"Цагаан сарыг өрхийн санхүүдээ тохируулаад тэмдэглэж сурсан"

"Цагаан сарыг өрхийн санхүүдээ тохируулаад тэмдэглэж сурсан"

"Цагаан сарыг өрхийн санхүүдээ тохируулаад тэмдэглэж сурсан"

Монголчууд цагаан сарын баяраар багагүй зардал гаргадаг. Үүнийг хэрхэн зохицуулж болох, сар шиний баярын худалдан авалт инфляцид хэрхэн нөлөөлдөг зэрэг сэдвээр эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


"ЦАГААН САРААР ЗАРДЛАА ХАС, ХЭМНЭ ГЭЖ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ"

“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

Эдийн засагч Г.Батзориг: 

-Монголчуудын хувьд цагаан сар бол үндэсний томоохон баярын нэг. Тиймээс эдийн засагт эерэг болон сөрөг аль нь ч байлаа гэсэн тэмдэглэхгүй гэх арга байхгүй. Ингээд худалдан авалтын эрэлт ихэсдэг. Тухайлбал, тавгийн идээ шүүс, цагаан идээ, үндэсний хувцас гээд дотоодын үйлдвэрлэлээс худалдан авалт хийдэг. Улмаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа манай улс импортлогч орон учраас зочдын гарын бэлэгт импортын бараа түлхүү худалдан авдаг учир валют гадагшаа урсана. Гэхдээ манайхан гадагшаа их аялдаг болсон. Мөрийнд өчнөөн төгрөгөө гадагш алдсан. Өнгөрсөн жил гэхэд нэг тэрбум ам.долларыг мөрийнд гадагш алдсан байна  лээ. Үүнтэй харьцуулахад цагаан сарын худалдан авалтад энэ хэмжээний мөнгө гадагшаа гардаггүй гэсэн үг. Гэхдээ, их бага хэмжээгээр өрхийн санхүүд дарамт болдог. Ялангуяа өндөр настнуудад нэлээд хүнд тусдаг. Улмаар ахмадууд тэтгэврийн зээл авч сар шинийн баяраа тэмдэглэдэг. Ингээд цагаан сарын дараа амьдрал үргэлжлэх учраас эргээд эм, тариагаа авахаас эхлээд санхүүгийн дарамтад ордог л доо.

Гэлээ гээд бид хүмүүсийг зээл авч цагаан сараа тэмдэглэж болно, болохгүй гэж хэлэх боломжгүй.

Тухайн хүний хувийн асуудал. Гэхдээ хувь хүн өөрсдөө санхүүгийнхээ боломжид тааруулж тэмдэглэх хэрэгтэй. Жилийн жилд л импортын бараанд их мөнгө зардаг, цагаан сарыг хавтгайруулж тэмдэглэдэг гэж ярьдаг. Гэхдээ манайхан цагаан сарыг боловсон өрхийн санхүүдээ тохируулаад тэмдэглээд сурсан гэж харж байгаа. Тухайн хүн өөрөө итгэл үнэмшлээрээ энэ баярыг тэмдэглэж байгаа, тэндээс магадгүй маш сайхан мэдрэмжийг олж авч байгаа. Тэгэхээр тэг ингэ гэж хэлэх нь зохимжгүй гэж бодож байна. Гарын бэлгийн тухайд, нэг үеэ бодвол юм хөгжөөд зайнаас хямд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болсон байна. Нэг ёсондоо харсан болгоноо авах биш олон боломжууд бий болсон байна. Гэхдээ тухайн хүндээ үнэ цэнтэй байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

Тэгэхээр сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих мөн мөнгийг бэлнээр өгөхийг илүүд үздэг болоод байна. Ийм уриалгуудыг ч нэлээд гаргадаг болсон байгаа.

Гэхдээ Монгол Улс хэрэглэгч улс учраас хүндээ өгсөн мөнгө эргээд гадагш урсахыг үгүйсгэхгүй л гэж хардаг. Дээрээс нь цагаан сар төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, учирдаг баяр учраас сүүлийн жилүүдэд ах, дүүгээрээ нийлж нэг ресторанд тэмдэглээд зардлаа хувааж төлж цаг хугацаа санхүүгээ хэмнэдэг болсон байна. Ингээд хүүхдүүддээ бэлэг, мөнгө өгдөг  томчуудад гарын бэлэг өгөхгүй байх зэргээр зохион байгуулалтад ордог болсон. Энэ мэт давуу тал, зардал бага, санхүүдээ тохируулж баяраа тэмдэглэж болно доо. Дээр хэлсэн, өв уламжлалаа хадгалаад энэ мэт зохион байгуулалттай тэмдэглэж болж байна түүнээс зардлаа хас, хэмнэ гэж хэлэх боломжгүй. Өөрсдөө сайн төлөвлө, урьдчилж бэлд л гэж хэлнэ.

Инфляцын хувьд бороо орсны дараа шүхэр эрэлттэй болдог шиг баяр дөхөхөөр бараа, бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд өсдөг. Энэ нь угаас зах зээлийн зарчим.

Тиймээс цагаан сар болох нь тодорхой учраас санхүүгээ төлөвлөөд эртнээс бэлдэж сурах нь зүйтэй.

Тухайлбал, арваннэг, арванхоёрдугаар сард идэшний үеэр ууц, битүүлэг махаа бэлдэх гээд. Мөн цагаан идээ ундаа орох нь тодорхой учир эрт л бэлдэх шаардлагатай. Энэ бол хувь хүний зохион байгуулалтын асуудал. Үнийн өсөлтөд төр оролцох боломжгүй. Товчхондоо, төр оролцсоноор эерэг өөрчлөлт авчирдаг кэйс байхгүй.

"ТОМООХОН БАЯРУУД БОЛОХЫГ МЭДСЭЭР БАЙЖ ТУЛГАЖ ХУДАЛДАН АВАЛТАА ХИЙДЭГ НЬ МАШ БУРУУ" 

Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюун:

-Энэ олон баяруудыг санхүүгийн дарамт багатай даван туулахын тулд хамгийн чухал нь төлөвлөх. Яаж төлөвлөх юм. Угаасаа энэ баярууд болох нь тодорхой тийм үү. Уг нь бол тулгаж биш өмнө нь буюу бараг он гарлаа, цагаан сар боллоо үүний дараагаас эхлээд ирэх жилийн баяруудаа төлөвлөж байх хэрэгтэй. Ингэхдээ гэр бүлийнхнээрээ хамт сууж байгаад хэн, хэн хэдэн төгрөгт юу авах юм. Хоол, хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулах юм гээд жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд нэг зарлага гарна даа. Үүнийгээ орлоготой харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орлого зарлага хоёр дандаа хамт явж байх ёстой. Дээр хэлсэн гэр бүлийн нийт гишүүдийн зарцуулах зарлагаа төлөвлөөд гарсан мөнгөн дүн чинь орлогоос чинь хэтэрч байвал зардлаа танах юм уу,  түүндээ тохируулж орлогоо нэмэгдүүлэх юм уу гэдэг асуудлаа шийднэ. Төлөвлөлтгүйгээр санхүүгийн асуудлыг шийдэх боломж байхгүй шүү. Төлөвлө гээд хэлэхээр манайхан “хувь хүн төлөвлөнө гэж юу байх вэ, байгууллагын асуудал” гээд байдаг.

Гэтэл бодит амьдрал дээр санхүүгийн төлөвлөгөөг нарийн хийж байж санхүүгээ удирдана.

Манайхны гаргадаг алдаа нь шинэ жил, цагаан сар болох нь тодорхой байтал эртнээс бэлдэж, төлөвлөж орлого зарлагаа тооцдоггүй, үүнд зориулж мөнгө хадгалдаггүй. Тулаад ирэхээр мөнгө нь хүрдэггүй, эргээд өр тавьдаг. Тиймээс тэмдэглэлт  баяруудыг зардал багатай яаж тэмдэглэж болох вэ гэдгээ шийдэх ёстой. Энэ шийдлийг гэхдээ өмнө нь тооцчихсон байх ёстой л доо.

Манайхны хамгийн том алдаа тулгаж асуудлыг шийддэг, энэ маш эрсдэлтэй.

Монголчуудын дийлэнх нь урьдчилж юмаа бэлдэггүй гэсэн судалгааны үр дүн байдаг. Тухайлбал, үндэсний томоохон баярууд болох цагаан сар, наадмаар иргэд ихэвчлэн үндэсний дээл хувцсаа өмсөх нь тодорхой байдаг. Гэтэл цагийг нь л тулгаж байгаад дээл, хувцасаа хайж эхэлдэг. Цаг нь тулсан үед илүү өндөр үнээр муу сонголт хийх нь элбэг. Энэ нь эргээд дараа дараагийн сард  санхүүгийн дарамт, эрсдэл бий болгодог. Би нэг зүйлийг байнга хэлдэг “санхүүгээ төлөвлө өө” гэж. Сард хэдэн төгрөгийн орлоготой юм, эргүүлээд тухайн сард ямар ямар зарлага гаргах юм. Үнэхээр авах шаардлагатай, хэрэгцээтэй юу гэдгээ тооцоолж, эрэмбэлэх нь маш чухал.

Тухайлбал, нэг өрх цагаан сард гурван сая төгрөг зарцуулна гэж тооцъё. Тэгвэл ирэх жилийн цагаан сар хүртэл сар бүр хэдэн төгрөг хадгалах вэ гээд тооцоолоод сар бүр түүнд зориулж хадгалж сурах хэрэгтэй.

Ингэж чадвал гэнэт их хэмжээний мөнгө хэрэг болж өр тавьж, санхүүгийн дарамтад орохгүй. Дээрээс нь миний харж байгаагаар ганцхан өдөр хэрэглэх баярын хэрэгцээнд маш их хүнсний бүтээгдэхүүн авдаг. Буцаагаад нөгөөхөө хэрэглэж чадахгүй хаяад байна уу гэж боддог. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрт нь шинээр авах хэрэгтэй. Ингэвэл хаягдал, зарлага бага гарна. Дээрээс нь манайхан хамгийн наад зах нь худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнээ бүрэн ашиглаж дуусдаггүй. Эм авсан ч дутуу хэрэглэдэг. Идэж уух зүйл авсан байлаа ч заримыг нь муутгаад хаядаг. Хувцасны тухайд нэг, хоёр өмсөөд дахин хэрэглэдэггүй, шүүгээний буланд байж л байдаг. Энэ мэт илүү, ашиггүй зарлага их гаргадаг. Нэг ийм үг байдаг. “Өнөөдөр та илүү зарцуулж байгаа бол маргааш түүний дараа өдөр ирээдүйд тэр мөнгөө олохын тулд хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй” гэж. Өөрөөр хэлбэл, хэмнэж болох байтал манайхан тэгдэггүй.  Аливаа дадлыг суулгахад тууштай байдал хамгийн чухал. Тэгэхээр дор хаяж гурван сар тогтмол төлөвлөх нь чухал. Эхлээд заавал бүртгэнэ. Бүртгэхгүйгээр төлөвлөгөө гаргана гэж байхгүй. Хэдэн төгрөгийн орлого орж ирэх юм, үүнээс хэдэн төгрөгийг юу, юунд зарцуулах юм гээд бүртгэчихнэ. Үүнийхээ дагуу төлөвлөгөө зохионо. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ 2026-01-22 59.153.113.33

Яг үнэн ,хүнд таалагдах гээд өрөнд орж болохгүй манайх архи дарс огт гаргадаггүй,бэлгэнд бүх хүмүүст 10к өгдөг,ууц өвчүү тавьдаггүй мах чанаад болоо.

Avatar

ИРГЭН 2026-01-22 66.181.189.141

Монголчуудад нийтээрээ шахуу нэг дутагдал байнаа!! Нэрэлхүү атаархуу бүдүүлэг хүмүүжилгүй, дээр нь бэлэнчлэх амар хялбар аргаар хурдан баяжих гэсэн нийгэмийн өвчинтэй болжээ!!! Энэ өвчин нь МАН – олон жилийн уйгагүй бодлогын үр дүнд Монгол хүн ийм нонж дорой болж хувирсан байна харамсалтай!!! МАН бодлогоор Монголчууд удахгүй ухамсаргүй боолууд болох байхаа!!!

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.184.219

ямар байдлаар яаж тэмдэглэхээ ард иргэд өөрсдөө мэдэж байгаа шүү дээ.ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцсан ажилаа сайн хийвэл улс орон маань хөгжих болно гэдгийг ойлгодог болоосой.

Avatar

Иргэн 2026-01-22 66.181.189.141

Ард иргэд маань мэддэг чаддаг байсан бол Монгол улс хөгжилгүй, иргэд нь ажилгүй анхиаагүй ядуу байхуу??? Наад эрдэмтэн багш чинь амьдралд хэрэг болох юм зөвлөад бн хүнээс үг сонсож сурчихаад бэлэнчил!!!

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.185.187

Үнэн үнэн , ядуугаа гайхаад өр тавиад баяр болгоныг тэмдэглэнэ. Ямар ч зохион байгуулалт байхгүй.

Avatar

ахмад настан 2026-01-22 59.153.86.82

эдийн засагчийн нүдээр харж ярих нэг эсрэг талд нь өдрөөс өдөр бараа бүтээгдхүүн ,үйлчилгээний үнэ өсөж байдаг монголд хэрглээнд бага дунд орлоготой иргэд сөхөрч байхад ийм юм яриад хээвнэг суух ч гэж дээ .

Avatar

Нэргүй 2026-01-22 122.201.31.10

харин тийм учраас л төлөвлөөд сур гээд байгаан бишүү малаа

Avatar

Зочин 2026-01-22 202.9.46.83

Амныхаа зоргоор ярих юм.тэр хураагаад бага бага юм авах тэр мөнгө чинь хаана бна.

Avatar

Нэргүй 2026-01-22 122.201.31.10

ажил хий амьсгаа минь

Avatar

Ман 2026-01-22 202.9.46.63

Угаасаа 0 заагаад өр зээлтэй хасах руугаа ороод удсан өрхийн төсөвтэй ард түмэн хэрхэн шинэлэхүү?!?

Avatar

Нэргүй 2026-01-22 202.9.40.201

Худлаа шахгаад бгаарай сдагууд х***а манжууд бодлгоор юу гэж худлаа яриа гаргж шааж яриасгаргн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж