Трамп Газын зурвасын "Энх тайвны зөвлөл" байгуулж, гишүүдээ томилсон билээ. Тус зөвлөлд Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Ойрхи Дорнодын тусгай элч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер, тэрбумтан Марк Рован, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Габриэль, Болгарын улстөрч, НҮБ-ын Ойрхи Дорнодын тусгай элч асан Николай Младенов нар багтаж байгааг Цагаан ордон саяхан танилцуулсан.
Үүнээс гадна олон улсын удирдагчдад "Энх тайвны зөвлөл"-д нэгдэх урилгыг Трамп хүргүүлсэн. Энэхүү урилгад 10 гаруй улсын удирдагч зөвшөөрсөн хариу өгчээ. Гэхдээ эндээс Арабын нэгдсэн Эмират, Беларусь, Марокко, Унгар, Канад гэсэн таван улс зөвлөлд нэгдэх тухайгаа ил тодоор зарлан мэдэгдээд байна.
Трампын хүслээр болвол тус бүлэгт дэлхийн удирдагчид нэгдэж, тэр өөрөө удирдагч нь болно.
Улс орнууд гурван жилийн гишүүнчлэлтэй байна. Хэрвээ байнгын гишүүн болно гэвэл нэг тэрбум ам.доллар хандивлах ёстой аж. Канад улс зөвлөлд нэгдэхийн төлөө мөнгө төлөхгүй гэсэн бол зарим улс арай бага буюу 20 сая ам.доллар төлнө гэдгээ мэдэгджээ. Цугларсан бүх мөнгийг зөвлөлийн зүгээс Газын зурваст хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна.
Дональд Трамп энэ Пүрэв гаригт /2026.01.22/ Давосын чуулганы үеэр зөвлөлийн гишүүдийн гарын үсэг зурах ёслол зохион байгуулах санаатай байгаа аж.
3,548.92



















































РАВДАН 2026-01-21 192.82.65.175
нохой долооморууд
Нэргүй 2026-01-21 188.162.254.91
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.