Иерусалим дахь НҮБ-ын агентлагийн байрыг нурааж эхэллээ

Иерусалим дахь НҮБ-ын агентлагийн байрыг нурааж эхэллээ

Иерусалим дахь НҮБ-ын агентлагийн байрыг нурааж эхэллээ

Израиль улс Мягмар гаригт (2026.01.20) зүүн Иерусалим дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлдэг НҮБ-ын агентлаг болох "UNRWA"-гийн төв байрыг нурааж эхэллээ. Энэ нь тус агентлагийн үйл ажиллагааг Израилийн засгийн газар хориглосонтой холбоотой юм. Мөн Израилийн палестинчуудад туслах ямар ч үйл ажиллагаа, байгууллагуудад дарамт, шахалт үзүүлж буй нэг хэлбэр гэгдэж байна.

Цагдаагийн хүчин болон Израилийн Газрын асуудал эрхэлсэн газрын ажилтнууд бульдозер, инженерийн техник хэрэгсэлтэйгээр "UNRWA"-гийн төв байранд ирж, барилгуудыг нурааж эхэлсэн байна. Дараа нь Газрын алба уг өмчийг бүрэн хяналтдаа авч, цэвэрлэх ажлыг эхлүүлсэн гэж мэдэгджээ.

"UNRWA" энэ үйлдлийг "урьд өмнө нь тохиолдож байгаагүй НҮБ-ын агентлаг болон түүний байранд хийсэн халдлага" хэмээн буруутгасан байна.

Тус агентлагийн мэдэгдэлд мөн Израиль улс олон улсын хуулийг, тэр дундаа НҮБ-ын байгууллагуудад олгогдсон эрх, дархлааг илт зөрчиж байна гэж дурджээ. Израиль НҮБ-ын эрх, дархлааны тухай конвенцод 1949 онд нэгдсэн. Үүний холбогдох баримт бичигт НҮБ-ын барилга байгууламж халдашгүй байх эрхтэй бөгөөд хураах, булаан авах, нураах, аливаа хэлбэрээр саад учруулах ёсгүй гэж заасан байдаг. Израиль 1967 оны дайны үеэр зүүн Иерусалимыг Йорданоос эзлэн авч, 1980 онд нэгтгэсэн.

Олон улсын хууль болон олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх нь уг нутаг дэвсгэрийг эзлэгдсэн гэж үздэг төдийгүй палестинчууд ирээдүйн тусгаар тогтносон улсынхаа нийслэл болгохыг хүсдэг.

Харин Израиль Иерусалим хотыг бүхэлд нь өөрийн нийслэл гэж үздэг. Израилийн Гадаад хэргийн яам уг газар нь тус улсын өмч бөгөөд "UNRWA" аль хэдийн үйл ажиллагаагаа зогсоосон, НҮБ-ын ажилтан ч байхгүй гэж мэдэгджээ. Мөн уг байранд дархан эрх үйлчлэхгүй бөгөөд нураах ажиллагаа Израилийн болон олон улсын хуульд нийцсэн гэж тайлбарлав. Израиль "UNRWA"-г Хамастай холбоотой, терроризмыг дэмждэг хэмээн удаа дараа буруутгаж ирсэн ч агентлаг энэ бүхнийг үгүйсгэдэг. Хамасын аравдугаар сарын 7-нд явуулсан халдлагын дараа Израиль "UNRWA"-гийн эсрэг дарамтаа улам нэмэгдүүлжээ.

Израилийн парламент 2024 оны сүүлээр "UNRWA"-гийн үйл ажиллагааг улсдаа хориглосон хуулиуд баталсан.

Харин 2025 онд тус агентлагийн байруудад ус, цахилгаан нийлүүлэхийг зогсоох, зүүн Иерусалим дахь газрыг нь төрд буцаан авах боломж олгосон нэмэлт хууль батлагдсан байна. Ойрын хугацаанд "UNRWA"-гийн өөр нэгэн байранд мөн адил арга хэмжээ авах төлөвтэй байна. Хэт барууны үзэлтэй, үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир нураах ажиллагааг ажиглахаар газар дээр нь очиж, үүнийг түүхэн өдөр хэмээн нэрлэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уг нураалтыг хүчтэй буруутгажээ.

Мөн Израилийн засгийн газрыг нураах ажлыг нэн даруй зогсоож, "UNRWA"-гийн байруудыг НҮБ-д буцаан шилжүүлэхийг уриалсан байна. Харин Палестины өөртөө засах захиргаа уг үйлдлийг олон улсын хуулийн ноцтой зөрчил хэмээн тодорхойлж, НҮБ болон гишүүн орнуудад арга хэмжээ авахыг уриалжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.184.161

Түүхэн газар нутгаа авч байгаа улс бидэнд. ч алдсан нутаг эргэн тойронд маань их бг

Avatar

Нэргүй 2026-01-22 202.179.24.90

Еврей дэлхийд даварч эхэллээ

Avatar

Нэргүй 2026-01-22 202.9.46.35

hutsdiinbeee, islamchuudiig hezee ch dawraaj bolohgv.Chi islamchuudiig ãlãhgv bol ted nar cmg ãłna.

Avatar

номун 2026-01-22 183.177.100.4

НҮБ ямар ч хүчгүй болоод захын улсад дээрэлхүүлж байна дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж