Европын холбоо АНУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ түр хүчингүй болгов

Европын холбоо АНУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ түр хүчингүй болгов

Европын холбоо АНУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ түр хүчингүй болгов

Европын парламент Трампын Гренландыг авна гэх заналхийллээс шалтгаалан өнгөрсөн оны долдугаар сард АНУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ Лхагва гаригт /2026.01.21/ түр хүчингүй болголоо. Трамп Давосын чуулганд оролцож буйтай зэрэгцэн Францын Страсбургт энэ шийдвэрийг зарлав. Энэ үйл явдал дэлхийн санхүүгийн зах зээлд цочроо өгч, АНУ ямар хариу арга хэмжээ авах бол гэдэг болгоомжлол төрүүлж байна.

Үүнээс хэдэн цагийн дараа Трамп мэдэгдэл хийхдээ Гренландын талаарх үндсэн төлөвлөгөөг талууд харилцан тохиролцсон гэж мэдэгджээ. НАТО-ийн найман оронд импортын тариф шинээр ногдуулах шийдвэрээ цуцалсан гэсэн байна.

АНУ долдугаар сард байгуулсан гэрээний дагуу Европын ихэнх бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа 30-аас 15 хувь болгон бууруулсан. Үүний хариуд Европ АНУ-д хөрөнгө оруулалт хийх, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах, зарим татварыг бүрмөсөн цуцлах арга хэмжээнүүдийг авахаар болсон.

Гэвч хараахан бүрэн албажаагүй байсан тус хэлэлцээ Гренландын асуудлаас болоод хүчингүй болж байна. "АНУ сөргөлдөөн бус хамтын ажиллагааг сонгох хүртэл хэлэлцээг түр зогсоолоо" гэж Европын парламентын Олон улсын худалдааны хорооны дарга Бернд Ланге хэлжээ.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын 93 тэрбум еврогийн бараанд татвар ногдуулах шийдвэрээ Европын холбоо эргээд хүчин төгөлдөр хэрэгжүүлж магадгүй болоод байна. АНУ ямар нэг үйлдэл хийхгүй бол тариф хоёрдугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 47.205.105.215

Энэ сурвалжлагч буруу ойлгожээ. Америк-Европын Холбооны байгуулсан худулдааны хэлэлцээрийг (гэрээ биш) Европын Холбооны Парламентаар оруулж соёрхон батлах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохоос түүнийг хүчингүй болгосон асуудал огт биш. Европын Холбооны дүрмээр уг хэлэлцээр ЕХ-ны парламкнтаар соёрхон батлагдаж хүчин төгөлдөр (entry into force) болох ёстой юм. Олон улсын болон Англи хэлний талаар маруухан сэтгүүлё байна.

Avatar

Нэргүй 2026-01-22 178.174.229.45

EUROPIIN HOLBOOGUI BOL AMERIK HUURHII BOLNO SHTEE KKK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж