Халуун, дулаан бүсийн Ямайк улс мөсөн спортын бобслей багтай гэвэл та итгэх үү? 1993 онд дэлгэцнээ гарсан "Cool Runnings" кинонд тэдний түүхийг өгүүлдэг. Тэгвэл ирэх Миланы өвлийн олимпод Ямайкын бобслей баг түүхийг үргэлжлүүлж, дахин оролцоход бэлэн болжээ.
Ямайкын бобслей болон скелетоны холбооноос тус улсын тамирчид эмэгтэй монобоб, эрэгтэйчүүдийн хос болон дөрвөн хүний багийн төрөлд оролцох болсныг мэдэгдэв. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй тамирчин Мика Мур, эрэгтэй тамирчид болох Андрае Дакрес, Жуниор Харрис, Тиквэндо Трэйси, Жөүл Феарон нар багтжээ.
Ямайкын бобслейн шигшээ баг анх 1988 оны Канадын Калгари хотод болсон өвлийн олимпод оролцож байсан бөгөөд хожим нь “Disney” компани тэдний талаар “Cool Runnings” уран сайхны кино хийж байсан билээ.
3,548.92






















































Зочин 2026-01-22 202.9.47.63
Ямайк африкт байдаг гэж хэн хаана биччихсэн юм бол….
Нэргүй 2026-01-22 202.126.88.200
Ийм юм бичигч мөнгө авдаг бол уу. Нийтэлсэн сайт ч дээ хэмжээ нь харагдаж байгаа юм биш үү.
Нэргүй 2026-01-22 66.181.191.146
Ямайк улс Карибийн тэнгист байдаг
Нэргүй 2026-01-22 202.9.46.22
юун африк вэ?
зочин 2026-01-22 202.179.18.181
Үүнийг бичигч газар зүйн мэдлэгтээ анхаарна уу.