"Хятад бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэж зарах ёсгүй"

"Хятад бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэж зарах ёсгүй"

"Хятад бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэж зарах ёсгүй"

Хятад улсад үйлдвэрлэсэн масс бүтээгдэхүүнүүд зах зээлд давамгайлах болсон өнөө үед үндэсний өв соёл, гар урлалын үнэ цэнийг хадгалж үлдэх нь чамгүй сорилт болж байна. Гэсэн ч энэхүү бэрхшээлийг боломж болгон харж, уламжлалт хэв маягийг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн, удаан эдэлгээтэй, өдөр тутмын хэрэглээнд тохирсон загвар бүтээх замаар хөгжүүлж яваа “Edu” брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч, технологич инженер Б.Энхмаатай ярилцлаа. Тэрбээр 2008 онд хос мэргэжлээр их сургуулиа төгсөж, гадуур нэхий хувцасны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 13 жилийн турш загварын салбарт тууштай ажиллаж байна.


-Зарим хүмүүс босоо захтай дээл нь Хятадынх, харин Хүннүгийн дээл Монголын уламжлалт гэж ярьдаг. Мөн зарим нь зөвхөн Халх дээл л Монгол дээл гэж үздэг. Монгол дээл бодитоор хэдий үеэс үүсэж, ямар хэлбэрээр хөгжиж ирсэн гэж үздэг вэ?

-Бид бол олон зууны түүхтэй ард түмэн. Хүн гүрний дээл гэж ярьж байгаа нь зөв. Мандан бадарч, дэлхийг донсолгож явсан XIII зуунаа дурьдаж байгаа нь ч бас зөв. Киданы соёл, Кидан дээл гэж ярих нь ч бий. Ер нь бид үе үеийнхээ соёлд өөр өөр үндэстэн, угсаатныг багтааж ирсэн нүүдэлчин агуулгатай ард түмэн. Түүхийн явцад Нахиад зэрэг өөр угсаатны соёл, нөлөө ч орж ирж байсан үе бий. Энэ бол түүхчдийн ярих асуудал.

Тийм байхад “босоо зах Монголынх биш”, эсвэл “Хүннү зах л манайх” гэж ярих нь манай нутагт оршиж ирсэн соёл, түүхээ уландаа гишгэж байгаатай адил юм. Бидэнд мандаж явсан үе байсан шиг гундаж явсан үе ч бий. Гэхдээ тэр үед амьдарч байсан хүмүүс Монгол биш болчихоогүй.

"Манжийн үед энэ загвар дэлгэрсэн юм гэнэ лээ" гэж яриад өнгөрч болохгүй. Өнөөдөр бид судалсаар л байна. Монголчууд харьцангуй бичгийн соёлтой ард түмэн биш учраас хувцас хэрэглэл олдвороороо л батлагддаг. Хэрэв дээл хувцас мөнх цэвдэгт хадгалагдаад олдвол “Энэ бол манай эриний өмнөх V зууны хувцас” гэж хэлэх боломжтой. Харин олдвороор олдоогүй тохиолдолд “Бид энэ хувцсыг хэрэглэж байсан” гэж баримтаар нотлох нь ховор.

Гэхдээ XIII зуунд бид дэлхий нийтэд соёлоо, хэлээ, заншлаа түгээсэн. Үүний ачаар тэр үеийн хувцас “Энэ бол Монголынх” гэж танигдаж, дэлхийн томоохон музейнүүдэд хадгалагдсан олдворууд өнөөдөр байна. Энэ бол бидний одоо харж, барьж болох түүх.

Кидан гэж хэн юм бэ? Хятадаар нэрлэсэн нэр л болохоос тэр хүмүүс өөрсдийгөө Монгол нүүдэлчид гэж ойлгож явсан. Төр улс тогтож, газар нутагтаа багтааж байсан ард түмэн бол Монгол л гэсэн үг. Сүүлийн үед зарим хүн “Халх л Монгол” гэж ярьж байна. Гэтэл Торгууд ч Монгол, Баяд ч Монгол. Бид бүгд л энэ эх нутагт оршиж ирсэн ард түмэн. Харин “Энэ тийм хувцас, тэр тийм хувцас” гэж хувааж ярьж байгаа нь сэтгэхүйгээ өөрөө л ядмаглаж байгаа хэрэг. Бид өв соёл маань ямар баялаг вэ гэдгийг тэлж, ярьж, түгээх ёстой. Хаа хол хэлээ мартсан Хазаарууд хүртэл Монгол дээлээ хадгалж, өмсөхийг хичээж байхад Монгол Улсын хил дотор амьдарч байгаа хүмүүс бие биеэ ялгаж, нааш цааш нь түлхэх биш, өв соёлоо бахархалтайгаар түгээх ёстой.

Ийм учраас бид монгол дээл, язгуур дээл, хүннү дээл хийхээс гадна торгуудын эргэсэн захтай, зэв энгэртэй дээл, мөн бидний ялгамж билэг тэмдэг болсон гэзэгний уутыг сэргээж, хэрэглээнд оруулахын төлөө ажиллаж байна.

“Энэ манай соёл мөн” гэж хэлэхийн өмнө хүн өөрөөсөө “Би үүний талаар ярих мэдлэгтэй юу” гэж асуух хэрэгтэй.

Нэг жишээ дурдъя. Би Бээжин хотод явж байгаад олон улсын үзэсгэлэнгийн танхимаас ӨМӨЗО-нд хэвлэгдсэн “Дундад улсад амьдарч буй монголчуудын хувцас засал” гэдэг хоёр боть ном авсан. Монголд олдохгүй материал олсондоо их баярласан. Тэр номд тулгуурлан торгууд хувцас урлаад очиход тэндхийн торгуудууд аль хэдийн тэр хувцсаа хэрэглэхээ больсон байсан. Казах, уйгаруудын дунд амьдарч ирсний нөлөөгөөр хувцас нь дандаа хар өнгөтэй болжээ. Гэтэл торгуудын уламжлалт хувцас ямар өнгөлөг билээ. Энэ бол сүүлийн 200-300 жилийн нөлөө. Тэд өөрсдөө ч анхны хувцсаа тийм байсныг мэдэхгүй болсон. Музейд тавигдсан хувцаснууд ч эх загвараараа биш байдаг. Энэ бол бодлогын асуудал. Тиймээс соёлоо мартахгүйн тулд, соёлын их голомтоо хадгалахын тулд бид үүх түүх, өв соёлоо түгээж, бусдад таниулж, ойлгуулах нь бидний үүрэг юм.

-Сүүлийн жилүүдэд Хятадаас импортлогдсон, үндэсний загварыг дуурайсан дээл хувцас, бүтээгдэхүүнүүд манай зах зээлд олширч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Үүнд би үнэхээр эмзэглэдэг. Яагаад гэвэл бид үндэсний үйлдвэрлэгчид. Бид монгол хүмүүс. Өөрсдөө үндэсний хувцсаа урлах урлаачтай, өөрсдөө бүтээдэг ард түмэн. Үүгээрээ зогсохгүй хилийн чинадад амьдарч буй монголчуудад “Өв соёл чинь энэ шүү, бахархал чинь, омогших зүйл чинь энэ шүү” гэдгийг түүхтэй нь хамт сурталчлан таниулах үүрэгтэй.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Дундаж давхаргын амьдрал амаргүй байна. Бид дээл урлахдаа даавуугаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас Энэтхэг, Хятад, Япон, Герман зэрэг улсаас чанартай бөс даавуу хайж оруулж ирдэг. Хил гаалийн зардал, татвар, дээрээс нь ажилчдын цалин гээд нэмэгдэх өртөг ихтэй. Хөөсөрсөн нийгэмд нэг бүтээгдэхүүн дээр ногдох зардал өндөр болдог. Гэтэл Хятад бол дэлхий даяар бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, үйлдвэрлэлийн шат дамжлага маш сайн хөгжсөн улс. Түүхий эд, үйлдвэрлэлийн өртөг нь хямд байх бүх боломж бүрдсэн. Ийм нөхцөлд бид тэдэнтэй зах зээл дээр шууд өрсөлдөх боломжгүй. Тиймээс үүнийг төр бодлогоороо хамгаалах ёстой. Зөвхөн Монгол Улсын хил доторх асуудал гэж харахгүй, цааш нь бодох хэрэгтэй. Бид туургатан тусгаар улсынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Хэрвээ Хятадаас хяналтгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулж ирээд зарсаар байвал урлаачид маань орлогогүй болж, нэг жил, хоёр жил тэссэний эцэст амьдралаа бодоод үндсэн мэргэжлээ орхино. Нэг нь цайны газар ажиллана, нөгөө нь худалдагч хийнэ. Ингээд л урлаачид алга болно.

Би үнэндээ хэрэглээний хувцас үйлдвэрлээд асар их баяжсан хүн мэдэхгүй. Харин жинхэнэ брэндинг хийгээд нэг ширхэг дээлийг таван сая төгрөгөөр зардаг бол боломж байж магадгүй. Гэхдээ тийм бүтээгдэхүүн авах хэрэглэгч цөөн.

Харин монголчууд баяр ёслолоор төдийгүй өдөр тутамдаа үндэсний хувцсаа өмсөхийн тулд боломжийн үнэтэй, хэрэглээний чанартай хувцас хэрэгтэй. Тиймээс олныг хамарсан, хэрэглээний зах зээлийг бодлогоор хамгаалах ёстой гэж би боддог.

Жишээ нь манай брэндийн энгийн монгол даавуун цамц байна. Солонгост үйлдвэрлэсэн, агшдаггүй, сунадаггүй, будаг өгдөггүй даавуугаар хийсэн. Угаалгын машинд хийж угаагаад хаана ч, хэдэн ч удаа өмсөх боломжтой. Үүнийг би 100 мянган төгрөгөөр зардаг. Таван жилийн өмнө ч энэ үнээрээ зарж байсан. Үнээ нэмэхгүй байхыг хичээдэг. Материал, технологи сайжирсан ч анхны үнээ барьсаар ирсэн. Яагаад гэвэл хүмүүс хэрэглээсэй гэсэн сэтгэл л надад байна. Ялангуяа хүүхдийн хувцаснаас ашиг гардаггүй. Гэхдээ нийгмийн хариуцлагаа боддог. Бидний алсын зорилго бол монгол хүн монгол хувцсаа өмсдөг байх явдал.

Өнөөдөр ихэнх улс европ загвар өмсөж байна. Бид европ хувцас өмсөөд Монголд ч, дэлхийд ч явсан ази хүн л гэж харагдана. Харин дээлээ өмсөөд явбал “Энэ аль улсын хүн бэ” гэж асуудаг. Үндэсний хувцас бол биднийг дэлхийд таниулах хамгийн тод гэрчилгээ. Тиймээс орчин цагийг дагасан, хэт нүсэр биш ч түүх, элемент шингэсэн, өдөр тутам өмсөх боломжтой хувцсыг бид хийх ёстой. Үүнийг хийж буй урлаачид маань хоорондоо нэгдэх хэрэгтэй. Урлаачдын 90 хувь нь эмэгтэйчүүд. Зарим нь гэртээ үйлдвэрлэл явуулж байна. Алслагдсан сумдуудаар явахад үнэхээр сайхан дээл оёдог хүмүүс олон. Бид уг нь урлаач ихтэй ард түмэн. Гагцхүү урласан зүйлээрээ амьдарч чадахуйц зохион байгуулалт л дутаж байна. Өнөөгийн нөхцөлд улс томоохон өөрчлөлт хийх боломжгүй байж магадгүй. Гэхдээ тал талаасаа санаачилга гаргаж, оролцох ёстой.

Импортын дээлний тухайд төр өөрөө хяналтын бодлого хэрэгжүүлэх ёстой. Өв соёл, үндэсний агуулгаа баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэсэн” гэж нэр шошго зүүгээд зарах ёсгүй. Худалдан авагч хүн үнэнийг мэдэж байж сонголтоо хийх ёстой. Монгол нэрийг зээлдэж, монгол бараа мэтээр худалдахаа болих хэрэгтэй.

Нөгөө талдаа “Хятад хүн хийсэн дээлийг өмсөхгүй” гэж ярьж байгаа хүмүүс бий. Гэхдээ Хөх хот, Шилийн хот, Өвөрмонголд монгол дээл үйлдвэрлэж байгаа хүмүүс бол монголчууд. Харин яг хятадууд өөрсдөө хэрэглэдэг, Монгол агуулгагүй хувцсыг л бид хэрэглэхгүй байх ёстой. Биднийг ялгаруулж байгаа зүйл бол хэл, соёл, зан заншил, үндэсний хувцас. Үүн дээр л бид сэтгэлээ чилээж, үнэт зүйлдээ харам байх хэрэгтэй. Бидний ирээдүй болсон хүүхдүүд харж байна. Тэд Монгол, Хятадыг ялгаж ойлгохгүй өсөх аюул бий. Соёлын бодлогоор бид байнга дарамтлуулж байгаа. Ийм нөхцөлд бид аль болох өөрсдийгөө хамгаалах ёстой.

Нэг жишээ хэлэхэд, сая үзэсгэлэн худалдаагаар явахад Шиньжяньд амьдардаг захар хүн надад айхтар үг хэлж байна.

Тэр хүн "Би чамаас нэг хүрэм, нэг дээл авмаар байна, чи надад боломжоороо хямдруулаад өгөөч ээ" гэлээ. Би үйлдвэрийн үнээрээ зарж байгаа, ашиг хараагүй гэдгээ хэлэхэд тэр хүн, “Би чамаас авч байгаа энэ үнээр яг энэ хувцасыг Хятадын сүлжээнээс гурвыг авч чадна. Гэхдээ би чамайг дэмжмээр байна” гэж хэлсэн. Тэр хүнд сэтгэл байна. Эх хэлээрээ ярих эрх нь хумигдсан, жилд ердөө хэдхэн цаг л монгол хувцсаа өмсдөг ч гэсэн хувцасны шүүгээндээ арваад дээл хадгалаад, арван жил өмсөлгүй байлгаж чаддаг. Тэд үзэсгэлэн бүрээс өв соёлоо түгээж байгаа хүмүүсийг дэмжих гэж нэг дээл заавал авдаг. Бид бүгд тийм байх албагүй ч ядаж өв соёлоо хайрладаг байх хэрэгтэй.

-Орчин үеийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол ямар байна вэ?

Социалист нийгмийн үед бид гадна үзэмждээ төдийлөн анхаарах боломж, бололцоо бага байлаа. Харин сүүлийн 25 жилийн хугацаанд маш олон бүтээгч төрж гарсан. Хүмүүс өөр өөрийн судалгаа, санаачилгыг нээлттэй илэрхийлэхийн хэрээр бүтээгчид ч олширсон. Нийгэм өөрөө хөгжихийн хэрээр хүмүүсийн сонирхол, мэдрэмж ч сайжирч байна.

Залуучууд заавал уламжлалт захтай дээл өмсөхгүй байж болох ч агуулгатай, дүрслэлтэй малгай, цамц өмсөхийг хүсэж байна. Энэ бол маш сайн дохио.

Орчин үед бид уламжлалт соёлынхоо элементийг биш гэхэд, ядаж агуулгыг нь хадгалах хэрэгтэй. Агуулга байгаа цагт, хүний түүх тасралтгүй үргэлжилсээр л байна. Миний хэлэх гэсэн гол санаа бол бид зөвхөн хилийн дотор байгаа нь минийх гэж ойлгох биш, цацсан шагай шиг дэлхий даяар тархан амьдарч буй Монголчуудын эх нутаг нь энд учраас энэ соёлоо хэрэглэж, түгээх үүрэгтэй юм.

Хүсэл сонирхлын хувьд  хэрэглэгчид хоёр өөр туйл руу хуваагдаж байна. Нэг хэсэг нь өмнө нь олон нийтийн нийтлэг хэрэглээний трендийг дагадаг байсан бол одоо илүү өвөрмөц, содон, онцгой загвар сонирхох болсон.

Нөгөө хэсэг нь эсрэгээрээ “бүр энгийн болгоод өгөөч”, “дээлийг заавал торгоор хийх ёстой юу”, “суналттай материалаар хийж болдоггүй юм уу”, “дулаан оронд очоод өмсөхөд халууцахгүй байхаар хийж өгөөч” гэж хүсэж байна. Тиймээс өнөөдөр загвараас илүү тухайн хүний бодит хэрэглээнд яг одоо юу хэрэгтэй вэ гэдгийг чухалчилдаг болсон.

Жишээлбэл, “би оффист өмсмөөр байна, надад оффис маягийн дээл эсвэл хантааз хэрэгтэй”, “гадаад улс руу явахад Монгол гэдгээ илэрхийлэх элементтэй хувцас хэрэгтэй”, “хүйтэн нөхцөлд өмсөх маш дулаахан хүрэм хэрэгтэй” гэх мэт янз бүрийн хэрэгцээг хангахуйц зах зээл өнөөдөр Монгол Улсад бүрдсэн гэж харж байна.

-Материалын хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ дээл сонгохдоо юуг анхаарах вэ? 

-Энэ тохиолдолд би юун түрүүнд өөрийгөө тодорхойлоорой гэж зөвлөдөг. Та өмсөх гэж буй хувцсаа ямар нөхцөлд хэрэглэх вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Тухайлбал, тухайн хувцас чинь ямар нэгэн арга хэмжээнд өмсөх үү, өдөр тутмын хэрэглээ юу, эсвэл үнэхээр онцгой баймаар байна уу гэдгээ тодорхойлох нь чухал. Өнөөдрийн нөхцөлд хүнд үндсэндээ гурван төрлийн хэрэглээний дээл хэрэгтэй болчихоод байна. Нэгдүгээрт, онцгой үед өмсөх хувцас. Хоёрдугаарт, ямар нэг арга хэмжээнд очиход хэт ялгарахгүй хэрнээ тухайн орчны уур амьсгалыг мэдрүүлдэг дээл. Гуравдугаарт, хэзээ ч аваад өмсчихдөг, бохирдвол угаалгын машинд хийж угаагаад дахин өмсчих боломжтой өдөр тутмын дээл. Эдгээр гурав гурвуулаа байх нь өнөөгийн хэрэглээнд зайлшгүй хэрэгцээтэй.

Орчин үеийн нэг давуу тал нь энгийн дээлээ зүүсгэл гоёл, нэмэл тоног, хантааз зэрэгтэй хослуулаад илүү онцгой хувцас болгон хувиргах боломжтой болсонд оршиж байна. Харин тренд хөөлөө гээд Монголд байдаггүй, Японд л хэрэглэгддэг тууз, зангилаа бүхий бүс, эсвэл Хятадад түгээмэл байдаг бүр захгүй хэлбэрийн хувцсыг шууд дуурайж өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Монгол хүний уламжлалт онцлог нь байгалийн гаралтай ширхэгт материалын хэрэглээ өндөр байсан явдал юм. Ноос, арьс, шир, нэхий зонхилж хэрэглэгддэг байсан. Харин бөс даавуу орж ирснээс хойш торго, дурдан, цэмбэ, ноосон даавуу зэрэг олон төрлийн материалаар хувцас урлаж ирсэн.

Хүмүүсийн дунд байдаг нэг өрөөсгөл ойлголт нь “торгоор хийсэн бол Монгол хувцас” гэж бодох хандлага. Магадгүй торгыг Монголынх гэж ойлгодогтой холбоотой байх. Гэтэл материал нь өөр байлаа ч агуулга нь байвал Монгол хувцас хэвээрээ. Агуулгаа хадгалж чадвал нэг загварыг олон төрлийн материалаар хийх бүрэн боломжтой юм.

-Үндэсний дээл хувцас улирлын шинжтэй хэрэглээтэй байдаг. Энэ хэрэглээг илүү тогтвортой болгохын тулд ямар чиглэлд анхаарах ёстой вэ?

-Үндэсний дээл хувцас улирлын, баярын шинжтэй хэрэглээтэй нь үнэн. Гэхдээ Монголчуудын хувьд үндэсний хувцасны хэрэглээ харьцангуй сайн хадгалагдаж ирсэн гэж би боддог. Бид төрийн шагнал, одон медаль авахдаа дээлний энгэрээ цоолдог, үндэсний баяр наадам, ойн баяр, найр хуримын саруудад дээлээ өмсдөг уламжлалтай. Харин жилийн хамгийн идэвхгүй үе нь аравдугаар сараас нэгдүгээр сарын хооронд байдаг.

Хамгийн гол нь энэ үүргээ дагуулж авч явахын тулд олон урлаач нэгдэх хэрэгтэй гэж боддог. Миний 13 настай охин Монгол дээлээ өмсөхийг хүсдэг, харин хоёр настай хүүхэд өмсөхдөө “зах нь төвөгтэй байна” гэж хэлдэггүй, угаалгын машинд угаахаар сэмэрчих гээд үнэтэй хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй болдоггүй, өмсөхөд биед тухгүй, бачуурсан санагддаггүй байх тийм хувцас хэрэгтэй.

Тийм учраас бид угсаатны Монгол хувцсаа хадгалж, урлахын зэрэгцээ өдөр тутмын хэрэглээнд тохирсон, биед эвтэйхэн, арчилгаа багатай хувцсыг хослуулан үйлдвэрлэхийг зорьж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.181.18

маш үнэтэй дээлээ авч чадахгүй нь зүгээр л зохисон хувцсаа л өмсөнө шдээ. манай оёдолчид дэндүү үнэрхэж байгаа учраас дээл нь үзэсгэлэн болоод хэдэн жил болно.мөнгө олох л сэтгэлгээтэй болсон байна шүү

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.183.211

Энгийн дээл хийхэд нарийн эсгүүр болон технологи ордоггүй. Гэтэл үнэ нь хэтэрхий өндөр байгаа нь зохисгүй бөгөөд хятадаас хямд дээл оруулан зах зээлээ алдах эрсдлийг агуулж байгаа юм ҮНЭЭ БУУЛГА.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.189.200

Малд өмсүүл зүгээр байх, хотод бол хог

Avatar

Зочин 2026-01-22 202.126.89.72

үндэсний бүтээгдэхүүнээ дэмжий гэхээр тэнэгтээд маш өндөр үнэ хэлээд эргүүтээд байдаг шүүдээ

Avatar

yag l unendee 2026-01-22 66.181.186.200

Нилээд боловсорсон хүмүүсийн ярих нь тусгаар улсын баталгааг 3 үзүүлэлтээр л тодорхойлж ярьдаг юм билээ. Тэр нь үндэсний хэл ,өв соёл,,улсын хил хязгаар гэдэг юм билээ. Энэ 3-аас өв соёлын өчүүхэн хэсэг болох үдэсний дээлээр төлөөлүүлээд байх нь дэндүү агшсан ойлголт биш гэж үү?

Avatar

арай л ухвар мөчид сэтгэсэн юм биш биз 2026-01-22 66.181.186.200

Юу ч гэмээг юм бэ дээ.Костюмын дэлхий өнцөг булан бүрт л өсдөгтэд өөрийн хэлээрээ л алс улсын хүн гэдгээ л таниулдаг болохоос биш өмссөн хувцасаар ямар үндэстэн гэдгээ таниулах гэх ньсонин л санаа байна. Өнөөдөр монгл хэлээрээ чзөм сайхан ярьж чадахгүй, бичиг гэвэл нойлруу л явж байна.в Монгол дээл өмөсчихөөд ангилиар яриад байвал хаанахын гэх вэ? Орос хүнгэдээ мэдрүүлэх гээд цагаан шарваар цамцаа өмсөхгүй л байгаа биздээ. солонгос хүн гэдгээ таниулах гэж кимногоо өмөөд явөхгүй л байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

энгэр цоолдоггүй удаж байгаа шүү. хатгууртай

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

цагаан сар наадмаар дээл оёдог оёдолчид цулайтал баяжиж болохоор даанч материалын сонголт байхгүй. ядаж байхад шумуулын торыг хөшиг тюль гэж зарахын. ерээнд байгаа нь л тэр

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

10-аас 2 сар хүриэл дээл өмсдөггүй улирал гэнэ үү. яг шд багш нарын баяр, оны эцсээр аварга одон медал, эхийх алдар. тувт шд

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

материал олдохгүй арга н бараад энэтхэг саригаар оёож. кимоно бүс. түркүүд бөс давуу оруулж ирмээр байна гэсэн яасын болоо.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

авч бэлэглэх торго дурдан юу ч байхгүй. дан зарагдахгүй бараа. хаанаас олж авах вэ.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

зохион байгуулалтанд орох. дохио. юугаа балайтаад байган. дэлүүдээ урлаж амжихгүй дээлний зөвхөн юуг оёх гэчихвээ, амжихгүй зөвхөн тэр хэсгийг оёх хүн ажилд авна. зарлал.

Avatar

Ёө 2026-01-22 66.181.189.70

4, 5 метр даавуу ороож навсайж явах балай юм бна лээ. Бам хөөрөг үнэтэй болох тусмаа хятад Оросоос чулуугаа авна. Ер нь монгол хүн баяжихаараа улсынхаа эдийн засгийн дайсан болчих юм. Яагаад гэж үү. Дотоодоос лууван мах л хэрэглээд бмсөж зүүх идэх уух үнэтэй машин бүгд гадаадаас. Маяг нь дэндээд бнаа. 5 метр даавуу биеээрээ орооно бас хятадаас авна. Жоохон юм үйлдшболмоор бнаа.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

үнэтэй машинтай өвлийн хүйтэд шалдан хөдөөгүүр явж байж цастай шуургатайд машин нь зогсоод хөлдөж осгож үхэцгээсэн. яасан материал олдохгүй, өмсөх дээл байхгүй. яг энэ ид хүтэнд шд. оцгойгийхон бүр гайхаад.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

ямар их санхүүжилттэйн, ямар ч их өвөр, хятадаар тэнэдгийн. очсон газар болгондоо амар байх үүднээс тэр нутгийн хольц орууллаа ч гэнэ үү. юу ч яриад явааин.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.122.107

угаасаа л хятад болгоныг хятад биш гэж зардаг болоод удаж уламжлал болгосон ш дээ

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.121.103

zah zeel n uuruu shiideed yavchinaa

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.178.69

энэ зураг дээрхи цэнхэр дээл гэхэд энэ хүүхэнд томдсон байна зах нь сул ханцуй халхагар суг том

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

бөөн непал бутан дээлүүд. нудрагатай эмжиж

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

аравын даавуу гэж яг иймэрхүү дөрвөлжин хээт эрээн даавуу зарагддаг байж билээ

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.178.69

хядадаас орж ирдэг юм уу тийм байхаа сүүлийн үед монгол дээл өмссөн залуухан хүүхнүүд цэмцгэр харагдахгүй байсан юмаа сүргүй уг нь залуу байхад монгол дээл өмссөн хүүхнүүд их гоё харагддаг байсан одоо найвсайх тмйшээ ч юм шиг эсвэл элдэв илүү хийц хавчуулсан ший яннууэы жүжигчин хүүхнүүд шиг ч пм шиг .дээлний ханцуй нь арай өргө суга нь том ч юм шиг харагдаад цэмцгэр өиш хийцтэй болёихсон пмаа даанчиг байдгиийн

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

тийм бна шдээ. күнзийн ханцуйн амсар шиг сунаад бүүр тэр доош унжлаа унжилаа. ханцуйгаа тайрах.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.168.34.134

Зөв ярьдаг хүн бн. Хил гаалиар Монголд үйлдвэрлэв хаяг шошготой дээл, оймс зэрэг ямар ч бүтээгдэхүүн оруулж ирэхээ л больчих. Үнэхээр оруулмаар бгаа бол гарал үүслээ үнэнээр нь бичээл оруулаад өрсөлдөөч дээ. Хятадад, Өвөр Монголд үйлдвэрлэв гэх мэтээр үнэнээ бичээд оруулаад ирвэл одоо хамаа алга, хэрэглэгчид өөрсдөө сонголтоо хийг. Гэхдээ л бид дотоод зах зээлээ бодлогоор хамгаалах хэрэгтэй. Манай төр үүнд маш хөшүүн хойрго ханддаг.

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.185.186

Азийн бүх орнууд дээл шиг бүтэцтэй хувцас өмсдөг шд. загвар нь өөр болохоос биш.

Avatar

Зочин 2026-01-22 103.229.123.40

монгол дээлээ өмсөж гоёцгооё

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.117.210

дээлээ өөрсдөө хийж өмсдөг байсан уламжлал алдагдсанаас болж хятадаас дээл орж ирдэг болжээ монгол айлын эзэгтэй хүн бага хүүхдэдээ баривч томоохонд нь морин цамц нөхөртөө өөртөө бүх төрлийн дээл оёчихдог байсан цаг үе бий

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.184.161

Хазара Сэлжук нариг монгол гэж хэзээч болохгүй түүхээ мэдэж ярь

Avatar

Нэргүй 2026-01-22 103.168.34.134

13р зууны үед дэлхийг байлдан дагуулахдаа үлдээсэн тасарсан мах, үсэрсэн цус минь өчнөөн бий шүү, бүү үгүйсгэ, чи өөрөө түүхээ судал!!!

Avatar

Гэрэлтэй 2026-01-22 122.201.31.10

Хятадын барааг монгол үйлдэрлэсэн. гэж зарж байгаа улсыг барааг хурааж өндөр торгууль тавь

Avatar

Зочин 2026-01-22 103.168.34.108

хаха

Avatar

Нэргүй 2026-01-22 103.209.212.154

зөв яриатай зөв бодолтой үүх түүх соёлоо мэддэг мундаг эмэгтэй байна

Avatar

Үнэндэээ 2026-01-22 202.70.43.34

Гүйэ тгээд Монголд Дээл, төрөл бүрийн хувцас захиалгаар оёод байгаа юм ховор шдээ, нэг оёдлын газраа дахин дахин очиход л тэр оёдолчин нь төвөгшөөж Үйлчлүүлэгчээ Хашрааж Чадаж Хохироож эхэлдэг шдээ. Тийм болохоор л Эрээн бидний амь амьдрал болоод бнадаа

Avatar

Нэргүй 2026-01-22 103.212.116.51

Чонотой нийлсэн жингэр шиг хужаатай нийлсэн өвөр монголчуудын хийж байгаа ажил

Avatar

Нэргүй 2026-01-22 202.70.43.34

Гүйэ тгээд Монголд Дээл, төрөл бүрийн хувцас захиалгаар оёод байгаа юм ховор шдээ, нэг оёдлын газраа дахин дахин очиход л тэр оёдолчин нь төвөгшөөж Үйлчлүүлэгчээ Хашрааж Чадаж Хохироож эхэлдэг шдээ. Монголд ер нь нийтлэг үйлчилгээ тун тааруу, Нийтийн Хоол, Үсчин, Оёдол үнэхээр таарууу
Тийм болохоор л Эрээн бидний амь амьдрал болоод бнадаа.

Avatar

Зочин 2026-01-22 202.179.27.58

Манай үндэсний үйлдвэрлэл өөрийнхөө нутаг дэвсгэр дээр л хөгжиж байвал сайн даа.

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.121.28

Наймаачид бол мэдээж зарагдаж л байвал гоё гэнэ тэр гаалийн авилгалчид л оруулаад байгаам

Avatar

Нэргүй 2026-01-22 203.23.49.145

монгол үндэсний эх орны гээд тоох ч үгүй л том жижиг гэлтгүй зардаг болоод удаж байна даа хуурч мэхлэх зальдаж луйвардах утгаа алдсан

Avatar

Булаг Ундрах 2026-01-22 202.9.46.158

Дизайнер Б. Энхмаа утас, хаягаа үлдээнэ үү.

Avatar

Нэргүй 2026-01-22 202.55.188.110

96603233 манайх Их Наяд 6 давхарт Амар байна уу? үзэсгэлэн худалдаа А. танхим

Avatar

Нэргүй 2026-01-22 202.131.225.197

mgl deel. bol nair naadam, mori unasan malcnhii huvtsas, mgl hujaa gej hen yaj yalgaad bdgiin b** med, 19-r zuund Shanghai gudamjind avsan anglichuudiin hiisen doc film uzsen, ter chigeeree MGL huvtsas, us zasalt

Avatar

Нэргүй 2026-01-22 138.252.29.36

тийм хүмүүсийг цаазла. цаазаар л аливаа нэр төрөө хамгаалдаг дэлхийн ёс юм

Avatar

Нэргүй 2026-01-22 103.229.123.239

baahan hyatad shaazan mongol brand geed zarj bna

Avatar

Нэргүй 2026-01-22 66.181.182.41

загьараа ч гаргахгүй цаанаасаа хийснийг нь гангар гунгар гэдгийм ч гэж байх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж