“Зөгийн Үүр” хөтөлбөрөөр ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө

“Зөгийн Үүр” хөтөлбөрөөр ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө

“Зөгийн Үүр” хөтөлбөрөөр ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө

ХХБ сүүлийн арав гаруй жилийн турш секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилго тавин, жил бүр ажилтнуудынхаа цалинг 10-30 хувиар тогтмол өсгөж ирсэн билээ. 2023 онд ТУЗ-ийнхөө шийдвэрээр нийт ажилтныхаа цалингийн хэмжээг дөрвөн жилийн турш жил бүр 25 хүртэлх хувиар нэмэх “Зөгийн Үүр” хөтөлбөр хэрэгжүүлэх болсоноо зарлаж байсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ТУЗ-ийн шийдвэрээр 2026 онд нийт ажилтныхаа цалинг 20 хүртэлх хувиар дахин нэмэх шийдвэрийг гаргалаа.

ХХБ-ны мэргэжилтний дундаж цалин 2025 онд 1000 ам.доллар хүрээд байсан бол энэ онд дахин нэмэгдэх нь ээ. Инфляцын өсөлт үргэлжилж, иргэдийн амьжиргааны түвшин жил ирэх тусам буурч буй энэ үед цалингийн хэмжээг нэмж буй явдал нь өрхийн амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх бодит алхам юм.

ХХБ 2025 оны турш Udemy, Melearn, Linkedin Coursera, Temenos Learning Community платформуудтай хамтран ажиллаж, давхардсан тоогоор 15,122 ажилтныг ур чадвараа хөгжүүлэх сургалтад хамруулсан бөгөөд нэг ажилтан жилд дунджаар 6 удаагийн сургалтад хамрагдсан байгаа юм. Мөн ажилтнууддаа зориулан хиймэл оюун ухааны TDB SKILL LAB сургалтын платформыг өнгөрсөн онд ХХБ-ны  хөгжүүлэгч нар дотооддоо нэвтрүүлсэн. Ингэснээр цахим шилжилт, хиймэл оюун ухаанаар ажилтнуудаа орлуулах биш, харин энэхүү шилжилтийг ашиглан, ажиллах хүчнийхээ ур чадвар болон хурдыг нэмэгдүүлэх тал дээр анхаарсан билээ.

ХХБ нь эх орны ирээдүй болсон залуусаа ямагт хөгжүүлэн дэмжиж ажилладгийн хувьд зөвхөн 2025 онд гэхэд нийт ажилтныхаа 17 хувь буюу 377 ажилтныг хөндлөн болон босоо шилжилтээр албан тушаал дэвшүүлсэн байна. ХХБ-ны нийт ажилтны 51 хувь Gen-Z үеийнхэн бөгөөд шинэ ажилтнууддаа зориулан “SUPPORT NETWORK ХӨТӨЛБӨР”,  жирэмсэн ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор “TDB PREGNANT EMPLOYEE” хөтөлбөрийг тус тус зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Банкны хэмжээнд удирдах болон ахлах ажилтны 57 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь үйл ажиллагаандаа жендерийн тэгш байдлыг хангаж ажилладгийн баталгаа юм.

ХХБ улирал бүр шилдэг 30 ажилтнаа гадаадад аялах эрхээр шагнадаг бөгөөд 2022 оноос хойш нийт 400 гаруй ажилтнаа Вьетнам, Турк, Дубай, Тайланд, Солонгос, Хятад, Сингапур улсууд руу бизнес болон чөлөөт аялалд хамруулжээ. Удахгүй 2025 оны 4-р улирлын шилдэг 30 ажилтан шагналын аялалдаа гарах гэж байна.

Монгол Улсын хүн амын 45 хувийг 0-25 насны залуучууд бүрдүүлдэг билээ. Иймд гадаад улсад амьдарч байгаа мэргэжилтэн, боловсон хүчнийг татан ажиллуулах замаар хөдөлмөр эрхлэх насны залуучуудыг эх орондоо олон улсын түвшний цалин хангамжтай ажиллаж, сэтгэл хангалуун амьдарч, эх орноо хөгжүүлэх үнэ цэнийг бүтээх нөхцлийг бүрдүүлэхийн тулд ХХБ тууштай хариуцлагатай ажиллаж байна.

Ийнхүү ХХБ-ны ажилтнуудын цалин 2022 онтой харьцуулахад 100 хүртэлх хувиар өсч, “Зөгийн Үүр” хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ.

Бид хэн нэгнийг хүлээх биш  өөрсдөө хариуцлага үүрч, хөгжих тэмүүлэлтэйгээр баг хамт олноороо урагшилж байна. Монгол хүний ур чадварыг зөвхөн Монгол хүн өөрөө бүтээнэ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-22 103.229.120.162

Банкны ажилтнуудын цалин ихээр нэмэгдэж байгаа нь банкны зээлийн хүү өндөр ард иргэд жижиг а.а.нэгжийг мөлжсөний ач тус шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-22 202.126.89.65

Монголын арилжааны банкууд дансны тоогоор хоорондоо өрсөлдөөд байдаг, уг нь банкин дахь нийт активын хэмжээгээр өрсөлдмөөр юм. Мангар юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-22 202.70.43.34

Хувийн компаниудын цалин Монголд бага талдаа дээр нь Компаний дотоод Нийгэм сошиал, хууль засаглал орчин нь тааруу хүнд шүү

Avatar

хаха 2026-01-22 202.70.37.221

л*****н банк шүү. хувьцааны үнээ хараач. юу цалингаа 100% нэмэх. Хаан, Голомт, Хас банкуудыг хар IPO оос хийснээс хойшоо хувьцаа нь өсөлттэй байна. Орхон гэж Энхбаярын эхнэр Цолмон гээд таарсан ч юмнууд юм даа

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.119.54

ХҮМҮҮСИЙН ЯРИХ НЬ ХОТЫН ДАРГА НЯМБААТАР ГУДАМЖ ЗАМ ЦЭВЭРЛЭГЧ АЖИЛЧИДДАА САРД 3 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ БУЮУ 1000 ДОЛЛАРЫН ЦАЛИН ӨГЧ БАЙГАА ГЭЛЦЭХ ЮМ. ТЭР АЖИЛТНУУД НЬ МЭРГЭЖИЛГҮЙ, САЙНДАА 8 ДУГААР АНГИ ТӨГССӨН ХҮМҮҮС БАЙДАГ ГЭЛЦЭХ ЮМ.ЭНЭ ҮНЭН БОЛ ИЙМ ТОМ НЭР ХҮНДТЭЙ ХХБ зам цэвэрлэгчиддтэй адил цалин өгч таарахгүй. Уул нь цалин нэмж л байгаа юм байна.Цаашдаа энэ харьцуулатыг бодоход зөв биз

Avatar

Нэргүй 2026-01-22 59.153.114.21

Танай хувьцааны чинь ханш шал арчиж байна үмхий пuздaaкyyдaa. Та нар IPO нэртэй дээрэм хийсэн биздээ үмхий пuздaaкyyдaa.

Avatar

ИРГЭН 2026-01-22 202.179.15.114

Ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэж байгаа нь сайн хэрэг. Гэвч та бүхнийг ийм их ашигтай, орлоготой байлгаж байгаа үйлчлүүлэгчид чинь ямаршуухан ачаа үүрч, хэрхэн зовж зүдэрч байдаг юм бол доо хөөрхий… Урт хугацааны зээлийн бүтээгдэхүүн, зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн гаргаад, ипотекийн зээлийн эх үүсвэрээ өөрсдөө нэмэгдүүлэх гарц гаргалгааг олоод ажиллавал урт хугацаандаа ээлтэй. Хүү урьдчилж суутгах, хүүгээс хүү бодох, мөнгө хүүлэх аргаа л больчих!

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.120.187

Банкны теллер доодох ажилтнууд өсч дэвжихгүй харцаганд байдаг хөгжил дэвшил байхгүй явцуу газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж