Сөүл хотын захиргаа өнгөрсөн оны зургадугаар сард такси үйлчилгээний шударга бус үйлдлийг мэдээлэх боломжтой QR кодын систем нэвтрүүлсэн. Үүнээс хойш зургаан сарын хугацаанд такси үйлчилгээ үзүүлэгч нь хэт өндөр төлбөр шаардсан гэх 487 гомдол бүртгэгдсэн гэж өчигдөр /2026.01.20/ хотын захиргаа мэдэгдэв.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаа өнгөрсөн сард англи хэл дээрх цаасан таксины баримтыг нэвтрүүлсэн байна.
Шинэ баримт нь зорчигчдод төлөх ёстой үнийн дэлгэрэнгүй мэдээллийг ойлгомжтой харуулах зорилготой бөгөөд таксины хяналт, зохицуулалтыг орчин үеийн болгох томоохон ажлын нэг хэсэг юм. Үүнд мөн таксины үнийг урьдчилан шалгах боломжтой аппликейшнүүд багтжээ. Сөүл хотод такси барьсан гадаад жуулчдын дунд илүү төлбөр төлөх нь хамгийн түгээмэл тохиолддог тул асуудал болсон байна.
Шинэ цаасан баримт дээр нийт төлсөн үнэ, суусан болон буусан цаг, нэмэлт хураамж авсан эсэх зэрэг гол мэдээллийг солонгос болон англи хэл дээр харуулдаг болжээ.
Мөн хотын захиргаа англи хэл дээрх нэр томьёог нэг мөр болгож, явсан замын үнийг “meter fare”, зам ашигласны төлбөрийг “toll fee” гэж стандартчилсан байна. Өмнө нь таксины баримтууд зөвхөн солонгос хэл дээр хэвлэгддэг байсан бөгөөд нэмэлт хураамж орсон эсэхийг тодорхой харуулдаггүй байсан. Энэ нь хотын захиргааны зүгээс гадаад зорчигчдоос илүү мөнгө авах боломжийг үүсгэж байжээ. Одоо гадаад зорчигчид "Kakao Mobility"-ийн "K.ride", "TABA" зэрэг апп, мөн "Tada", "Tmoney"-ийн "Onda" зэрэг өргөн хэрэглэгддэг платформоор дамжуулан таксины үнийг урьдчилан шалгах боломжтой болжээ. Эдгээр аппликейшнүүдэд явсан километрийн үнэ болон замын төлбөрийг тусад нь харуулдаг болжээ.
Сөүл хотын тээврийн газрын дарга Ё Жан Гвон “Таксины хууль бус үйлдэл, ялангуяа илүү төлбөр авах явдлыг таслан зогсоохын тулд гадаад зорчигчдод мэдээлэл авах боломжийг нээж, дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.
3,548.92






















































иргэн 2026-01-21 203.169.50.8
Авто замын хяналтынх болон тээврийн яамныхан ажлаа хийх хэрэгтэй хувийн машинаас такси компаниудын төлбөр бүүр их даварсан дуудлага өгөхөд л 40 хувийн үнэ гаргасан ирдэг таксиндаа суугаагүй утсаар дуудлага өгөөд зогсож байхад шүү? Тэгээд гайхаад боллоо гэсэн чинь мөнгөө төл гээд байх юм. энэ ямар дүрэм журам бий болгосон юм бол. гадаадын иргэн бол бүүр 3,4 хувь илүү төлдөг байх тэгээд ойрхон газар явахгүй хүнд ямар нэгэн шалтгаан байгаа түүнийг авч үзэхгүй хувийн машин барь гээд тушаачихаад явна