Станц дэлбэрсээр, тэрбумтан төрсөөр…

Станц дэлбэрсээр, тэрбумтан төрсөөр…

Станц дэлбэрсээр, тэрбумтан төрсөөр…

Эрчим хүчний салбарт Б.Чойжилсүрэн, Н.Тавинбэх нараас өөр хүн байхгүй юм шиг томилгоог үе, үеийн Засгийн газар хийсний горыг өнөөдөр монголчууд улсаараа эдлээд сууж байна. ДЦС-IV-т гэмтэл гарснаар идэр есийн жавар тачигнасан энэ өдрүүдэд нийслэлчүүд цахилгаангүй, усгүй, дулаангүй болов. Байр сууцаа нам даралтын зуухаар халаадаг гэр хорооллын иргэд дэлбэрч үхэхгүйн тулд галаа манадаг ажилтай болов. Нэг бүдэрхээр долоон бүдэрнэ гэгчээр Бөөрөлжүүтийн станцад бас асуудал үүсэх нь тэр. Хойд хөршөөс гал гуйя гэвч, чадлын дутагдалд орсон тул илүүчлэх нөөц байхгүйгээ сануулжээ.

ДЦС- IV-ын ерөнхий инженер П.Болдбаатарын тайлбараар өнгөрсөн хугацаанд тус станц турбинуудаа шинэчилсэн бол зуухнуудаа шинэчлээгүй. Нэг зуух зайлшгүй шинэчлэх шаардлага бий. 90 сая ам.доллароор 1.6 жилийн хугацаанд нэг шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ боловсруулагдсан байдаг. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал бэлтгэл нөөц тоноглолтой буюу их засвар хийх боломж нээгдэнэ. Мөн 30, 000 айлыг цахилгааны эх үүсвэрээр хангах боломж нээгдэнэ. Одоо зуухыг засварлаж байгаа ч ахиад хаана гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй.  Энэ асуудлыг  2018 оноос хойш тавьсан ч шийдээгүй” гэж учирлав.

Өөрөөр хэлбэл, тус станцынхны хувьд найм дахь жилдээ тогоогоо шинэчлэх асуудлыг хөндөн тавьж байна гэж хэлж болно.

Харин салбар хариуцсан сайд Б.Чойжилсүрэн “2022 оны наймдугаар сард ажил авснаас хойш “ДЦС-IV" -ын есдүгээр зуухыг шинэчлэхэд шаардлагатай 360 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулахаар хөөцөлдөөд чадаагүй” гэх арчаагүй тайлбар хийх нь тэр. Хоолойд тулсан асуудлаа салбарынхан нь хэлээд байхад сайд нь шийдүүлж чадахгүй өдийг хүргэсэн бол албан тушаал хашихын хэрэг юусан билээ.

Нөгөөтэйгүүр, нэг үеэ бодвол, эрчим хүчний салбар амьсгаа авахтайгаа болсон. Хэдий төр инфляци үйлдвэрлэсэн муу нэр зүүсэн ч 2024 оны арваннэгдүгээр сард цахилгааны үнийг бодит өртөгт нь ойртуулах зорилгоор нэмснийг хүн бүр л санаж буй болов уу. Үнэ өсгөсний үр дүнд эрчим хүчний салбар өнгөрсөн 2025 онд 550 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байдаг. Олон жил алдагдалтай ажиллаж ирсэн салбарт шийдэх асуудал их байж болох ч зээл тусламжаар чамгүй хөрөнгө оруулалт хийснийг мартах учиргүй. Харамсалтай нь, энэ бүхэн элсэнд ус асгасан мэт алга болсоор ирсэн.

Гэвч эцсийн дүндээ дарга, даамал, сайд мяндагтнууд нь тэрбумтан болтлоо баяжиж хөлжсөнийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас явуулсан баривчилгаа харууллаа гэж хэлж болно.

Жишээ татвал, 2020 оноос Эрчим хүчний сайд, сайдаас буугаад Төрийн нарийн бичгийн дарга, ДЦС-III-т Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч, ДЦС-IV-ийн ерөнхий захирал гээд бүхий л том албан тушаалыг хашсан Н.Тавинбэхийг АТГ-аас албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган, шүүхийн шийдвэрээр цагдан хориод байна.  Түүний хамаарал бүхий 21 газарт нэгжлэг хийхэд олон тооны  үл хөдлөх хөрөнгө,  үнэт эдлэл илэрсэн.

Үл хөдлөх хөрөнгүүдийнх нь нийт үнэлгээ 400 тэрбум төгрөг даваад байна. Нэг үгээр хэлбэл, ДЦС-IV-ын нэг тогоог шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө Н.Тавинбэхээс илэрсэн гэсэн үг юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер П.Товуудоржийг саатуулсан. Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдын алба хаших үед П.Товуудорж зөвлөх нь байсан бөгөөд долоон тэрбум төгрөгийн тендерийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр авсан нь 10 аймагт баригдах байсан дулааны цахилгаан станцтай холбогдож буй. Бас л бөх зүрх шүү, сайдын алба хашиж байж, долоон тэрбум төгрөгийн тендерийг зөвлөхдөө өгдөг.

Мөн энэ хэрэгт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямааг холбогдуулан шалгаж байна. Харин сайд Б.Чойжилсүрэн БНСУ-ын Эским банкнаас авсан зээлээр хэрэгжихээр төлөвлөгдөөд бүтэлгүйтсэн энэхүү төсөлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхдаа шийдсэн асуудал гэж илээр заасан бол далдаар Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар луу “чулуу” нүүлгэх болсон. Харин сайд асан Ч.Хүрэлбаатар “Товуудоржтой 2012 оноос хойш гэхээр 13-14 жил холбогдоогүй, уулзаагүй л яваа юм байна. Заа тэгээд Товуудоржийн ард Хүрлээ байгаа гээд захиалга өгөөд гүтгэлэг зохион байгуулаад байгаа нөхөрт хандаж хэлэхэд хүн чанартай бай, орооцолдоод байгаа асуудлууддаа эр хүн шиг ханд, шуналаа тат, хөгийн зангаа боль гэж зөвлөе” гэж нүүр номоороо дамжуулан “жиргээд” байна.

Сайд Б.Чойжилсүрэнг салбарынхаа асуудлаар УИХ-д тайлан тавих бүрт нэг асуудал хөндөгдөж ирсэн нь “Эрчим хүчний салбарт хөрөнгө мөнгө дутаагүй, сэтгэл дутаж байгаа шүү” гэх гишүүдийн үг үнэний ортойг цахилгаан станц нь дэлбэрч, осол гарсаар байгаа ч тэрбумтнууд төрснөөс харж болно.

Өөрөөр хэлбэл, энэ салбарт нэг том цахилгаан станц барьж байгуулъя, хэзээ мөдгүй эвдэрч болзошгүй техникүүдээ шинэчилье гэх сэтгэлтэй хүн томилогддоггүй, зөвхөн хэрэгжих төслөөс хувьдаа мөнгө унагаж, хумслах, техник хэрэгсэл бараа материал шахах зорилготой зангиа зүүсэн хулгайч нар томилогдож иржээ гэж хэлэхэд хатуудсан болохгүй л болов уу.

Ийм шимэгч нартай байхад эрчим хүчний салбар элгээрээ хэвтэхгүй гээд яах билээ.  Хэчнээн ч зээл тусламж, төсвөөс хөрөнгө оруулалт хийгээд ёроолгүй сав шиг л алга болно. Уг нь ДЦС-III-т өнгөрсөн жил дэлбэрэлт болж, хүний амь нас эндсэн харамсалтай үйл явдал болсон. Дахиад ийм асуудал гаргахгүйн төлөө салбар хариуцсан сайд нь ажиллах ёстой байтал чадсангүй. Харин осол гарсны дараа "Хүн солиод асуудал шийдэгдэхгүй" гэдэг тайлбар хийгээд зогсож байх юм.

Энэ асуудалд Засгийн газар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй бол өнөөдөр цахилгаан хязгаарлаж байна, харин маргааш улсаараа харанхуй болж хөлдөх вий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-22 202.126.90.68

Яагаад ийм намаараа луйварчин хулгайчид байдаг юм бэ.

Avatar

Зочин 2026-01-22 194.230.148.164

Энэ хогын луйварчин Чойжилсүрэнг шууд зайлуулах хэрэгтэй. Тэгээд өгдөг газарт нь өгөөд шалгуулахад энэ хулгайчаас их юм гарна шүү….

Avatar

Нэргүй 2026-01-22 202.9.40.46

МАН-ын тараан, энэ хулгайчдыг бүгдийн шоронд хий!

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.121.235

УТаанбаатар нь одоо Хөлдүүбаатар боллоо. Эзэн бхгүй. Тэгвэл Ордон байгаа хэсгийг хөлдөөчихмөөр бна. Бусад газруудыг үлдээгээд. Тэгвэл нэг хөдөлж магадгүй үхэрнүүд юм болов уу.

Avatar

Нэргүй 2026-01-22 59.153.115.17

тавиа Товуу хоёроооо гэж.

Avatar

Нэргүй 2026-01-22 223.118.51.119

bugdiign buudaj alaad. hamag hurungiig n huraaj av

Avatar

ЗАГАСИТАЙ ИЖИЛ ЮМ 2026-01-22 122.201.31.215

Эрчим хүчний салбар бол авилагт автаж өтсөн загас загас хаанаасаа өтдөг вэ? яг зөв! Толгойн хэн билээ. Захын жижиг байцааг ч нар нь хүртэл ААН үдээс хавар болгон элдэв торгууль хууль ярж байгаад авлига нэхдэг. Энэ систем тэр чигээрээ авлигад өтсөн загас гэсэн үг. Энэ салбарт эхлээд зоригтой ариутгал хийж авилгийн бузраас нь арилгаж байж л эрүүлжинэ. Толгой нь бол ямарч сэхэлгүй муудаж өтсөн байх.

Avatar

Bean 2026-01-22 185.227.134.149

Hichneen iim humuusig shorond hiisen ch iluu suuri asuudluuda shiidehgu bol dhiad l olon luiwarchid garch irn. Ene humuus bol zgr niigmiin shinj temdeg. Hichneen shorond hiisen ch orloh humuus zunduu bga.
Tom uurchlultuud hiihed ch dundaj ard irgediin amidral denduu hetsuu, uragshilj chadahgui gatsaand ortson n haramsaltai. Duu hooloigoo il bolgoj chaddag zaluuchud maani c tsalingaas tsalingiin hoorond amidrad, eswl gadagshaaga ywchih ym. Zuw uurchlult hiiy gesnud ch daramtluulad taarn negere

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.116.82

Баянзүрх Сонгино хайрхан гэж хоёр хөлтэй малуудаас Монгол улс ганц болж байна. Эдгээр явдаг жорлонгууд Монголыг минь дуусгах нь гарцаагүй боллоо.

Avatar

Нэргүй 2026-01-22 122.201.31.104

Монголчууд минь ээ!!! Бид хэдий болтол тэсэх вэ? Ийм урагшгүй сайд дарга нартайгаа байсаар байх уу? Ээлжит бус сонгууль явуулах талаар бодсон нь дээр байхаа. Энэ арай дэндэж байна. Хотын төвд тог тасраад 3 цаг гаран боллоо. Одоо халаалтгүй боллоо.

Avatar

Зочин 2026-01-22 49.237.188.82

Тавинбэх бол ёстой Монголд хэрэгтэй хүн. хэнийг баяжсан гээд уурлаад үхэх гээд байгаа юм бн

Avatar

Учрал 2026-01-22 64.119.29.46

Сүүлийн 2016 оноос хойш захирал бсон хулгайч нарыг дандаа ардын намын их хурлын гишүүд сайд нар тавьсан шүү дээ хуучин бол арай ийм их алдагдалтай ингэж ажиллаж бгаагүй шүү дээ одоо ажиллаж бгаа хүмүүс мэднэ дээ арай бна

Avatar

Болд 2026-01-22 64.119.29.46

Энэ салбарын нэр хүнд унагасан хулгайч нарыг хурдан зайлуулаад өөр хүмүүс тавьсан дээр шүү дээ сайд хурдан арга хэмжээ аваа ч

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.180.81

Чойжоо, Хүрэлбаатар мэтийн сангийн яам, эрчим хүчээр мэргэшсэн хулгайчдын гай өнөөдөр гэрт орж ирээд хөлдөөж а**х нь!!!!!!!!!!! Тог цаашаа, хөлдлөө!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2026-01-22 66.181.180.81

Чойжоо, Хүрэлбаатар мэтийн сангийн яам, эрчим хүчний салбараар мэргэшсэн хулгайчдын гай өнөөдөр гэрт орж ирээд хөлдөөж а**х нь!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-01-22 202.21.115.186

Хариуцсан салбар нь ийм байхад аймгийн ойд зориулж өчнөөн тэрбумаар нь салбарынхаа төсвөөс өгөж тэнэгтсэн гарт хариуцлага тооцдог төр засаг алга!!! Аль дээр дээлээ нөмрөх болзлоо хангачихсан хулгайч шд уул нь.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.177.228

Чойжоо өөрөө станц барьж байгаа. Яахаараа Тэц4 ийг засах билээ

Avatar

Нэргүй 2026-01-22 192.82.92.41

албаар нэмэлт хөрөнгө шахаж гаргуулах гэж ид хүйтнээр доголдол үүсгэсэн, одоо дахиад үүсгэнэ, тэр нь цагаан сараар

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.116.82

Үе үеийн ТЭЦ дөрөвдүгээр станцын дарга нар хэмжээгүй баян тансага амьдарч байсан. Хулгайчын түүх гэдэг маш үнэн үүнээс өөрөөр яаж хэлэх вэ дээ. Орос улс ерөнхийлөгч байсан хүндээ ял өгч чадаж байна. Манайх энэ эрчим хүчний хүмүүстэй хариуцлага ярихгүй юмуу? ? ?

Avatar

- opasnieyU? 2026-01-22 50.147.160.114

barsyk stolen; saitaar zasaglyyljwr

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.89.128

Өнөөдөр 2026.01.22-ны 12:20 цагт Удирдлагын академи орчимд гэнэт тог тасарлаа??!!!

Avatar

Azaa 2026-01-22 122.201.31.207

bi 12 toi ch ene zuil bola rai hertch baian ene muu chojil ba busad taakhilgaanii said uud zugeer l arduudaasaa mungu shavkh gej ydsan muusain sh*t nuud ukhekhdee 9uyeer ni horikh yostoi novhsnuud

Avatar

4 2026-01-22 103.229.122.201

Ер нь төрийн өндөрлөгт байгаа хариуцлагатай ажиллах үүргээ умартсан удирдлагуудыг халдаг системтэй баймаар юмаа

Avatar

Нэргүй 2026-01-22 202.179.24.90

зүй бусаар баяжигсдын хөрөнгийг хурааж станцынхаа тогоо турбиныг шинэчлээч. яаж ч чадахгүй байгаагийн шалтгаан нь өөрсдөө бас адилхан хулгайлагсад байхгүй юу.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.164.23

Хохинээ хохинээ хохинэ, хар үүрээр дээлээ өмсөж жайжигнаж очоод 50к гаар МАН-д саналаа зараад бай….МАН-ы хувьд оркууд нь нэг удаагийн амны цаас төдий. Сонгууль дууслаа оркуудын амьдрал жалганд, МАН гишүүн далайн эрэг дээр оркуудаа мадалсан талаараа сайрхан ярьж виски шимээстэй. Сонгиохайрхан гэж жинкэн оркуудын өлгий нутаг байна, Сонгино хайрханыхан хөлдүүл өөрсдөө хариуцаарай

Avatar

Нэргүй 2026-01-22 103.57.94.242

Хөлдөөж байж, тасалж байж Тэрбумтнууд төрсөөр

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.178.243

Хөлдлөө өдөрт 3 удаа 2 цагаар таслаад байхдаа яахав дээ

Avatar

Иргэн 2026-01-22 66.181.165.93

огцруулаачээ, өөрсдөө баяжаад байдаг, улс иргэдээ гэсэн сэтгэлгүй юмнууд сайн дураараа огцордог ч болоосой.

Avatar

Нэргүй 2026-01-22 59.153.114.96

Монголын Авилгачидын Нам гэж бгаа.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.57.94.242

Ёстой гоё Гарчиг байна. Яг үнэн ийм л байгаа нь үнэн юм чинь

Avatar

MAN 2026-01-22 202.9.46.63

Хулгайчуудын нам төр!

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.187.93

эх орноосоо урвасан гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-01-22 103.57.94.242

Хаана байгаа эх орон бэ, Дарханы замыг бас станцаас өөрцгүйгээр засуулсан. Яривао бас л эх орноосоо урвасан үйлдэл байсан

Avatar

Нэргүй 2026-01-22 203.23.49.145

хэ хувьдаа авах гэж л зориуд асуудалтай алдагдалтай болгодог юм байлгүй улсад заавал байх төрд заавал байх ёстой салбар

Avatar

Нэргүй 2026-01-22 188.162.254.93

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

сонгогч 2026-01-22 202.9.47.72

ХУЛГАЙЧУУД ХЭДЭН ИХ НАЯД, ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ, УЛСАА СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТАГНУУЛ, АУДИТОРЫНХАН ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ ?

Avatar

ss 2026-01-22 180.149.98.126

тавинбэх бол маш сайхан сэтгэлтэй хүн шүү: Ядарсан хүмүүст байнга 5,10 цаас илүүчилж байдаг буян нь дэлгэрсэн ах байгаа юм.

Avatar

Сонгогч 2026-01-22 203.169.48.150

чамаас хулгайлсан мөнгөнөөсөө чамд өчүүхэнийг өгсөн байх даа, эргүү дагз

Avatar

Нэргүй 2026-01-22 59.153.112.112

Сэтгэл дутсан гэхээс илүү УИХ, ЗГ-т эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар анхан шатны мэдэгдэхүүн байтугай 5-р ангийн физикийг мэдэх хүн алга. Луйвар хийхээс өөр зүйлийг мэдэдгүй бололтой.

Avatar

Нэргүй 2026-01-22 202.70.43.34

Манай Монголд Хууль Засаглах бус бас Стандарт хаана ч хэрэгжихгүй зүгээр л Эрх Мэдэлтнүүд ба Тэдний Ойр Холын хамаарал бүхий хүмүүс л хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг хэрэглэж эдлэн бусдыхаа боломжийг хулгайлж баяжиж бна даа хөөрхийс

Avatar

Балбар 2026-01-22 64.119.29.46

ЭХСалбарыг ганхүү дава₮сүрэн тавинбэх чойжилсүрэн эд нар илгээр нь хэвтүүлсэн хүмүүс шүү дээ дандаа чадвартай хүмүүсийг өөр нам гээд солиод тоноглолын үнэ мэдэхгүй өөрсдийн хүмүүсээ тавиад бүх станцууд алдагдалтай ажилдаг бсон шүү дээ одоо салбарынхан дуугарч эд нартай хариуцлага тооцох бсон шүү дээ

Avatar

Зочин 2026-01-22 202.131.230.163

Дэлбэрээд байсан юм байхгүй ээ. Тоног төхөөрөмжийн доголдол гарсан бна. Зассан бна. Монгол улсад болохгүй л юм гарвал гуяа алгаддаг хүмүүс их болжээ. Юм л бол төр засаг руу дайрна. Хүн аваарт орно баярлана. Тог тасарвал баярлана. Хүн угаартвал баярлана. Хүчин хийвэл баярлана. Бүх муу муухай бүхнийг төр засагтаа холбоно. Энэ бол ардчилал нэртэй өгөрсөн 30 жилий ялзларлтай холбогдоно. энэ бүхнийг ардчилалгчид гэж цээжээ дэлддэг хүмүүстэй холбогдоно. Хамгийн түрүүн энэ хүмүүсээс монгол улс сал.

Avatar

Эргүү малд 2026-01-22 59.153.114.21

Гуцна биз эргүү мал. Танай МАН сүүлийн 3 сонгуулиар завсаргүй төр барилаа бүтэн 12 жил. Тэгээд сайжруулах нь яасийн? Та нарын байж байгаа цайрй чинь энэ

Avatar

Буджав 2026-01-22 64.119.29.46

Эн станцуудад мэдлэг чадваргүй ашиг сонирхолын зөрчилтэй хулгайч нарыг нам харгалзан их хурлын гишүүдийн үгээр зах ралаар тавьдагыг болоих хэрэгтэй энэ салбарт маш чадварлаг үндсэн үйлдвэрлэлээ 10 хуруу шигээ мэддэг хүмүүс их бий шүү дээ буруу хүн тавьсанаар алдагдал ихьэй дотор нь бгаа инженерүүдийн үгээр буруу тоноглолд засвар хийгээд ийм байдалд хүргээд бна шүү дээ хулгайч нараа яаралтай солих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-22 202.55.191.194

ЧОЙЖИЛСҮРЭН САЙДЫГ ОДОО БУУЛГА. ГИШҮҮНЭЭ ХИЙЖ БАЙГААД 28 ОНД ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАСАН ДЭЭР. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР УНАЖ ДУУСЛАА. МОНГОЛ УЛС Ч ДАЙН БАЙЛДААНТАЙ УКРАЙНААС ДУТАХ ЮМ АЛГА.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.57.94.242

Дотоодын самуун үүсгэсэн Чойжилсүрэн, засварын мөнгөөр тэр Увсынхаа наадмыг хийсэн

Avatar

Зочин 2026-01-22 64.119.29.46

ЭХ салбарт чадвартай мэргэжлийн хүмүүсийг яаралтай албан тушаалд нь эхний ээлжинд тавь намчирхаж болохгүй аль нам байх нь хамаагүй үүндсэн үйлдвэрлэлээ мэдэхгүй хөдөлгүүр хаалтны үнэ мэдэхгүй зүгээр нэг эдийн засагч хүн хэрхэьч тавьж болохгүй шүү түүнээс чинь болж зардал буруу тоноглолд засвар хийгээд станцууд алдагдалтай ажиллаад бна шүү дээ зөвлөх хийдэг хүмүүс нь сайн хэлээд өгөх хэрэгтэй шүү дээ

Avatar

судлаач 2026-01-22 202.21.116.2

Чойжилсүрэн гэдэг энэ эргүү сайдаа үтэр түргэн халаачээ. Дорвитой арга хэмжээ авч чадахгүй ийм ү****ц сайдаар яах юм вэ? Тэр Доржханд гэж нэг солиотой нөхөр байна. Юуны чинь Үндэсний хорооны дарга байхав дээ. ХИй хоосон чалчихаас хэтрэхгүй энэ новшнуудаа халж явуул.Хэрэгтэй хэрэггүй олон мега төслүүдээ зогсоо.Харанхуй, бас хөлдөж үхэх гэж байж гоё юм ярихаа болих хэрэгтэй.

Avatar

зочин 2026-01-22 66.181.186.174

Монголын эдийн засэийг жинхэнэ булшлагчид бол ардчилал гэх үгээр үнэн нүүрээ халхалсан бүлэг хулгайч луйварчид, Төрд гарах бүрдээ монголын эдийн засгийг зөвхөн сүйрүүлж байсан түүхтэй,Төрийн данс улайлгаж өр зээлэнд унагаж,нийгмийн өмч идэж ууж иргэдийн амьдралыг хүндрүүлдэг, Харин МАН төрд гарч л энэ бүхнийг засч бизнесийн орчин иргэдийн амьдралыг хэвийн болгодог, Цахилгаан станцад багахан эвдрэл гарангуут МАН-ын нөхөд рүү цус харсан чоно шиг дайрч,араатан авирлаж байгааг иргэд харж байна

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.177.210

наад хар чойжоо чинь эргүү пиздаа бишээ. жинхэнэ толгой нь ажилласан луйварчин, тонуулч дээрэмчин.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.168.8

Мэргжлийн бус авлигачин хүмүүсийг томилж, салбарыг улсыг ийм байдалд хүргэсэн Данхад хариуцлага тооцох хэрэгтэй. Чойжилсүрэн гэж хувхай дөрвөд чадахгүй байж мөнгөөр сайд болдог очсон яам, салбар нь дандаа асуудалд орж, асуудлаа шийдэлгүй суусаар огцордог зүгээр чадваргүй сэтгэлгүй гэдгээ зөвндөө харуулсан да. Энэ тавинбэх гэх ацыг бол бүүр мэдэхчгүй шууд шоронд нь хийх хэрэгтэй бусдад том сануулга болгоорой

Avatar

сонгогч 2026-01-22 202.9.47.72

МАН- г тэрбустан хулгайч нартай нь хамт булшлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.178.75

10 хувийн даваасүрэн гэж нөхөр маш олон шинээр баригдах станцыг зогсоож улс орондоо маш их хохирол учруулсан нөхөр байгаа шүү. Чойжоо яах вэ чадлаараа станцыг ашиглалтанд оруулаад энэ. Даваасүрэн гэж нөхөр үргэлжлүүлээд байсан бол дуус дуус

Avatar

Угаасаа л хулгайч нам 2026-01-22 64.119.29.63

Хулгайч, луйварчин, эх орныхоо хөгжилд хоноцын сэтгэлээр ханддаг МАН-аа дахин дахин сонгоод байвал тэд дахин дахин хулгайлсаар л байх болно. Угаасаа л хулгайч нам

Avatar

зочин 2026-01-22 66.181.160.79

Хүн солиод нэмэргүй ээээ!!!… Төр барьж байгаа намаа соль !!!…

Avatar

ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-01-22 202.21.110.94

ЧОЙЖИЛ СҮРЭНГ -ЦООЖИЛЪЁ……..ТАВИНБЭХИЙГ ТАВЬЖ ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ…………

Avatar

zochin 2026-01-22 59.153.112.30

tog baihgui,
benzin baihgui,
huuhdiin mungu baihgui
huvitsaani mungu baihgui
Dampuursan uls.

Avatar

элбэг ац нь бна 2026-01-22 202.131.239.190

ТЭЦ-ИЙГ ШИНЭЧЛЭХЭД БОДИТООРОО ТИЙМ ИХ МӨНГӨ ОРОХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАНДАА МӨНГӨ УГААЛТЫН ХЭРЭГСЭЛ, ХЭДЭН ЗУЗААН ХАНАТАЙ ГАНТАЙ ЛИСТ, ТРУБА АВААД Л НИЙЛҮҮЛЭЭД ГАГНАХАД ЮУ НЬ ИХ МӨНГӨ БОЛОХ ВЭ ДЭЭ УЛС ТӨРЧИН НАМЧИН, БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЭЭР ҮЕЭС ҮЕД МӨНГӨ УГААЖ ИРСЭН, ЭМ СИ ЭСЧИН БАНТАНШАТАР БАЯНХОНГОРЫНХОНЫ ЭЭЛЖЭЭ АВЧ ЭХЭЛЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ ТЭНЭГ ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН ХҮҮРЭНСҮГИЙН ЗАМНАЛААР ЖАЛГАНД ОРЖ

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.186.68

Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн фсдакуудыг барьж авч навс Непальдах хэрэгтэй. Чойжилсүрэн хулгайч хэнд мөнгө төлж 2028 он хүртэл сайд хийх гэж тохирцон яагаад сайдаас буулгахгүй байгаа талаар хөндөөч

Avatar

Болд 2026-01-22 66.181.161.191

АРДЫН НАМД АМЬД БАЙХ ХУГАЦААНДАА САНАЛАА ӨГӨХГҮЙ. АРАЙ Л БАЙНА ШҮҮ.

Avatar

Иргэн 2026-01-22 122.201.19.99

Төрөөс төрсөн тэрбумтан Б.Чойжилсүрэн, Н.Тавинбэх нарын бүх хөрөнгийг хурааж, станц барь

Avatar

иргэн 2026-01-22 66.181.168.8

Яг зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж