээ. Тэгээд энэ сүлжээг задлаач.
Нэргүй 2026-01-22 66.181.160.113
энэ өрвийсөн ац огцоруулаад дараа нь сайхан болох уу нэр олох гэсэн худлаа гарууд байхын
Нэргүй 2026-01-22 202.126.90.151
МСS гэх Хятадын компаниас байгуулагдсан Засгийн газрын сайдыг чам шиг банди огцруулчих уу, битгий горьд,
Чи ч гэсэн Хятадын мсs-ийг дэмжээд л Ухаа худагаа. авья гэсэн Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Булгантуяа нарыг дор нь л огцруулаа биз дээ, Битгий жүж!!!
Нэргүй 2026-01-22 217.216.125.134
Зөв шаардлага. Үнэ хэмсэн иөртлөө байнга осол, гэмтэл гардаг боллоо.
Нэргүй 2026-01-22 202.9.47.16
Доржханд юм хийж баыгаа шүү
зочин 2026-01-22 66.181.186.208
Эрчим хүчний хүндрэлийг Чойжилсүрэн Доржханд нар буй болгоогүй, Том хэмжээний цахилгаан станц барих хөрөнгө монголд алга,Харин ч эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлийн үрд, бага хүч чадалтай станцууд баригдаж ,хуучныг шинэчилж, эрчим хүчний тасалдал орон даяар бага гарч байна,Эрчим хүчний хэрэгцээний түргэн өсөлтыг хангаж чадаж байна,АН-ынхны зорилт бол тодорхой,Монгол орны төлөө хэн бусдаас илүү чармайн ажиллаж байна Тэр бол ардчилагчдын гол дайсан,
Нэргүй 2026-01-22 202.126.89.78
олон жил эрчим хүчний станцуудыг хойшлуулсан Даваасүрэнд учирсан хохирлыг төлүүлж ял тооцох хэрэгтэй..
10% 2026-01-22 202.70.43.34
Энэ 2 яахавэээ….Гол Хорчин өнөөө 10%-иаасаа Хохиролоо барагдуулаачэээ
Нэргүй 2026-01-22 103.212.116.51
Зөөлөн зөөлөн дуугарсан бангладеш царайт
Нэргүй 2026-01-22 103.57.94.242
Доржханд бол зүгээр л өсөхийн өлөн нөхөр байж
Иргэн 2026-01-22 122.201.31.221
доржханд гэх банга Баярцогтын дараа гарч ирсэн хамгийн хогийн дүр эсгэгч халтар…ХҮН намыг байхгүй болгосон Ийм этгээдээрмнамын даргаа сонгоод тэр нь 2028тонд 30 суудал авна гэхийг сонсоод суугаа ХҮН намын гишүүд та нар яг АН н жишгээр орсон 2027 онд 00 суудал авна .Уг нь Жаргалсайхан бай ан бол 1 суудал чирж ирэх байв .
Нэргүй 2026-01-22 103.57.94.242
Бараг Баярцогтоос ч хэдээ хувь илүү өлөн
Нэргүй 2026-01-22 103.57.94.242
Зөв, тэр МАН нь ч гэсэн өөрсдөө ичих хэрэгтэй, бас тэр Дэлгэрсайхан байна юу ч хийж чаддагүй
Нэргүй 2026-01-22 203.98.76.30
zovooo chaddag ni ireh hurtel ogtsruul !!!!!!!!!!!!
Нэргүй 2026-01-22 59.153.87.54
Эрчим хүчинд хамгийн их гай болсон хүн бол хөвсгөлөөс байнга сонгогддог Ц.Даваасүрэн шүү. Багануурын станцыг ажил нь эхлэх гэж байхад зогсоосон хүн бол энэ хүн мөн. Шоронд хийхэд ч багадна
Нэргүй 2026-01-22 103.57.94.242
Бас үнэн
Нэргүй 2026-01-22 59.153.112.245
Нэмэргүй хэдэн байнгын суудлын бөглөөс болсон садаа нарыг зайлуулах хэрэгтэй. Ж.ЭНхбаяр, Бямбацогт, Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Жавхлан гэсэн нөхдүүд Монголын төрөөр баяжиж, хамаарал бүхий нөхдүүдээ төрийн бүх байгууллагад шургуулсан шүү дээ. Бүгдийн зайлуулад шинэ боловсролтой мэргэжлийн хүмүүсийн тавих хэрэгтэй. Эднээр дутаад ухна ишиг болгосон биш