
Эдгээр бэлгийг хүлээлгэн өгөх актын баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яо, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайхан нар гарын үсэг зурлаа хэмээн Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.