"Н.Батсуурь аварга зөвхөн цагаан сар, наадмаар л допингийн шинжилгээ өгье гэсэн"

"Н.Батсуурь аварга зөвхөн цагаан сар, наадмаар л допингийн шинжилгээ өгье гэсэн"

"Н.Батсуурь аварга зөвхөн цагаан сар, наадмаар л допингийн шинжилгээ өгье гэсэн"

-Сүүлийн өдрүүдэд Шинжилгээний бүртгэлийн сантай, байршлын мэдээлэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Та эхлээд ерөнхий тайлбар өгнө үү?

-Сүүлийн өдрүүдэд RTP /Registered Testing Pool/  түүнтэй холбоотой байршлын мэдээлэл, мөн үндэсний бөхийн Дархан аваргатай холбогдсон асуудал олон нийтийн дунд янз бүрийн ойлголт өгч байна. Иймд энэ талаар албан ёсны, нэгдсэн тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Юуны өмнө “тамирчин” гэж хэнийг ойлгох ёстой вэ гэдэгт тодруулга хийх нь зүйтэй. Зарим хүмүүс үндэсний бөхчүүдийг мэргэжлийн тамирчин биш гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуульд зааснаар спортын тодорхой төрлөөр бэлтгэл сургуулилалт хийж, албан ёсны тэмцээн, уралдаанд оролцож буй этгээдийг “тамирчин” гэж тодорхойлсон байдаг. Иймд олимпын төрөл, олимпын бус спорт, уламжлалт спортын аль ч төрөлд оролцож байгаа бол хууль зүйн утгаараа ижил статустай тамирчинд тооцогдож, допингийн эсрэг дүрэмд адил тэгш хамрагддаг.

-Тэгвэл RTP гэж юу вэ?

-Зарим хүн үүнийг шийтгэл мэт ойлгож байна. RTP буюу Шинжилгээний бүртгэлийн сан нь дээд түвшинд өрсөлдөж, тухайн спортын төрлөөрөө өндөр амжилт үзүүлж, спортын үр дүнд бодит нөлөө үзүүлдэг тамирчдаас бүрдсэн бүлэг юм. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал тухайн спортын төрлөөрөө өндөр амжилт үзүүлж, идэвхтэй өрсөлдөж байгаа тамирчдыг хамруулдаг гэж ойлгож болно. RTP-д хамрагдана гэдэг нь шийтгэл биш, допинг хэрэглэсэн гэсэн сэжиг ч биш. Харин 2022 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан, олон улсын дүрэм, шаардлагад нийцсэн Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасан зохицуулалт юм.

-Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдсан тамирчдаас яагаад байршлын мэдээлэл авдаг юм бэ?

-Допингийн эсрэг үндэсний дүрэмд зааснаар Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдсан тамирчдыг урьдчилан мэдэгдэлгүй допингийн шинжилгээнд хамруулахын тулд байршлын хязгаарлагдмал мэдээлэл өгдөг. Үүнд оршин суух, бэлтгэл хийх ерөнхий байршил, мөн өдөрт нэг удаагийн 60 минутын “цагийн цонх” орно. 60 минутын “цагийн цонх” гэдэг нь тухайн тамирчин шинжилгээ өгөх боломжтой цагаа өөрөө сонгон "ADAMS" системд оруулдаг мэдээлэл юм. Энэ нь тамирчдыг 24/7 хянах, тагнах, хувийн амьдралд халдах зорилготой биш бөгөөд өгсөн мэдээлэл нь нууцлалтай, зөвхөн шинжилгээний зорилгоор ашиглагддаг. Ерөнхийдөө шинжилгээний ажилтнууд тамирчны бөглөсөн 60 минутын “цагийн цонх”-д багтаан очиж шинжилгээ авдаг. Гэхдээ Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу зарим тохиолдолд энэ цагаас өөр үед ч шинжилгээ авах боломжтой байдаг.

 -Допингийн шинжилгээг яагаад заавал тэмцээний бус үед их авдаг юм бэ?

-Допингийн хяналтын шинжилгээ нь тэмцээний үеийн болон тэмцээний бус үеийн гэсэн хоёр төрөлтэй. Дэлхийн жишгийн дагуу нийт авч буй шинжилгээний дийлэнхийг тэмцээний бус үед авдаг. Үүний нэгэн адил Монгол Улсын шинжилгээний төлөвлөгөөний 60 гаруй хувь нь тэмцээний бус үед явагддаг. Учир нь допингийн бодит хэрэглээ ихэнхдээ тэмцээний үеэр бус, бэлтгэлийн үед гардаг. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тэмцээний бус үеийн шинжилгээгээр Монголын үндэсний бөхийн 14 тамирчин илэрсэн нь энэ хяналтын ач холбогдлыг бодитоор харуулж байна.

-Тэмцээний бус үед тамирчдыг олж шинжилгээ авахад хүндрэл гардаг уу?

-Практикт нэлээд хүндрэлтэй. Зарим тохиолдолд шинжилгээний явцад тамирчид бие биедээ мэдээлэл дамжуулах, утсаа унтраах, гэнэт хөдөө орон нутаг руу явах зэрэг нөхцөл байдал гарч байсан. Иймээс RTP болон Whereabouts систем нь тамирчдыг дарамтлах бус, шударга, бодит хяналтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай механизм.

 -Одоо үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурьтай холбоотой асуудалд оръё. Яг ямар нөхцөл байдал үүссэн бэ?

-Энэ оны байдлаар нийт 12 төрлийн спортын 29 тамирчин Шинжилгээний бүртгэлийн санд хамрагдан, Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй шинжилгээнд хамрагдаж байна. Эдгээрийн дунд үндэсний бөхийн дөрвөн тамирчин багтсан бөгөөд хоёр нь улсын аварга, хоёр нь арслан цолтой. Дархан аваргаас бусад 28 тамирчин байршлын мэдээллээ хугацаанд нь оруулж, дүрмийн дагуу хамтран ажилласан.

-Дархан аваргын байр суурь яг юу байсан бэ?

-Дархан аваргын зүгээс зөвхөн Цагаан сар, Үндэсний их баяр наадамтай үеэр шинжилгээ өгч, эдгээрээс бусад үед допингийн шинжилгээ өгөхгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн. Гэвч Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд RTP-д хамрагдсан тамирчнаас тэмцээний үеийн болон тэмцээний бус үед шинжилгээ авахыг тодорхой заасан бөгөөд энэ зохицуулалт нь бүх тамирчинд адил тэгш үйлчилдэг.

-Н.Батсуурь аваргыг RTP, ADAMS системд танай байгууллага өөрсдөө бүртгэсэн гэсэн ойлголт байна?

-Үгүй. Үүнийг тодруулж хэлэх нь зүйтэй. Тамирчин Н.Батсуурийг RTP болон ADAMS системд бүртгэхийг манай байгууллага дангаараа хийдэггүй. Энэхүү бүртгэл нь олон улсын түвшинд, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хийгддэг. Учир нь Дархан аварга Н.Батсуурь нь зөвхөн үндэсний бөхийн тамирчин биш. Тэрбээр жүдо, самбо, сонирхогчдын сүмо зэрэг төрлөөр олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байсан, олон улсын статустай тамирчин юм. Миний санаж байгаагаар сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цол хүртэж байсан. Зарим хүмүүс үүнийг Дархан аваргыг зодог тайлуулах гэсэн оролдлого гэж хардаж байна. Допингийн эсрэг үйл ажиллагааны зорилго нь аливаа тамирчныг зодог тайлуулах, нэр хүндэд нь халдах, шахалт үзүүлэх огтхон ч биш. Манай бүх үйл ажиллагаа Допингийн эсрэг үндэсний дүрэмд тулгуурлан, бүх тамирчинд адил тэгш хэрэгждэг. RTP, тэмцээний бус үеийн шинжилгээ, Whereabouts систем нь хэн нэгнийг онилох хэрэгсэл бус, шударга өрсөлдөөн, бодит хяналтыг хангах механизм.

-Маргаан дагуулсан имэйл яг ямар имэйл байсан бэ?

-Тухайн имэйл нь манай байгууллагаас гараар илгээсэн захидал биш. ADAMS систем дээр тамирчин байршлын болон бусад шаардлагатай мэдээллээ оруулаагүй тохиолдолд автоматаар илгээгддэг стандарт мэдэгдэл юм. Энэхүү стандарт текст нь дэлхийн бүх улс орны тамирчдад, ижил нөхцөлд адилхан агуулгатайгаар илгээгддэг. Монгол хэл дээрх орчуулгын хэл найруулгыг илүү зөөлөн, ойлгомжтой болгох талаар ВАДА-д албан бичиг хүргүүлээд байгаа.

-“Унтаж байхад нь гэрт нь зөвшөөрөлгүй орсон” гэх мэдээлэл үнэн үү?

-Үгүй. Иймд “Унтаж байхад нь”, “зөвшөөрөлгүй орсон” гэх тайлбар бодит байдалтай нийцэхгүй. Тухайн үед Дархан аварга Н.Батсуурь ADAMS системд шинжилгээ өгөх байршлаа “гэртээ” гэж бөглөж, баталгаажуулан гарын үсэг зурсан байсан. Мөн 60 минутын “цагийн цонх”-д өглөөний 07:00 цагийг өөрөө сонгосон байсан бөгөөд манай зүгээс дураараа өглөөний 07:00 цагт очоогүй болно. Шинжилгээний ажилтнууд тамирчны өөрийн өгсөн мэдээллийн дагуу тухайн өдөр 13:00 цагийн орчимд очиж, дүрмийн хүрээнд шинжилгээ авсан. Мөн Дархан аварга тухайн өдөр гэртээ шинжилгээ өгсний дараа “цусаар допингийн контролд хамрагдлаа” гэсэн утгатай мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байдаг.

-Н.Батсуурь аварга “ТББ байгууллага шинжилгээ авсан” гэж ярьсан. Допингийн шинжилгээг төрийн бус байгууллага авдаг юм уу?

-Допингийн шинжилгээг дурын төрийн бус байгууллага, эсхүл хувийн этгээд авдаг гэсэн ойлголт огтхон ч биш бөгөөд энэ нь хууль, дүрмээр нарийн зохицуулагдсан үйл ажиллагаа. Биеийн тамир спортын тухай хуулийн 4.1.10-д зааснаар Допингийн эсрэг үндэсний байгууллага нь зохион байгуулалтын хэлбэрийн хувьд төрийн бус байгууллага байж болох ч Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Дэлхийн допингийн эсрэг дүрэм, мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг албан ёсны байгууллага. Иймд тухайн шинжилгээг дурын төрийн бус байгууллага бус, хууль, дүрэмд заасан бүрэн эрхтэй Допингийн эсрэг үндэсний байгууллага, түүний итгэмжлэгдсэн шинжилгээний ажилтнууд стандартын дагуу авсан болно.

Допингийн эсрэг үйл ажиллагаа нь хэн нэгнийг онилох, дарамтлах, зодог тайлуулах зорилготой биш. Манай байгууллага Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулж, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг Допингийн эсрэг үндэсний байгууллага. Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрэм-д тулгуурлан Монгол Улсын бүх тамирчинд ижил тэгш үйлчилдэг зарчмаар, ил тод, шударга хэрэгждэг гэдгийг онцлон хэлье.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-21 59.153.112.153

Допингийн дүрэм журам чинь ямар хугацаанд авах ёстой юм түүгээрээ шийдэлдээ.Улсын аварга байна уу начин байна уу хамаагүй шүү дээ.Н.Батсуурь увайгүй ,гоншигнуур.Аавтайгаа нийлж жаахан ЦАГДАА залууг зодчихоод одоо ичихгүй Сүлд спорт хорооны дарга гэлүү. Новшоо гэж.

Avatar

бөхчин 2026-01-21 202.55.188.108

зүгээр л Монгол үндэсний бөхийн барилдааны бай шагналыг дээд хязгаартай болговол үндэсний бөхөөс допин гэж юм алга болно

Avatar

Нэргүй 2026-01-21 172.58.243.28

Допингийн шинжилгээ авах хэрэгтэй байлгүй яахав дээ !
Бүдүүлэг, боловсролгүй, тэнэг нь дэндсэн юмнууд л шинж лэх ухаанытэсрэг юм ярьж солиорцгоодог юмаа,
Уяачид гэж бас бүүр хөдөөний зарим нь их тэнэгтнээ, малын эм тариаг бүгдий нь хортой, монгол малыг хордуулж бна нтр гээд л донгосож өгнө, балай нөхөд…

Avatar

Нэргүй 2026-01-21 202.9.41.119

Үндэсни бөхөөс допингийн шинжилгээ аваад хэрэггүй. Хамаг баяр урмыг хугалах юм. наадмаар түрүүлсэн бөхийг түрүүлсэн гэж хэлж болохгүй болчихоод байна. Ерөнхийлөгч хуурамч зарлиг гаргадаг болж байна. Допинг хэрэглэсэн бөхөд цол өгсөн болж харагдаж байна. Ерөнхийлөгч хамсаатан нь юм шиг харагдаж байна. Дэлхийн аварга, олимдын тэмцээнд ордог төрөлд л допингийн шинжилгээ авч байя. Бусдыг дагаж хөлөө хөлдөөхөө больцгоо Монголчууд аа

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.90.37

Тэгээд хүн дүрстэй адгуус барилдахыг харах гэсэн юм уу

Avatar

Монгол 2026-01-21 37.67.75.52

Спортын хүний ёс зүйгүй, эр хүний бөх хүний жудаггүй нөхөр дөө… тэгсэн бас дээр нь шалчагнуур юм гээч бүх тамирчид адилхан үйлчлүүлнэ шүү дээ

Avatar

иргэн 2026-01-21 103.229.123.84

БАТСУУРЬ ДОПИНГ ХЭРЭГЛЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-01-21 202.9.40.4

нэг муу халбага шээс өгөхдөө юундаа цааргалсан юм Батсуурь

Avatar

Нэргүй 2026-01-21 203.23.49.220

Жилд 2 удаа буюу хагас жил тутам өгнө гэдэг хангалттай биз дээ. Бусад бөхчүүдээ илүү хамруул. 4-хөн бөх хамрагдаад бусад нь энэ дүрэм журамд хамрагдахгүй байна гэдэг нь зарчимгүй, ялгаварласан, тэгш бус хандлага байна.

Avatar

Иргэн 2026-01-21 103.57.93.93

Ер нь үндэсний бөхийг спортын нэг төрөл гэж үзэх цаашилаад допингийн хор холбогдлыг Монгол улсад гааруулахгүй байх гэдэг утгаараа шагнал өндөртэй бөхийн барилдаан болгноос авч байх нь зөв болвуу! Харин допингийн шинжилгээ авах журмаа МҮБХ- дүрэм журамандаа тусгаад өгвөл бөхчүүд шинжилгээ өгнө өгөхгүй гэж маргаан гарахгүй болвуу!!!

Avatar

Тогоо 2026-01-21 45.117.35.22

оюунболдыг цусгүй алсан зүйл бол энэ. ер нь шинжилгээнд бүдэрсэн бөхөд унасан бөхийн давааг нөхөж өгдөггүй болбол МОНАДА нэр цэвэр байх болно

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.92.50

Батсуурь допинг хэрэглэсэн гээд бөөн юм болсон биз дээ

Avatar

зочин 2026-01-21 66.181.178.37

Батсууриас допинг хэзээ ч илрэхгүйээ. Увсын бөх шүү дээ. Жинхэнэ аварга.

Avatar

Бат 2026-01-21 103.212.118.105

Олон улсын гэж мх ярилаа Олимп дэлхийн наадам Үндэсний бөх Монголын наадам энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа Олимп 4 жилд 1 удаа болдог Үндэсний баяр наадам жил болгон болдог Үндэсний бөхийн эрхийг 4 биш 1 жилээр хасах хэрэгтэй Хугацаа их байна Би Бадарчийн харахаар өрөвддөг сэтгэл эмтэрсэн дэндүү хатуу байна шүү Дээд Хугацаа 1 жил байх ёстой

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.90.37

шудрага бус байсан хүн шийтгэлээ хүлээх л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-21 59.153.114.248

Батсуурь бусад тамирчид шиг шинжилгээгээ өгчих. Наадамд Батсуурийг давсан бөх допингтой болчихдог нь их сонин.

Avatar

Нэргүй 2026-01-21 203.23.49.220

4-хөн бөх энэ дүрэм журмаар жилд 4-6 удаа өгдөг гээд байхад, ярилцлагаа сайн унш. Батсуурь, Хангай аваргууд, Орхонбаяр, Батмагнай арслангууд. Бусад нь түүврийн аргаар болон наадамд шөвгөрөөд өгдөг буюу жилд 0-2 удаа өгдөг. Тэгэхээр бөх бүрт тэгш, ижил үйлчлэхгүй дүрэм, журам ажээ.

Avatar

Зочин 2026-01-21 66.181.176.165

Шөнө ороод шинжилгээ авна гээд, жилд 4 удаа шинжилгээ авч дарамтлаад,их ажиллаж байгаа хүн болоод , болиоч та нар.

Avatar

Иргэн 2026-01-21 103.212.119.149

Батсуурь ерөнхийдөө гонгиноод увайгүй талдаа амьтан даа.Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээс гарсан охинд хэдэн төг өгөх гэж асуудал болсон талаар уншиж байсандаа.Хүний чанар муу,бөх хүний гиндүүгүй,түвшин,хүлээцтэй зан төлөвгүй хүн юм даа.

Avatar

Нэргүй 2026-01-21 202.131.230.58

hunii sainiig harj bai.. yun sonin har medeelliig ny tarhindaa tureesgui bairluulj neerevtene ve. lai baigaa daa

Avatar

Сэжигтэй 2026-01-21 202.21.116.142

Батсуурь аварга 2023 оноос хойш олон улсын уралдаан тэмцээнд оролцохоо байсан шүү кк. Өөрөөр хэлбэл зөвхөн үндэсний бөхөөр л барилдаж байгаа. Сэжигтэй л юм яриад байна. Зөвхөн үндэсний бөхөөр барилдаж байгаа хүнээс жилдээ 4-5 удаа шинжилгээ авах шаардлага байгаа ч юмуу?

Avatar

Зочин 2026-01-21 66.181.161.73

Гавьяатаас шинжилгээ авч болохгүй шд

Avatar

Нэргүй 2026-01-21 202.126.89.169

хэрэглээгүй бол үхсэндээ ялархаад бгаан Батсууриа

Avatar

Иргэн 2026-01-21 103.212.118.187

Допинг хэрэглээгүй л юм бол өдөр болгон шинжлүүлээд байвал яасан юм бэ. Аяндаа допингтэй хүн олдохоо байхаар наад ТББ чинь алга өолдог юм байгаа биз дээ. Тарган дурак аа!!!???

Avatar

Нэргүй 2026-01-21 103.242.47.254

Батсуурь алтан цомын барилдаанаас хэдэн төгрөг гусчих санаатай допингоо шаачихсан үед шинжилгээ авах таараад сандраад байгаа юм байна л даа. монгол төрөөс авч болох бүх л цол шагнал авчихсан хүн дэг журамтай байсан нь дээр. тэгээд ч допинг шаачихаад бусадтай адилхан 4 жилээр эрхээ хасуулдаггүй дараагийн наадмаас өмнө 11 сараар эрх нь хасагддаг жүжиг төр нь тавьдаг дархан эрхтэй тусгай хүн юм чинь. мэнгэтэй сайд нь байхгүй болоод хамгаалалт нь жаахан суларчихсан юм болов уу

Avatar

Зочин 2026-01-21 103.212.116.49

Батсуурь далжиганаад хэрүүл хийж бусдад буруу үлгэр үзүүлж бусдыг буруутгаад яахав. Нэг муу нохой зантай, хөгийн эр дээ. Магадгүй наадмын бус үед допингоо шааж л байгаа даа. Тэгээд л зугатаах гээд арга ядаж.

Avatar

Хариу 2026-01-21 103.229.121.21

Зөв бичсэн байна. олон улсын дүрэм яг ийм байдаг. тэмцээний бус үеэр хамгийн их шинжилгээ авдаг. бусад орныхон шинжилгээ өгөөд л байдаг. монгол бөх болохоороо илүү эрхтэй байдаг юм уу. тийм юм байхгүй шүү. шинжилгээнээс зугатаад байвал допинг хэрэглэсэн гэж үзээд эрхийг нь хасдаг шүү. бултаад нэмэргүй. допинг хэрэглээгүй нь үнэн юм бол шинжилгээ өгяих хэрэгтэй

Avatar

но 2026-01-21 202.21.113.146

энэ хүн , нэг асуудалд орж бсан санагдана

Avatar

Нэргүй 2026-01-21 59.153.114.25

БӨХ НЬ ДОПИНГТОЙ, МОРЬ НЬ ЭРЛИЙЗТЭЙ МОНГОЛ НААДАМ болсондоо.

Avatar

Допинг Суурь 2026-01-21 31.0.179.25

гавьяат тамирчин гэчихээд шинжилгээ өгдөггүй сонин гавьяат

Avatar

Бөх сонирхогч 2026-01-21 66.181.161.73

Батсууриа зүгээр шинжилгээ өгчөөчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж