"Мансууруулах бодистой холбоотой хэрэг нийгмийн давхарга харгалзахгүй бүртгэгдэж байна"

"Мансууруулах бодистой холбоотой хэрэг нийгмийн давхарга харгалзахгүй бүртгэгдэж байна"

"Мансууруулах бодистой холбоотой хэрэг нийгмийн давхарга харгалзахгүй бүртгэгдэж байна"

Хар тамхитай тэмцэх албанаас өнөөдөр /2026.01.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Төмөрбат: 

-НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2025 онд дэлхийд ойролцоогоор 500 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж, 1200 тонн мансууруулах бодис хурааж авсан бол АНУ-д 100 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж үндэсний түвшинд онцгой байдал зарлаад байна. Монгол Улсад хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн сүүлийн есөн жилийн статистикаар, дэлхийн 13 улсад 89 гэмт хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, БНХАУ, Герман, Турк улсад энэ төрлийн гэмт хэрэг олноор бүртгэгдсэн байна. Гадаад улсын 10 иргэн Монгол Улсад ял шийтгэл эдэлж байна.

Монгол Улсын 47 иргэн БНХАУ, БНСУ, Турк, Малайз, Лаос, Япон зэрэг орнуудад ял шийтгэл эдэлж байгаагаас 63.6 хувь нь тээвэрлэсэн бол 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлсэн нөхцөл байдалтай байна. Сүүлийн есөн жилд Монголд нийт 2422 холбогдогчтой 2100 гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт гэмт хэргийн 0.64 хувийг эзэлж байна. Нийслэлд 1749 гэмт хэрэг, орон нутагт 361 гэмт хэрэг эзэлж байна. Нийт илрүүлсэн хэргүүдээс 510.579 хүний нэг удаагийн хэрэглээ бүхий хууль бус эргэлтийг таслан зогсоосон. Бид таван жилийн прогнозыг гаргахад, гэмт хэрэг 7-20 хүртэл хувиар, холбогдогчийн тоо 5-15 хувиар өсөх магадлалтай байна. Хураагдсан мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ 10-40 хүртэлх хувиар огцом өсөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоосон.

Зөрчлийн хувьд,  сүүлийн есөн жилд нийт 1976 холбогдогчтой 2000 зөрчил бүртгэгдсэн. Хүйсээр нь авч үзвэл, 83.8 хувь нь эрэгтэй, 16.2 хувь нь эмэгтэй байна. Нийслэлд 1738 зөрчил, орон нутагт 222 бүртгэгдсэн байна. Таван жилийн прогнозыг харахад, зөрчлийн хэрэг 25-49 хувь хүртэл, холбогдогч нь 25-40 хүртэл хувиар огцом өсөх магадлалтай. Нийт холбогдогчдын нийгмийн байдал, боловсролыг авч үзвэл, 13-17 насны 107, 18-25 насны 1207 хүн эзэлж байна. Эрэгтэй 2167, эмэгтэй 230 хүн байна. Бүрэн дунд боловсролтой 60.4 хувь, ажилгүй иргэд нь 1436 буюу ихэнх хувийг эзэлж байгаагаас гадна нийгмийн давхарга харгалзахгүй энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Өнгөрсөн 2025 оны статистик мэдээгээр, нийт 256 холбогдогчтой 307 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь гэмт хэргийн тоо 20.8 хувиар, яллагдагчийн тоо 15.8 хувиар тус тус өссөн. Нийслэлд 273 гэмт хэрэг, орон нутагт 34 гэмт хэрэг бүртгэгдсэн. Мөн мансуурсан гэх 423 зөрчил бүртгэгдсэний 394 нь холбогдогч нь 23.1 хувиар өссөн байна. Шийдвэрлэлтийг авч үзвэл, баривчилсан 241, торгосон 137, сургалтад 16 хүнийг хамруулсан. Бид шүүхийн практикт албадан эмчилгээнд хамруулахаар төлөввлөн ажиллаж байна. Далд хэрэглэгчийн тоог ДЭМБ-аас 15-64 насны 100 мянган хүн тутамд 2700 нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэж үзсэн. Монгол Улсад дунджаар 30 орчим мянган далд хэрэглэгч байх магадлалтай гэж үзэж байна. Дэлхий нийтэд 15-64 насны 2.3 сая хүн буюу 62 мянган далд хэрэглэгч байна гэж тооцоолжээ. Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлсэн. Энэ дагуу албанаас ЦЕГ-ын даргын тушаалаар аймаг, орон нутгийн дэд дарга нарыг хамруулж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу 60 холбогдогчтой 30 гэмт хэргийг илрүүлж ажиллахаас гадна 196 мэдээ мэдээллийг бэлтгэн давхардсан тоогоор 10 сая хүнд мэдээллийг түгээн ажилласан. Мөн хэвлэл мэдээллийн 98 байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын байгууллагын 210 сургалтад 29,230 хүнийг хамруулсан" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-21 66.181.185.187

Хар тамхийг эрх мэдэлтэй хүмүүс оруулж ирж байгаа.

Avatar

зочин 2026-01-21 77.111.245.14

тамхи хэрэглэх дэмий.

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.93.218

Хуулиа чангатга.

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.89.65

Цоожны ба хаалганы худалдагч нар хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хүмүүс орон сууцны айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна. Тиймээс цоожны ба хаалганы худалдагч нар ба тэдгээрийн гэр бүлүүд нь тэрбумтнууд болсон. Цоожны ба хаалганы худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж