Нийгмийн хамгийн баян хүмүүс улс төрийн нөлөөг худалдан авч байна гэх түгшүүр нэмэгдэж буйтай холбогдуулан 24 орны 400 гаруй саятан, тэрбумтан нар супер баячуудын татварыг нэмэх хэрэгтэй гэж уриалж байна. Тодруулбал, Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумтай зэрэгцэн гарсан нээлттэй захидалд энэ долоо хоногийн бага хуралд оролцож буй удирдагч нар санал нэгдэж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан. Тус захидалд супер баян болон бусад хүмүүсийн хооронд нэмэгдэж буй ялгааг багасгах хэрэгтэйг онцолсон байв.
Гарын үсэг зурсан алдартай хүмүүсийн дунд жүжигчин Марк Руффало, хөгжимчин Брайан Эно, нийгмийн ажилтан, продюсер Эбигейл Дисни нар багтжээ. Тэд хэт баян хүмүүс мөнгөө ашиглан улс төрд нөлөөлж, хэвлэл мэдээлэл болон технологийн өөрчлөлтийг удирдаж, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгааг шүүмжилж буйгаа илэрхийлсэн юм. Мөн цаг уурын өөрчлөлтийг хурцалж байгааг онцолжээ.
Захидалд “Супер баян хүмүүс багахан бүлэгт хэт их хүч, нөлөөтэй болж, энгийн иргэдийн боломжийг хязгаарлаж байна” гэсэн байв.
Санал нэгдэж буй хүмүүсийн үзэж буйгаар, хэдийгээр саятан байлаа ч супер баян хүмүүс өдөр тутмын иргэдийн амьдралд хор хөнөөл учруулж байгааг ойлгож байна. Энэ нь удаан үргэлжилбэл нийгэмд аюул учруулж болзошгүй гэж анхааруулжээ.
Үүнээс гадна, зөвхөн Давос гэлтгүй бусад салбарт нийгмийн давхаргын ялгаа нэмэгдэж буйг онцолж, анхааруулж байна. "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр, Дональд Трамп дахин сонгогдсоны дараа АНУ-ын хамгийн баян танхимтай засгийн газар байгуулж, нийт 7.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
“Patriotic Millionaires” бүлгийн "G20" орны нэг саяас илүү хөрөнгөтэй 3900 хүний дунд явуулсан судалгаагаар, хэт баян хүмүүс улс төрийн нөлөөг худалдаж авдаг гэж үздэгийг нь тогтоосон.
Мөн 60-аас дээш хувь нь хэт баян байдал нь ардчилалд аюул учруулж байна гэж хариулсан бөгөөд гуравны хоёр нь нийтийн үйлчилгээний санхүүжилтэд зориулж супер баячуудын татварыг нэмэхийг дэмжсэн байна. Харин судалгаанд оролцогчдын дөнгөж 17 хувь нь санал нийлээгүй аж.
Түүнчлэн "Oxfam" байгууллага өнгөрсөн жил дэлхий даяар тэрбумтнуудын тоо 3,000 давсан гэж мэдээлсэн. "Oxfam"-ын захирал Амитабх Бехарын хэлснээр, тэрбумтнуудын хөрөнгө урьд өмнө байгаагүйгээр өсч, нийгмийн тэгш бус байдал улам гүнзгийрсэн. Тэрбээр “Хамгийн баян нэг хувь нь дэлхийн бусад хүмүүсийн хөрөнгөөс гурав дахин илүүг эзэмшиж байна” гэж анхааруулжээ. "Oxfam" болон захидалд гарын үсэг зурсан хүмүүс засгийн газруудад супер баячуудын татварыг нэмж, тэгш бус байдлыг бууруулахыг яаралтай уриалж байна. Тэд одоогийн замнал нь шударга бус, тогтвортой биш гэж үзжээ.
3,548.92





















































Нэргүй 2026-01-21 103.212.118.37
Хэдэн жүжигчин популист галзуу маягийн хүмүүс л социалист хуучин лоозонг дэвэргэж орилсон юм байна л даа?! Бид замыг тойроогүй туулаад ирсэн: илүү ихийг бүтээх чадвартай нэгний цалинг залхуу, хойрго нэгний цалинтай тэгшитгэн ижил цалин өгдөг байсан!
Нэргүй 2026-01-21 66.181.176.129
За манайд бол бүр аймаар.
Нэргүй 2026-01-21 202.9.40.201
Үхсн ацны чин монголд бол байян хүн гэж байхгүй ихэнх нь хулгайч х***а манж зулбасгууд асар аймшгийн хулгайч х***а манжууд буудж устгх ёстой х***а манжууд шүү.