Япон улс хамгийн том АЦС-аа дахин ажиллуулж эхэллээ

Япон улс хамгийн том АЦС-аа дахин ажиллуулж эхэллээ

Япон улс хамгийн том АЦС-аа дахин ажиллуулж эхэллээ

Япон улс 2011 онд тохиолдсон Фүкүшимагийн гамшигт ослоос хойш анх удаа дэлхийн хамгийн том цөмийн станцаа ашиглалтад орууллаа. Тодруулбал, аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор иргэдийн дургүйцэл байсан ч гэлээ Токиогийн баруун хойд хэсгийн Кашивазаки Карива дахь зургадугаар реакторыг ашиглалтад оруулав. Фүкүшима мужид орших Кашивазаки Карива нь Тепкогийн эзэмшлийн анхны станцуудын нэг юм. Тус станцыг ирэх сараас албан ёсоор арилжааны зорилгоор ашиглана.

Эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай байдаг Япон улс цөмийн эрчим хүчийг эртнээс нэвтрүүлсэн. Гэвч 2011 онд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Фүкүшимагийн цахилгаан станцад осол гарч, Япон даяар бүх 54 реакторын үйл ажиллагааг зогсоосон билээ.

Кашивазаки Карива дахь бусад таван реакторыг ашиглалтаас гаргаж магадгүй бол долоо дахь реакторыг 2030 он гэхэд ашиглалтад оруулж магадгүй. Ингэснээр станцын нийт хүчин чадал долоон реактор ажиллаж байх үеийнхээс хамаагүй бага буюу 8.2 гигаватт болно.

Япон улс 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг бүрэн үгүй болгоно гэж зорьж буй. Энэ хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд цөмийн цахилгаан станцаа эргэн ашиглалтад оруулахаар хичээж байна. 2011 оноос өмнө цөмийн эрчим хүч Японы цахилгаан эрчим хүчний бараг 30 хувийг эзэлдэг байсан. Өнгөрсөн жил гаргасан эрчим хүчний төлөвлөгөөнд дурдсанаар, тус улс 2040 он гэхэд цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 20 хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг болохоор зорьж байна.

Фүкүшимагийн ослын дараа олон мянган иргэн Тепко компани болон Японы засгийн газрын эсрэг хамтын нэхэмжлэл гаргаж, цацраг идэвхт бодисын нөлөөллөөс үүдэлтэй эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хямрал, эрүүл мэндийн асуудлын нөхөн төлбөрийг шаардсан. Гамшгийн дараах хэдэн долоо хоногт иргэдээс судалгаа авахад 44 хувь нь цөмийн эрчим хүчний хэрэглээг багасгах ёстой гэж хариулжээ. Улмаар дараа жил нь энэ тоо 70 хувь болж өссөн байна. Хамгийн сүүлд 2022 онд судалгаа авахад аюулгүй байдлыг сайтар хангаж чадвал цөмийн эрчим хүчийг ашиглахыг дэмжиж байна гэж иргэдийн 50 гаруй хувь нь хариулжээ.

Кашивазаки Кариваг дахин ашиглалтад оруулах сургаар өнгөрсөн долоо хоногт Тепкогийн төв байрны өмнө цөөн тооны иргэд цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус станцыг цунамийн аюулаас хамгаалахын тулд 15 метр өндөр хана барьсан. 2011 онд болсонтой адил гамшиг нүүрлэлээ гэхэд Японы цөмийн цахилгаан станцууд тэсвэрлэх чадвартай болсон гэж цөмийн аюулгүй байдлын ахлах албан тушаалтан асан хэлсэн байна.

Дашрамд дурдахад, Тепко нь Японы хамгийн том цахилгаан эрчим хүчний компани бөгөөд дулааны, усан, атомын цахилгаан станцууд ажиллуулдаг. 2011 оны Фүкүшима Дайичигийн ослын дараа Тепкогийн бүх атомын станц хатуу хяналтад орсон юм. 2015 оноос хойш Японд 15 цөмийн реактор ашиглалтад орсон боловч эдгээр нь Тепкогийн эзэмшлийнх байгаагүй ажээ. Кашивазаки Каривагийн хувьд Японд төдийгүй дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцуудын нэгд тооцогддог.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.162.101

Япон улсаар л станц бариулмаар байгаа юм даа…

Avatar

Нэргүй 2026-01-22 203.17.23.177

МОНГОЛД УРАН ОЛБОРЛОСОН ТҮҮХ БАЙХГҮЙ Ч АШИГЛАЖ ЭХЛЭХ СУРГААР БААХАН ГАЖИГТАЙ ХОНЬ МАЛ ТӨРӨӨД БАЙДАГ БУРХДЫН НУТАГ БИЛЭЭ. БУРХДЫН НУТАГТ УРАН ОЛБОРЛОЖ БОЛОХГҮЙ. АХАХАХАХ ЯГ ТАТЛАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж