"Тавантолгой" дулааны цахилгаан станцын хуулийн "гацаа"-г ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэх хүлээлттэй байна. Ингэснээр олон жил гацсан бүтээн байгуулалтын тендерийг дахин зарлаж, үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн юм. Тэрбээр "Тавантолгой" дулааны цахилгаан станцын тухайд 2023 оны долдугаар сард тендер зарласан. Хоёр компани тендерт оролцсон ч хоорондоо маргасаар байгаад гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Тендерийг дахин зарлах шийдвэр гарсан. Гэтэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тендер зарлах боломж хаагдаж, хуулийн өөрчлөлтийн дараагаар энэ станцын тендерийг зарлах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Тийм учраас 2025 онд Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна" гэв.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Анх удаагаа орон нутгаас 500 тэрбум төгрөгийн бонд босгож, дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Гурван жилийн хугацаатай бонд босгох Засгийн газрын шийдвэр гарсан. Эхний жилд 150 тэрбум төгрөгийг босгох бол 2027 онд 300 тэрбум, 2028 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөө босгоод 50 МВт-ын дулааны цахилгаан станцаа барина" гэсэн юм.
"Тавантолгой" дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан ч амжилтгүй болсон.
Сүүлд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хувааж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан. Өнгөрсөн 2023 оны долдугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн. Нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон юм.
ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ 2026 ОНЫ 2 ДУГААР УЛИРАЛД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА
"Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчийг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан сонгон шалгаруулан, барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны дараа барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, төслийн өртөг, гүйцэтгэгчийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох гэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас зарласан 14 мега төслийн нэг нь "Тавантолгой" дулааны цахилгаан станц. Улаанбаатар хотоос 570 км зайд байрлах "Тавантолгой" дулааны цахилгаан станц нь Тавантолгойн нүүрсний уурхайтай залгаа байрладаг. Уг станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд барьж байгуулахаар төлөвлөж буй. Өнгөрсөн 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 гаруй жил гацсан" Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байв.
Энэ зорилтынхоо хүрээнд станцын бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.
"Тавантолгой" дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн БНХАУ-аас импортолж буй Өмнөд бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 93 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, дунджаар нэг жилд зарцуулж буй 120-140 сая ам долларын гадагшаа чиглэсэн валютын мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэх тооцоолол бий.
"ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХХК"-ИЙН ЗАХИРАЛ Г.ТЭНГЭРИЙГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОВ

Монгол Улсын Засгийн газраас олон жил гацсан "Тавантолгой" дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Гэвч тус компанийг байгуулсан ч төсөл урагшилсангүй. Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэнгэрийг Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилоод буй.
Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Гончигзэвэгийн Тэнгэрийг томилох шийдвэрийг гаргасан. Тэрбээр дипломат албанд 11 жил ажилласан байна. Түүний хувьд 1993 онд Технологийн их сургуулийн компьютерын техник менежментийн сургууль, 1994 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Японы Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг удирдлагын ухааны мэргэжлээр суралцаж, төгсчээ. Мөн 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны их сургуулийг улс төрийн магистрын зэрэг хамгаалсан байна. Англи, япон, орос хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2019-2020 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн газрын дарга, 2020 оноос эхлэн "Тавантолгой" дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-22 103.229.122.24
Нямбаатар чинь 5р цс-ыг барихаар болсон гүйцэтгэгч нь шалгарсан энэ онд удахгүй эхлүүлнэ гээд байгаагүй бил үү энэ оронд чинь ер нь болж байгаа юм байна уу авилгачид аа
Heartland 2026-01-22 103.212.162.78
даян ДЭЛХИЙД ҮЕЭ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА КАПИТАЛИСТ ТОГТОЛЦООНООС ШИЛЖИЛТ ХИЙХ ИХ ҮЙЛСИЙГ ЦАГ АЛДАХГҮЙ ЭХЛҮҮЛЖ ЧАДАХ АВААС ОЛОН САЙХАН МЕГА ТӨСЛҮҮД ОВОЛЗУУЛАХ БОЛОМЖУУД АР АРААСАА ХӨВРӨХ БОЛОЙ…….!!!!!!!!!
Боломж байсан 2026-01-22 94.156.65.134
миьайм гээд компани 600 гаран саяар бариад өгий гэсэн моннис гээд компани шүүхдээд гацаасан. өөрөө ч ыарьж чадахгүй өрөөлийг ч гацаагаад зогсоосон, одоо ьэр миьайм нь Монголд 3 дахь станцаа эхэлсэн байна.
Иргэн 2026-01-22 66.181.185.187
Цагаандаа гарсан хулгайчууд юмаа.
Нэргүй 2026-01-22 150.228.177.77
баригдаагүй станц нь цалинтай захиралтай ха ха
Бодит байдал 2026-01-22 66.181.183.52
2008 оноос хойш Эрчим хүчний сайд хийсэн Бузруудыг дахиж Төрд бүү ойртуул!
сонгогч 2026-01-22 202.9.47.48
35 ЖИЛ ЯРИАД ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ ЮМЫГ ТА НАР ШИЙДЭЖ ЧААХГҮЙ
Нэргүй 2026-01-22 103.229.121.235
Уг нормальный улсад бол ингэсэн бол ЕС огцорч байгаа. Иргэд жагсаад саарал ордонд орчихсон. СБ-ын талбай дээр гэр бариад эсэргүүцээд бж байх ёстой. Гэтэл ҮХЭР шиг хэдэн үеэ өнгөрөөсөн малнуудыг толгой дээрээ залчихсан. Сүх далайтал үхэр амар гээд хэвтэж байх юм. За тэгээд хөлдөж байж нэг юм болох юм шиг бна.
Иргэн 2026-01-22 202.21.111.170
АХБ банк 2008/2009 онд 10000 мегаватын Нүүрсний цахилгаан станцыг Монгол -Хятадын хил дээр барих санал дэвшүүлж, тооцоо гаргаж байсан. Нямбаатар бордюр/бусад гээд асуудалтай ч гэсэн Бөөрөлжүүтийн станцаа бариад, газраа чөлөөлөөд ажлаа хийгээд л байх юм даа!!!!! "Нөгөө" хулгайчууд нь хулгай хийхээс өөр юм алга. Улс орон яаж хөгжих юм болдоо хөөрхийс? Хятад Улс амар юм аа: улсаас хулгай хийлээ, авлига авлаа шууд цаазыг ял. Бүгд мэддэг!!!!!!!
Судлаач иргэн 2026-01-22 202.9.46.19
төслөөс идэх уух хулгайгаа булаацалдсаар байгаад 30 жилийг өнгөрөөлөөдөө…30 жилийн өмнө Бээжинд өндөр орон сууц, хөргөгчтэй айл бараг байгаагүй шүүдээ..гэтэл өнөөдөр Хятад дэлхийд тэргүүний хөгжил технологитой хамгийн баян улс болж чадав..өвөр монгол ч мундаг хөгжлөө..
Зочин 2026-01-22 162.229.191.188
Ёоё инээд ч хүрэх шиг. Энэ төслийг хэдэн 10 жил яриваа. Жаахан ч хийсэн юм байхгүй. Сонгууль болгоноор Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар Хятадад төлж байгаа 150 сая $ ыг монголдоо үлдээнэ гэж мөн ч олон жил ярьсан даа.
Нэргүй 2026-01-22 202.70.44.46
Сүүлийн өдрүүдэд хүн бүр л эрчим хүч мэддэг болчихлоо. Хэдүүлээ ингэж байхаар нэг сайхан сонсгол зохион байгуулаад хэн нь хэн бэ гэдгээ мэдвэл яасан юм бэ?
Нэргүй 2026-01-22 188.162.254.93
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
сонгогч 2026-01-22 202.9.47.72
МАН 30 ЖИЛ ЗАСАГЛАХДАА ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУЖ, ТӨРӨӨС ТЭРБУМТАН ТӨРҮҮЛЖ, УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЖ БАЙХЫН ОРОНД ГАНЦХАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ? МАН – Г МОНГОЛЫН ТӨРӨӨС БҮР МӨСӨН ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ.
Zun Mongol 2026-01-22 202.126.89.65
Man namdaa bish bas An adil xulgaichtai
Нэргүй 2026-01-22 180.149.80.134
ТТ дээр Рио 2 удаа цахилгаан станц барихаар оролдож, хөрөнгөө босгоод, ТЭЗҮ гээ хийгээд, тендер ээ зарлаад, барилгын хятадууд нь эхнээсээ хил дээр ирэх шахуу байхад нь ЗГ ( Даваасүрэн эрчим хүчний сайд байсан) "Улс өөрөө барина" гээд зогсоож байсан байдаг юм аа. 10 аад жилйин өмнө шахуу. Тэр үед бариулцан бол одоо аль хэдийн ашиглалтад орцрн. мөнгийг нь Рио гаргацан байх байлаа.
Нэргүй 2026-01-22 66.181.178.213
Агуу их "Эх оронч" 10% Даваасүрэн!!!
Нэргүй 2026-01-22 66.181.166.134
Багануурт том станц барих гэж бхад гадаадын тагнуул, шоронд бгаа Мөнхбаяр гэх мэт ацнууд зогсоосон ш дээ
Сануулъя 2026-01-22 202.179.15.114
Станцгүй станцын дарга, хотгүй хотын захирагч нар ч өнөөдөр Монголд сайхан амьдарч байгаа хүмүүсдээ. Төрийн ил тод, нээлттэй байдал, олон нийтийн хяналт хөгжих шаардлагатай байна даа.
Man 2026-01-22 202.9.46.63
Яамгүй сайд гээч
Нэргүй 2026-01-22 66.181.186.68
Чойжилсүрэн гэж ашиг сонирхлын зөрчилтэй энэ нударган баядыг энэ салбараас зайлуулах хэрэгтэй. Энэ төсөл энэ хулгайчын нүдний хор орсон нэг төсөл. Шаардлага хангахгүй компани зүтгүүлж Дээд шүүхийн шийдвэр гарчаад байхад л зүтгээд байхын
элбэг ац нь бна 2026-01-22 202.131.239.190
ТЭЦ-ИЙГ ШИНЭЧЛЭХЭД БОДИТООРОО ТИЙМ ИХ МӨНГӨ ОРОХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАНДАА МӨНГӨ УГААЛТЫН ХЭРЭГСЭЛ, ХЭДЭН ЗУЗААН ХАНАТАЙ ГАНТАЙ ЛИСТ, ТРУБА АВААД Л НИЙЛҮҮЛЭЭД ГАГНАХАД ЮУ НЬ ИХ МӨНГӨ БОЛОХ ВЭ ДЭЭ УЛС ТӨРЧИН НАМЧИН, БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЭЭР ҮЕЭС ҮЕД МӨНГӨ УГААЖ ИРСЭН, ЭМ СИ ЭСЧИН БАНТАНШАТАР БАЯНХОНГОРЫНХОНЫ ЭЭЛЖЭЭ АВЧ ЭХЭЛЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ ТЭНЭГ ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН ХҮҮРЭНСҮГИЙН ЗАМНАЛААР ЖАЛГАНД ОРЖ
Нэргүй 2026-01-22 202.126.88.200
Тендер гэдэг хулгайгаа болимоор юм. Зүгээр л хувийн хэвшилд боломж олгочих. Ер нь төр өөрөө тендер гэдэг хулгай зохион байгуулахаа больчихмоор байна. Саяхан Дарханы засаг дарга сургуулиуд яагаад үйлдвэрээс нь шууд үйлдвэрийн үнээр авахгүй нэг тендерчин нэртэй авилгачаар дамжуулж үнэтэй юм авах ёстой болоод байна бэ гэж үнэн үг хэлэх шиг болсон.
Нэргүй 2026-01-22 202.9.40.201
Үхмн ацны түрүйний бөөс манж х***а хог шааруудыг юм хийдг гэж юу байсийн хийдг юм гэж юу байсиын оюуны хомсдлт хулгай шаагаал бж бгаа шд гяяяяхх гяяяях эндүрцн гажиг яхны зулбасгууд