Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэгтний шүүх хурал гурван жил гаруй үргэлжилсний эцэст өчигдөр /2026.01.21/ шүүх эцсийн шийдвэрийг гаргав. Түүний амь насаа алдсан хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан юм. Нара хотын шүүхийн шүүгч Шиничи Танака ялын тогтоолыг уншсан. Хэрэг үйлдсэн Тэцүя Ямагами нь 2022 онд олон нийтийн арга хэмжээний үеэр Абэг буудан хороосон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Японд галт зэвсгийн гэмт хэрэг маш ховор тул энэ аллага улс даяар болон олон улсад ихээхэн цочрол төрүүлсэн. Японд бүх насаар нь хорих ял нь онолын хувьд тэнсэн суллагдах боломжтой. Гэсэн хэдий ч маш ховор тохиолдолд тэнсэнгээр суллагдах бөгөөд Ямагамид хамаарахгүй.
Прокурорууд Ямагамид бүх насаар нь хорих ял оноохыг хүсэж, уг хэргийг “Дайны дараах Японы түүхэнд байгаагүй хэрэг” хэмээн тодорхойлж, нийгэмд маш ноцтой үр дагавар авчирсан гэж мэдэгдсэн.
Тэдний хэлснээр, Ямагами Нэгдлийн сүм хэмээх шашны байгууллагад олны анхаарлын хандуулах, шүүмжлэлийг өдөөх зорилгоор Абэг хөнөөсөн аж. Тэрбээр нөлөө бүхий хүн болох Абэг албал уг сүмийн талаарх анхаарал нэмэгдэнэ гэж бодсон гэж прокурорууд тайлбарлав. Харин Ямагамигийн өмгөөлөгчид хамгийн ихдээ 20 жилийн хорих ял оноохыг хүсэж, түүний гэр бүл зовлон бэрхшээл амссан, ялангуяа ээж нь сүмд бүх хадгаламжаа хандивласныг дурдсан байна.
Шүүх хурлыг үзэх тасалбар авахын тулд олон хүн дараалалд зогссон нь уг хэргийн талаарх олон нийтийн сонирхол өндөр байсныг харуулжээ.
Учир нь Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэг нь Японы эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) болон Нэгдлийн сүмийн хоорондын ойр харилцааг ил болгосон. Намын дотоод шалгалтаар 100 гаруй хууль тогтоогч уг сүмтэй холбоотой байсан нь илэрч, олон иргэн намд итгэх итгэлээ алдсан байна. Ямагами шүүхэд хэлэхдээ, Абэ уг сүмтэй холбоотой байгууллагын арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж байсан учраас түүнийг бай болгосон гэжээ.
Өмнөд Солонгост 1954 онд байгуулагдсан Нэгдлийн сүм нь олноороо хурим хийдгээрээ алдартай бөгөөд Японы гишүүдийн татварыг орлогын гол эх үүсвэрээ болдог.
Шинзо Абэ дотооддоо маргаантай улстөрч байсан ч олон улсад нэр хүндтэй байв. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай байсан. Трамп 2016 онд сонгогдсоныхоо дараа түүнтэй уулзсан анхны гадаадын удирдагч болсон юм. Абэ нийтдээ хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаандаа 3,188 хоног ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Түүний шавь Санаэ Такаичи одоо Япон болон Либерал ардчилсан намыг удирдаж байгаа ч тус нам парламентын хоёр танхимд олонхын суудлаа алдсан байна. Такаичи АНУ-тай харилцахдаа Абэтэй нөхөрлөж байсан тухайгаа байнга дурддаг.
3,548.92





















































Нэргүй 2026-01-22 103.212.117.88
Мүүний шашны л гай. Мүүний шашны Япон дахь урсгал шүтэгчдээсээ хэт өндөр хандив авдаг. Абэ Шинзог буудсан залуу болох Ямагамигийн ээж нь 100 илүү сая иений хандаив өргөсөн байдаг. Үүнтэй нь эвлэрээгүй Ямагамийн төрсөн ах нь ээждээ болихыг хэлээд үгэнд нь орохгүй болохоор амиа хорлосон байдаг. Гэтэл Абэ Шинзо тухайн шашны урсгалыг сурталчилагч байж таарсан. Ямагами гэж залуу өөрийнх нь ирээдүйн амьдралыг бусниулж сүйрүүлсэн шашны урсглагаас өшөө авахаар тангарагласан хүн юм билээ