Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн найруулж байгаа уг асуудлаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх, сайжруулах аргыг тодорхой хугацаанд хийх шаардлагатай байсан. Хэрэв шинэчлэл хийхгүй бол боловсролын салбарт багш бэлтгэх болон хэрэгжилтийг дэмжин ажиллахад асуудал үүсэж байсныг өнгөрсөн жилүүдээс харж болно. Тийм учраас 2018 онд сургалтын хөтөлбөрийн менежмент цикл болохыг баталж сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх болон үнэлэхээс гадна үр дүн тодорхой хугацаанд гарах хэрэгтэй байсан. Нэг үгээр сургалтын хөтөлбөрийн менежмент цикл 10-12 жил байхаар тогтоосон байдаг. Тухайлбал, 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бага боловсролын сургалтын хөтөлбөрөөс хойш 10 гаруй жил өнгөржээ. Үүнээс харахад сургалтын хөтөлбөр шинэчлэлийн ажил яригдах болсон. Монгол хүүхдийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрт сургуулийн өмнөх насны хүүхэд болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажил эхэлсэн. Өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх явцдаа туршилт явуулсан бөгөөд уг туршилтын хүрээнд илүү сайжруулаж баталгаатай болгосон. Түүнчлэн, сургалтын хөтөлбөр эцэслэн батлагдсан үед дараа дараагийн шатлал руу шилжихийн зэрэгцээ сурах бичгээр дамжуулан хэрэгжүүлнэ. Мөн сурах бичгийн бодлогоор тодорхойлоод явна.
Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын сургалтын сурах бичигт монгол ахуй, монгол ёс заншил, өв уламжлалыг тусгасан байх ёстой. Сурах бичигт тусгагдсан зургийг монгол хүүхэд, монгол дүр төрхтэйгээр дүрслэх ажил яригдаж байна.
Тиймээс монгол ахуйг сурах бичигт тусгаж өгөхийг зураачтай харилцан ярилцаж өнгө төрх, хэм маягийг тодорхойлно. Одоогоор хүүхдийн дүр төрх, өнгө хэм маяг нь тодорхой бус хэвээр байгаа юм.
Бага боловсролд үзэж буй судлагдахууныг хүнд, хөнгөн болон гол судлагдахуун гэж ялгах үндэслэл байхгүй. Судлагдахуун болгон хүүхдийн хөгжлийг дэмжсэн, өөр өөрийн утга агуулга болон үүрэгтэй. Энэхүү батлагдаж байгаа хөтөлбөрийн шинэчлэлийн агуулгыг боловсруулахдаа олон улсад ямар байдаг болон өмнө нь сургалтын хөтөлбөр яаж хэрэгжиж байснаас хамаарч судалгаан дээр үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа. Нөгөөтэйгүүр, сурах бичгийн агуулга болон бусад зүйлс нь хүндрэлтэй байна гэхээс илүүтэй багшийн арга барил дээр анхаарч хүүхдэд хичээлийг ойлгуулах арга зүй, хүүхэд ойлгомжтой тэгш хүртээмжтэй хүргэх талаас анхаарсан. Багш хүүхдүүдээр аливаа зүйлийг бие даан хийлгэх, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулснаар бие дааж ажиллах, багаар ажиллах чадварт анхаарах ёстойг баримталж ажилласан. Туршилтаар хүүхэд хичээлдээ идэвхтэй оролцох, тухайн хичээлд сонирхолтой оролцож байгаа нь туршилтын үр дүн юм. Мөн сургалтын хөтөлбөр аливаа нэг судлагдахуунаар бүрэн хязгаарлагдаж болохгүй. Тиймээс хүүхдүүдийн мэдэх шаардлагатай эрүүл аюулгүй амьдрах ухаан, эрүүл байх, хүний эрхийг дээдлэх, жендерийн харилцааг хүндэтгэсэн шаардлагатай учир нийтлэг агуулгыг оруулж өгсөн" гэлээ.
3,548.92






















































Нарансалбаадай 2026-01-21 59.153.114.220
Сайдынхаа орчуулсан номыг хараарай. Тэгж ном орчуулдаггүй юм
Нэргүй 2026-01-21 138.252.29.44
хуцаад байдаг юм шүү. гаргаж ирээд хэлэцүүлэг хий
Нэргүй 2026-01-21 66.181.178.21
та нарын тэр бүтээсэн хүн ба орчин, хүн байгаль eр нь тэр орж байгаа хичээлийн номууд чинь авах юм байхгүй. юу хийж бүтээж суудаг юм. дотор нь хүүхэд уншаад, танин мэдэх юм гэж байхгүй. бөөн асуулт, туршилт. хичээл дээр тэгэж туршаад суух уу үгүй ш дээ. сургуулиудад лаборатори ч байхгүй. гүүглээс хайхаас өөр аргагүй. ийм б**с арчих цаас үйлдвэрлэдэгээ болих хэрэгтэй.